Оюутны тэтгэлгийг энэ сарын 20-нд олгож дуусна

-Их, дээд сургуулиудад оюутны тэтгэлгийн санхүүжилтийг бүрэн хийсэн гэсэн ч зарим сургууль өнөөдрийг хүртэл тэтгэлэг олгоогүй байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Олонх их, дээд сургуульд тэтгэлгийг санхүүжилтийг шилжүүлсэн. Харин МУИС, ШУТИС зэрэг олон оюутантай сургуулийн санхүүжилт одоогийн байдлаар ороогүй байна. Бид суралцагчидтай холбоотой зохих шалгалтыг хийж, Сангийн яаманд хүсэлтээ илгээсэн. Хэрвээ Сангийн яам уг хүсэлтийг зөвшөөрвөл энэ долоо хоногтоо багтаж сургуулиудын сан­хүүжилтийг шилжүүлнэ. Олон оюутантай сургуулийг шалгахад багагүй хугацаа шаардлагатай учраас удааширсан.

-Тэтгэлгийг cap бүр өгөхгүй юм уу?

-Хүмүүс энэ тэтгэлэгтэй холбоотой тогтоол, журмыг сайн уншиж, танилцаагүйгээс ийм яриа гарч байна. Үндэсний тэтгэлэг Засгийн газрын 19 дүгээр тогтоолоор хэрэгжиж байгаа. Хүмүүс энэ тогтоолыг уншиж, судлах хэрэгтэй. Тогтоолд нийт их, дээд сургуулиуд суралцагчдын дэлгэрэнгүй судалгааг улирал тутам төрийн санд ирүүлнэ гэсэн заалт байгаа. Үүний дагуу тэтгэлгийг суралцагчдад улирал, улирлаар өгөх юм. Энэ хичээлийн жилийн эхний олголтоор нийт 141332 оюутанд тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдохоор тооцоо гарсан. Тэтгэлгийг энэ сарын 20-нд олгож дуусна.

-Бүх сургуулийн сан­хүүжилтийг хийхдээ зургаадугаар сарын тэтгэлгийг тооцоогүй гэсэн. Энэ талаар?

-Засгийн газрын тогтоолд 10 хүртэлх сарын хугацаатай үндэсний тэтгэлгийг олгоно гэсэн байгаа. Энэ дагуу олгоно. Зургаадугаар сард ямар нэгэн шалгалт, дадлага зэрэг хичээлтэй холбоотой үйл ажиллагаатай сургуулиудад бүтэн улирлаар тооцож олгоно. Харин тавдугаар сардаа багтаад хичээл, шалгалт нь дууссан бол нийт хоёр сарын тэтгэлэг олгосон. Гэхдээ сургууль бүр анги, курс зэргээс хамаараад харилцан адилгүй тооцогдож байгаа.

-Үндэсний тэтгэлгийг цаашид энэ хэвээр олгох уу?

-Цаашдаа тэтгэлгийг улирал тутам олгоно. Ирэх хичээлийн жилээс Засгийн газрын тогтоолд зааснаар үндсэн гурван шалгуураар урамшуулалт тэтгэлэг бодогдох юм. Гэхдээ үндэсний тэтгэлгээс тодорхой хувиар нэмж тооцно. Урамшуулалт тэтгэлэг тооцогдлоо гээд үндэсний тэтгэлэг хэрэгжихээ болино гэсэн үг биш. Энэ бүхнийг тогтоолд нарийн тусгасан.

-Урамшуулалт тэтгэл­гийг яаж авах вэ?

-Энэ жил хүүхэд нь оюутан болж байгаа эцэг, эхчүүд энэ тогтоолтой танилцах хэрэгтэй. Хүүхдээ эрэлт ихтэй 20 мэргэжлийн дагуу суралцуулах, олимпиад уралдаанд амжилт үзүүлбэл урамшуулал авах зэрэг олон давуу талыг мэдэх боломжтой. Хэрвээ суралцагч заасан шаардлагуудыг хангаж чадах юм бол үндэсний тэтгэлгийг нэг дахин нугалж авах боломж ч байгаа. Түүнчлэн сургалтын зээл авч болно. Тэтгэлэг, зээлд хамрагдахыг хүссэн нийт суралцагч холбогдох бичиг баримтыг бүрдүүлж сургуульдаа өгөх ёстой.

Б.Элбэгжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button