Хилс хэрэгт гүтгэгдэж таван жилийн нүүрийг үзсэн Д.Энхмандах цагаатгагдлаа

өдийг хүрсэн Д.Энхмандахад холбогдох шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Шүүх хурлын даргалагч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, дагалдан шүүгчээр Д.Буяннэмэх, н.Зориг, улсын яллагчаар Ц.Хашбаатар, хохирогчоор Б.Сувдаа, түүний өмгөөлөгчөөр н.Тэгшээ, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр О.Баасанхүү, н.Алтантуяа, Н.Энхээ нар шүүх хуралд оролцсон юм. Түүнчлэн Хаан банкийг төлөөлөн хуулийн зөвлөх Д.Наран, Эрдэнэ суварга компанийн гүйцэтгэх захирал Д.Давгадорж болон гэрчүүд болох 2007 онд зээл олгосон зээлийн эдийн засагч н.Эрдэнэбаяр, ахлах теллер н.Энхбаяр, теллер Б.Туул нар оролцсон юм.

Д.Энхмандахад холбогдох хэрэг түүнийг Эрдэнэ суварга компанид ажилд орсон цагаас буюу 2005 оноос эхэлсэн талаар шүүх хуралдаан эхэлсэн юм. Улсын яллагч Ц.Хашбаатар Д.Энхмандахын анхны өгсөн мэдүүлгээс уншиж танилцуулсан. Түүний анхны өгсөн мэдүүлгээс харахад Д.Энхмандах нь хоёр их дээд сургууль төгссөн боловч тодорхой эрхэлсэн ажилгүй байсан бөгөөд 2005 онд Д.Бат-Эрдэнийн компанид үйлчлэгчээр ажилд орсон. Төд удалгүй Д.Бат-Эрдэнэ эхнэр Б.Сувдаад туслуулахаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Эрдэнэ суварга компани руу явуулжээ. Эрдэнэ суварга компанийн хувьд тухайн ойр орчмын газрууд болох 39 дүгээр сургууль болон бусад үйл ажиллагаа явуулдаг газруудад халаалт өгөх үйл ажиллагаа явуулдаг байжээ. Үүнийхээ төлөө улсаас басхүү нэлээдгүй мөнгө буюу жилдээ 60-70 сая төгрөг авдаг байна. Түүнчлэн дэлгүүр, буудал гээд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн газартай. Уг компанийн хувьцааг эхнэр нөхөр хоёр 50/50 хувиар эзэмшдэг байсан ч нөхөр нь төрийн албан хаагч болохоор болж компанийн бүх эрхийг эхнэртээ шилжүүлж өгсөн байна.

Ингээд түүний эхнэр компанийн үйл ажиллагааг бие даан хийх болсон бөгөөд үйлчлэгч Д.Энхмандахыг баруун гараа болгожээ. Тухайн үед эхнэр нөхөр хоёрын харьцаа тийм ч сайн байгаагүй бөгөөд нөхөр Д.Бат-Эрдэнэ нь архи ууж гэр бүлийн дарамт их үзүүлдэг байсан гэх. Энэ үеэс эхнэр нь өөрийн болон хүүхдийнхээ нэр дээр байгаа эд хөрөнгүүдийг бүгдийг нь Д.Энхмандахын нэр дээр шилжүүлж эхэлжээ. Тодруулбал, таван өрөө байр, компанийн нэр дээр байдаг дөрвөн том оврын машин зэрэг бараг бүх эд хөрөнгөө шилжүүлсэн байна. Энэ үед Д.Энхмандахад Б.Сувдаа Бүх зүйлийг хэлснээр хий. Ар талыг чинь би даана санаа зоволтгүй гэж хэлдэг байжээ. Ингээд Д.Энхмандах Б.Сувдаагийн хэлсэн ёсоор бүхнийг хийж эхэлжээ. Түүний эхний хийсэн ажил нь өөрийнх нь нэр дээр байсан машинуудыг зарж борлуулж эхэлсэн байна. Үүний дараа шүүхийн хаалга татах болсон шалтгаан буюу Хаан банкнаас 30 сая төгрөгийн зээл авч Б.Сувдаад өгснөөр хэрэг манджээ.

30 сая төгрөгөөр яах гэж байсан талаар Д.Энхмандах мэдүүлэгт өгөхдөө уурын зуухны яндан янзална гэж байсан гэжээ. Тэрбээр нийтдээ 12 удаа мэдүүлэг өгчээ. Харин хохирогч тал болох Б.Сувдаагийн өгсөн мэдүүлэгт Д.Энхмандахад эд хөрөнгөнөөсөө нэгийг ч нэр дээр нь шилжүүлж өгөөгүй. Бүгдийг нь хуурамчаар залилж аваад зарсан. Зарсан машины мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй. Бас ХААН банкнаас авсан мөнгөний тухайд юу ч мэдээгүй. Сүүлд нь манай нөхөр хамаг эд хөрөнгө барьцаанд тавиад Чи юу хийчихсэн юм бэ гэж хэлэхээр нь л мэдсэн. Үүнээс болж бөөн асуудал болсон гэжээ. Гэтэл түүний охины өгсөн мэдүүлэгт аав ээж хоёр уурын зуухны янданг засч янзалмаар байна. Мөнгө зээлэх хэрэгтэй байна гэж ярьж байсан тухай хэлсэн байна.

Түүнээс гадна Д.Энхмандах нь манай үйлчлэгч хийж байсан боловч өөрийгөө нягтлан бодогч, менежер гэж хүмүүст танилцуулж явсан байгаа юм. Тиймээс миний бие гомдолтой байна. Хамгийн түрүүнд ХААН банканд байгаа эд хөрөнгийнхөө бичиг баримт болоод зарсан машины мөнгө болох 15 сая 300 мянган төгрөг нэхэмжилж байна гэжээ. Ингээд хохирогч болоод шүүгдэгч нарын мэдүүлэгтэй танилцуулсны дараа шүүх хурал явагдах журмын дагуу тэднээс улсын яллагч, өмгөөлөгчид асуулт асуусан юм. Улсын яллагч хамгийн эхэнд Д.Энхмандахаас нэлээдгүй хэдэн асуулт асуусан боловч түүний өмгөөлөгчид асуултыг хөтөлж асууж байна хэмээн шүүгчид эсэргүүцлээ илэрхийлсэн.Үүний дагуу Д.Энхмандахаас асуух асуулт дууссан гэж улсын яллагч хэлсэн юм.

Харин хохирогч Б.Сувдаагаас мэдүүлэг авах ээлж ирж бүх өмгөөлөгч болоод шүүгч улсын яллагч нар хэрэгтэй холбоотойгоор асуулт асуусан юм. Хамгийн сонирхолтой нь түүний ярьсан бүхэн өмнө өгсөн мэдүүлгээс тэс хөндлөн буюу зөрж байсан бөгөөд үүнийг нь мэдсэн түүний өмгөөлөгч эсэргүүцэж энэ бүгдийг зогсоосон юм. Харин ХААН банкийг төлөөлөн оролцож буй тус банкны хуулийн зөвлөх Д.Нарангийн асуусан асуултууд хохирогч Б.Сувдааг нэлээд байдалд оруулсан. Учир нь түүний одоогийн ярьж байгаа зүйл өмнөх өгсөн мэдүүлгүүдээс зөрснөөс гадна хохирогч Б.Сувдаа хариулахыг хүсэхгүй байна гэдгээ хэлсэн боловч шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Есөн-Эрдэнэ энэ хүсэлтийг хүлээж авахгүй та хариулах ёстой гэсэн юм. Ингээд асуулт цааш үргэлжилсэн.

ХААН банкны хуулийн зөвлөхийн гаргаж ирсэн хамгийн том баримт нь хохирогч Б.Сувдаагийн ХААН банканд гаргаж өгсөн тодорхойлолт. Тус тодорхойлолтод Миний бие мөнгөний боломж муу байгаа тул зээл хийх хугацааг уртасгаж өгнө үү. Байраа зарж байгаад ч болов тун удахгүй хийх болно гэсэн бичиг. Энэ бичгийг хэргийн материалд хавсаргаж өгсөн хэдий ч хохирогчийн хувьд би тэр 30 сая төгрөгнөөс юу ч аваагүй хэмээн хэлсээр байсан юм. Түүнчлэн Б.Сувдаагийн хувьд одоогоор Эрдэнэ суварга компанитай ямар ч хамааралгүй гэдгээ хэлсэн. Энэ үед шүүгч улсын яллагчаас Эрдэнэ суварга компанитай холбоотой шүүх хуралд яагаад хохирогч болоод сууж байгаа талаар асуухад анхнаасаа хохирогч гээд явчихсан ш дээ гэх хариултыг өгч байсан юм. Ингээд шүүх хурал цааш үргэлжилсэн бөгөөд дараагийн байцаалт өгөх хүн нь Эрдэнэ суварга компанийн одоогийн гүйцэтгэх захирал Д.Давгадорж. Тэрбээр ерөнхий захирал Д.Бат-Эрдэний дүү. Түүний хувьд энэ компанийг байгуулагдсан цагаас буюу 1989 оноос хойш ажиллаж байсан боловч ах нь эхнэртээ тус компанийг шилжүүлсний дараа нэг хэсэг ажиллаагүй байна. Тэгээд 2007 онд хэрэг явдал болсны дараа компанийг хүлээж авсан байна.

Тэрбээр компани хүлээж авахад болсон үйл явдал процессыг бүгдийг ярьж байсан юм. Гэхдээ түүний ярьсан бүхэн өмнө өгсөн өөрийн мэдүүлэг болоод хохирогч Б.Сувдаагийн өгсөн мэдүүлгээс зөрж байсан.Тухайлбал, хохирогч Б.Сувдаагийн өгсөн мэдүүлэгт нөхөр том охин бид хоёрыг зодож танхайрсан. Хаа явсан газар гарч ирээд зодож магадгүй тул хамгаалагчтай явдаг байсан гэсэн бол Д.Бат-Эрдэнийн дүү Д.Давгадорж ах эгч хоёрын хувьд ямар нэгэн хэрүүл зодоон хийж байгаагүй гэжээ. Түүнчлэн ХААН банкнаас зээл авсан тухай баримтыг хохирогч Б.Сувдаа Д.Энхмандахаас авсан гэсэн бол Д.Давгадорж ажлын өрөөний шүүгээнээс олж авсан гэж байгаа юм. Энэ мэт тэдний өгсөн мэдүүлгүүд дотор хоорондоо зөрчилдөх зүйлүүд нэлээдгүй их байсан. Хамгийн сүүлд мэдүүлэг өгсөн хүмүүс бол тухайн үед зээл олгоход оролцсон ХААН банкны ажилчид. Тэд тухайн үед ямар хүн ирж гарын үсэг зурсан, зээл авах талаар хэн анх ирж уулзаж байсан гэдгийг бүгдийг нь хэлсэн бөгөөд нэг дуугаар хохирогч Б.Сувдааг зааж байсан юм. Ийнхүү бүтэн өдөржин буюу өглөөний 10.00 цагаас оройн 19.00 цаг хүртэл үргэлжилсэн шүүх хурал завсарлаж, шүүгчид дүгнэлтээ гаргахаар болсон юм.

Шүүгдэгч Д.Энхмандахад холбогдох шүүх хурал өмнө нь нэг удаа болж байсан боловч хэргийг мөрдөн байцаалтанд буцаан хойшилж байсан юм. Түүнчлэн түүнд улсын яллагч долоон жилийн ял оноохоор төлөвлөсөн байжээ. Шүүх хурал 20 гаруй минут завсарласны дараа шүүх хуралд орох болсон дохио дуугарч шүүх хурлын бүрэлдэхүүн шүүх танхим руу орсон юм. Ингээд шүүх хурлыг даргалагч шүүгч Г.Есөн-Эрдэнэ шүүхийн тогтоолыг уншиж танилцуулсан бөгөөд таван жилийн турш залилагч хулгайч хэмээн дуудуулж явсан Д.Энхмандахын эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгагдсан тухай хэлсэн юм. Ийнхүү таван жилийн турш хилс хэрэгт гүтгэгдэж явсан Д. Энхмандахыг цагаатгаж түүнд холбогдох хэргийн хавтаст материал архив руу шилжиж хэрэг нь хаагдлаа.

Г.Төгс

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button