Г.Азжаргал Гадныхан Монголд дахин ирж гэмт хэрэг үйлдэхийг үгүйсгэх аргагүй

-Сарын өмнө Малайз, Сингапурын иргэд хуурамч карт ашиглан Монголд залилан хийгээд баригдсан. Энэ удаа Украины иргэд хуурамч карт ашиглан манай томоохон банкуудын АТМ-ээс мөнгө авлаа. Хуурамч карт ашиглан залилан хийх тохиолдол өмнө нь хэр бүртгэгдэж байсан юм бол?

-Гадаад улсын банкны мэдээллийг ашиглан хуурамч төлбөрийн хэрэгсэл үйлдэж мөнгө залилсан хэрэг Монголд анх 2009 онд бүртгэгдэж байсан. Энэ хэрэгт Монгол Улсын иргэд шалгагдсан.

-Тэд ямар хэрэг үйлдэж, хэчнээн төгрөгийн хохирол учруулсан юм бэ?

-Манай иргэд бүлэглэн бусдын мэдээлэл ашиглаж, хуурамч картад суулгаад дэлгүүр, үйлчилгээний газруудаар үйлчлүүлж ихээхэн хохирол учруулсан хэрэг гарсан. Үүнээс хойш card fraud буюу картын залилан холбоотой хэрэг энэ оны дөрөв, тавдугаар сард дахин бүртгэгдлээ. Сүүлд гарсан хэргүүдийг гаднын орны иргэд бүлэглэн үйлдсэн.

-Хуурамч карт ашиглан мөнгө авсан нь банкуудын АТМ-ын нууцлал муу байгаатай холбоотой юу?

-Үүнд Монголоос шалтгаалах зүйл байхгүй. Манай арилжааны банк муу, хуулийн байгууллагууд тааруу ажиллаж байгаа учраас гаднын иргэд гэмт хэрэг үйлдсэн юм биш. Харин ч манай банкны ажилтнууд сонор сэрэмжтэй байж, цагдаагийн байгууллагатай шуурхай нягт хамтран ажилласнаар гаднаас ирсэн гэмт этгээдүүдийг хил нэвтрэн зугтахаас өмнө саатуулсан. Хамгийн сүүлд баригдсан украин иргэд АТМ-ээс мөнгө авсан нь Монголын банкуудын үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Тэд гадаадад байгаа иргэдийн картны мэдээлэл, пин кодыг нь мэдчихээд Монголд ирж залилан хийгээд баригдсан юм. Манай АТМ-үүдээс пин кодгүйгээр мөнгө авах боломжгүй. Харин хэн нэг этгээд нь аль нэг гадаад улсын иргэний картын бүхий л мэдээллийг хууль бусаар олж мэдчихээд өөр оронд очиж гэмт үйлдэлдээ ашиглаад байна гэсэн үг.

-Зун болохоор жуулчид Монгол уруу шавчихдаг. Тэгэхээр иргэд юунаас сэрэмжлэх ёстой вэ?

-Урин дулаан цаг ирж Монголыг зорих жуулчдын тоо өсч байна. Гаднын иргэд дахиад ч Монголд ирж гэмт хэрэг үйлдэхийг үгүйсгэх аргагүй. Гэмт этгээдүүд АТМ-ээс мөнгө аваад валют болгодог. Тиймээс иргэд, валют арилжааны цэгүүдэд ажиллагсад сэрэмжтэй байж, цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй. Өмнө нь Зүүн Өмнөд Азийн зургаан иргэн хуурамч карт ашиглан томоохон дэлгүүрүүдээс бараа, үнэт эдлэл аваад баригдсан. Малайзын тав, Сингапурын нэг иргэн байсан. Үүний дараа Украин Улсын гурван иргэн энэ хэргийг үйлдсэн. Одоо хуурамч карт ашиглан мөнгө залилсан байж болзошгүй гаднын хоёр иргэнийг эрэн сурвалжилж, олж тогтоон, шалгаж байна.

-Иргэний картын мэдээллийг яаж хулгайлдаг юм бол. Иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс мэдээлэл өгч болох уу?

-Монгол Улсын иргэдийн хувьд айж эмээх зүйл байхгүй, бид нууцлал сайтай карт хэрэглэдэг. Хэргийн үйлдлийн талаарх мэдээлэл, бичлэг интернэт сайтуудад дээр цацагдаж ил байдаг. Энэ хэргийн арга хэлбэрийг, түүнээс яаж хамгаалах зэргийг заагаад өгчихсөн байдаг. Товчхондоо, гэмт этгээд АТМ-ын дээд буланд эсвэл пин кодыг харах боломжтой, нүдэнд ил харагдахааргүй нууц камер суулган иргэдийг картнаасаа мөнгө авах эсвэл дэлгүүр ороод бараа аваад гарах төдийд л мэдээллийг нь хулгайлж амждаг. Тэр бүх мэдээллийг хуурамч картын бэлдцэд суулгана. Ингээд өөр оронд очиж гэмт үйлдэлдээ ашигладаг. Дараа нь картын жинхэнэ эзэн аливаа үйлчилгээний газар, дэлгүүр үйлчлүүлэх болоход картын мөнгө дууссан, эсвэл иргэн кредит картын зээлээ төлөхөөр очих үед тухайн газрын ажилтан Та Монголд очиж ийм ийм зүйл худалдан авсан байна. Эсвэл АТМ-ээс төчнөөн төгрөг авчээ гэж мэдээлдэг.

-Гэмт хэрэгтнүүд манай томоо хон банкуудын АТМ-ээс их хэмжээний мөнгө авсан байгаа. Тэгвэл энэ үйлдлийн дараа Монголын банкууд ямар ч хохиролгүй үлдэнэ гэсэн үг үү?

-Хохирлын асуудлыг нарийн хэлж мэдэхгүй байна. Дараа нь Монголын талаас гарсан мөнгийг гадаадын картын төвөөс татаж авахаар хүсэлт гаргаж болох юм. Гэхдээ хохирлын асуудлыг маргаан үүсгэж, тусдаа шийддэг.

-Энэ төрлийн гэмт хэрэгтэй ЭЦГ хэрхэн тэмцэж байгаа вэ?

-Мэдээж энэ төрлийн гэмт хэрэгтэй зөвхөн ЭЦГ дангаараа тэмцэж, урьдчилан сэргийлж чадахгүй. Хэргийн хамрах орон зай, анхны гэмт үйлдэл нь Монгол Улсад хамааралгүйгээр дэлхийн хаанаас ч эхэлж болох учир урьдчилан сэргийлэхэд хэцүү юм. Эхний ээлжинд дотооддоо дээрх хэргүүдийг илрүүлэх, гэмт этгээдүүдийг олж тогтоох чиглэлээр банкууд, төрийн байгууллагууд тэр дундаа УМБГ, Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс, Интерпол, ХХЕГ, ГИХАЭГ-тай шуурхай хамтран хамтарч ажилласны үр дүнд таслан зогсоож чадсан.

Д.МЯГМАРЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button