Мон-Уран-ы Б.Наранхүүгийн нэрэмжит нам

амжилтын эзэн болж байна.

Нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас өмнөхөн Дундговь руу биш Хонгконг руу сонгуулийн сурталчилгаа хийхээр явсан нь байдлыг улам түвэгтэй болголоо. Сонгогчдын дунд Б.Наранхүүгийн тойрог Дундговь уу, Хятадын тусгай бүс Хонконг уу гэдэг санал асуулга явуулахад үндсэндээ тэнцсэн гэж байна. Хонконгийн засаг захиргаа дэлхийд хамгийн их хүн амын нягтаршилтай хотын газрыг зарж эхлэхээс ихээхэн болгоомжилж байгаа юм байна. Дундговийн малчид бэлчээр цөлжсөнөөс өөр аймгийн нутгаар оторлоод явчихдаг учир нэр дэвшигч нь бас өөр улсын нутгаар сонгуулийн отор хийсэн тухай няцаалт ойрын хугацаанд гарах гэнэ. Б.Наранхүү өөрөө Дундговьд байхгүй ч Хонконгоос сонгуулиа эхлүүлсэнийг монгол ёс уламжлалаар тайлбарлаж болно. Даага аваарай гээд өөртөө үлдээчихдэг виртуаль бэлгийн ёс заншил нэр дэвшигч нь өөрөө байхгүйгээр эхэлсэн сонгуультай маш төстэй байна. Б.Наранхүү бээр үнэхээр Мон-Уран амлалттай жинхэнэ монгол хүн юм.

Тэрбээр 2008 оны олимпийн аваргуудад 3 сая доллар аваарай гэж амлачихаад өгөөгүй арга туршлагатай хүн бөлгөө. Дундговийн 31359 сонгогчдын тоо толгой нэг бүр тиймэрхүү аман бэлэг өгч, 31 тэрбум долларын Наран хишиг түгээх ашдын ерөөл өргөх буянтан болой. Сүүлийн үеийн мэдээгээр бол ноён Б.Наранхүү Хонконгоос ирж Дундговьд айлчилж эхэлсэн байна. Дарга бүр өөрөө аваарт ороо юу гэсэн гэдэг шиг Б.Наранхүү бүр өөрөө өөрийнхөө сонгуульд оролцохоор болжээ. Наранхүү олимпийн аваргуудад мөнгө өгөх юм байсан юм бишээ. Олимпийн аваргууд Наранхүүд мөнгө өгнө гээд хулхидчихсан гэнэ гэсэн цуу тарж байна. Эсвэл олимпод барилдах эрхийг 2 цагийн дотор аваад Лондонд зодоглочиход өрсөлдөгч бүртээ мөнгө амлаад яваад байх боломж ч бас байна.

Б.Наранхүү хүүхдийн паркын газраас тастан контоорлодог хүү бөгөөд Улаанбаатарын газраар хамгийн их тоглон наадсан наран хүүхэд мөн. Түүний нэр дээр өр төлбөрийн 18 шийдвэр гарч байсан бөгөөд үүнийгээ Ард түмэндээ би өртэй гэж энхбаярдаж бас болох юм. Мон-Уран-дах ажиллагаа цааш явагдсаар Дүнжингарав захыг Дөнгөжоров хэмээн өөрчлөх, Ардчилсан намыг Наранхүүгийн нэрэмжит нам болгох төлөвлөгөөтэй байна. Мөн сонгуулийн үр дүнг харж байгаад Монгол Ардын Намаас НИТХ-д нэр дэвшсэн төрсөн эгч Б.Саранчимэгтэй байраа солин нар, саран наадсан наадгай улстөр хийх хувилбар ч бас бий.

Н.Түвшинбаяр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button