Хогийн цэгийг төвлөрүүллээ

Анх 2007 онд санаачлан боловсруулж байсан уг төлөвлөгөөг энэ сарын 4-нөөс хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар нийслэлийн Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн хог хаягдлыг бүгдийг нь төвлөрүүлэн Цагаан даваанд хүргэдэг болжээ. Өмнө нь тус дүүргүүдийн хог хаягдлыг Нарангийн энгэрт хүргэдэг байсан юм. Үүнээс гадна хог боловсруулах үйлдвэрийг шинээр байгуулах гэж байгаа аж. Албаныхны мэдээлснээр тус үйлдвэрийг энэ жилдээ багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр гудамжаар хогийн машин олон газар руу хаягдал савриулан явах асуудлыг цэгцэлж байгаа тухай мэргэжилтнүүд хэлжээ. Дашрамд дурьдахад, хог тээвэрлэх машиныг шинэчлэн, 163-аар нэмжээ. Мөн үүнтэй холбогдсон асуудлыг энэ жилдээ багтаан бүрэн шийдвэрлэнэ хэмээн албаныхан мэдээлсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button