Залхаан цээрлүүлэх урлаг

залхаан цээрлүүлэх урлаг-т дэндүү сайн суралцаж, түүгээрээ өнөөгийн нийгэмд ноёрхлоо тогтоож байна гэвэл маргах хүн тийм ч олон гарахгүй биз ээ.

Улаанбаатарт кабелийн болон өргөн нэвтрүүлгийн 35 монгол суваг хөтөлбөрөө цацдаг. Гэвч суваг сольсон ч үр дүн нь өөрчлөгдөхгүй. 19.00 цагаас бүх сувгаар солонгос, монгол, америк, англи, орос, венсуэлийн олон ангит кинонууд гарна. Зөвхөн өнөө орой л гэхэд Чамайг унтсаны хойгуур, Сэтгэлийг минь сонсооч, Гэ Бэк жанжин, Их үйлс, Мөрөөдлөөс ч илүү хоёр, Дайны сахиусан тэнгэр, Glee, Галан тэнгэр, Цус сорогчийн өдрийн тэмдэглэл, Хагацал сөрсөн хайр, Сүнстэй ярилцагч, Үхэлд хүргэм дур булаам, Хөгжилтэй гэр бүл, Аавын охид, Хэзээ ч мартахгүй, Брюс Ли, Марс, Ээжтэй чинь танилцсан түүх зэрэг гадаадын олон ангит кино хөвөрнө. Гэвч эдгээр нь хүнд өгөх зүйлээр даанч хомс.

Монголчууд энэ мэтчилэн солонгосын савангийн дуурийг 1997 оноос хойш тасралтгүй 15 жил үзлээ. Энэ бүхнээс залхсандаа эгээтэй л зурагтаа хага шидчихээгүй байтал монголчууд өөрсдөө олон ангит кино үйлдвэрлэж эхлэв. Хэцүү анги, Тусгай салаа, Өдөр, өдрийн наран, Ханилснаас илүү амраг, Гэр, Чонын алтан шагай гээд бараг телевиз болгон өөрийн гэсэн олон ангит кинотой болсон.

Өөрсдөө юм хийж байгаа нь сайшаалтай боловч өнөөх л солонгос кинонуудын хуулбараар хөтөлбөрөө дүүргэж, үзэгчдээ залхааж эхлэв. Тухайлбал, өнгөрсөн өвөл МҮОНТ-ээр гарсан Өдөр, өдрийн наран кино. Уг киног Эрүүл мэндийн яамны захиалгаар бүтээсэн, эмч нарын амьдрал ахуйг үнэн бодитоор харуулсан гэх мэтээр тунч сайн рекламдсан. Гэвч начир дээрээ эмч мэргэжилтэй хэдэн хүүхний хайр дурлалын асуудал, хов живээр цаг дүүргэсэн савангийн дуурь. Мөн 25 дугаар суваг телевизээр гарсан Ханилс­наас илүү амраг кино бол Солонгос савангийн дууриудын төгс хуулбар. Гол дүрийн дөрвөн хүүхний өдөр тутмын залхмаар удаан ярианууд нь хэнд юу хэлэх гээд байгаа нь тун ойлгомжгүй.

Харин одоо Наран мандах нутаг, Улаан эрэг, Би хайртай, Ялагдашгүй зэрэг Монголын олон ангит кино зурагтаар гарч буй. Удахгүй Хувь тавилангийн ээдрээ хэмээх 60 ангит кино мэндлэх сурагтай. Тэгэхээр энэ зун манай савангийн дуурийн фэнүүд уйдахгүй бололтой. Гэвч тэдгээрээс хүн юу олж авч, юу ойлгох вэ. Энэ асуултад программын албаны дарга нараас хариулт авмаар байна.

Монголчууд олон ангит киног төгс утгаар нь хийдэггүй, зөвхөн 60 болон түүнээс дээш хоногоор яаж сунжруулах вэ гэж боддог мэт. Уг нь олон хоногийн турш үзэгчдийг хэрхэн зурагтын өмнөөс босгохгүй байх вэ гэдэгт анхаарлаа хандуулдаг бол арай илүү бүтээл төрмөөр санагдана. Монголын телевизүүд кинонд мөнгө төсөвлөдөггүй, төсөвлөлөө ч олдоц ихтэй, хямд үнэтэйгээр нь солонгосын олон ангит кино худалдаж авахыг илүүд үздэг нь нууц биш. 2011 онд дэлхийн кино урлагийн мэргэжилтнүүд 2800 уран сайхны кино шинээр үйлдвэрлэсэн байна. Үүнээс 453-г нь АНУ-д бүтээжээ. Жилд хэдэн зуун кино үйлдвэрлэдэг энэтхэгчүүд хийсэн киноныхоо тоогоор араас нь бичигдсэн байна. Гэвч үүний цаана бидний сонсож дуулаагүй хэдэн кино байгааг таашгүй.

Олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж, ашиг орлогоороо Барууны зах зээлд тэргүүлж, дэлхий даяар алдаршиж байгаа киног зарим телевиз хулгай-гаар ч болов гаргаж байгаа нь сайшаалтай. Гэвч эдгээр киноноос хэрхэн сонголт хийх учраа олохгүй байгаа мэт.

Тодруулбал, манайхан адал явдалт, аймшгийн, олон ангит, инээдмийн гэсэн 3-4 төрлийн киног л сонгон үзүүлдэг. Гэтэл кино урлаг эмгэнэлт, инээдмийн, драмын, зөгнөлт, арт хаус, намтарчилсан, авангард, түүхэн гээд олон төрөл зүйлтэй.

Түүнчлэн Бүх урлагийн дотроос хамгийн агуу нь кино, урлаг гэсэн үг байдгийг хааяа ч болов санамаар, санахгүй бол цаасан дээр бичээд ханандаа хадмаар. Монголчууд кино урлаг чухал гэдгийг ойлгодог. Тиймээс ч телевизүүд ихэнх цагаа киногоор дүүргэж байна. Гэвч тэд нийгэмд ямар хүлээлт байгааг, үзэгчид ямар кино үзэхийг хүсч байгааг огт бодолцолгүй өөрсдийн сонгосон савангийн дууриудаа үзэгчдэд хүчээр тулгах болжээ.

Нийгэм тэр аяараа Энхбаяржиж , улстөр, эдийн засаг, ядуурал гээд өч төчнөөн асуудлаар иргэд нь тархиа гашилгаж байгаа энэ цаг үед ядаж урлагаар тэдний сэтгэлийг сэргээж, бухимдлыг нь арилгах учиртай. Хүн амын дийлэнх нь ядууралд нэрвэгдчихсэн өнөөгийн нийгэмд хүн бүр кинотеатрт өдөр бүр 6000 төгрөгөөр кино үзэх боломжгүй. Гэвч Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй Өргөө, Тэнгис, Соёмбо хэмээх гурван кинотеатр өдөр бүр дэлгэцийн урлагийн улаан фэнүүдээр дүүрч, тасалбарынхаа үнийг жил тутам нэмж байгаа нь үзэгчид энэхүү урлагт хэчнээн их шимтдэгийг харуулж байгаа хэрэг. Айл бүр нь зурагттай. Тэрхүү зурагтаар тухайн өрхийн гишүүд үдэш болгон үнэгүй кино үзэх боломжтой. Гэтэл тэрхүү зурагтынх нь суваг бүрээр эргэлзээтэй гурвалжин, дөрвөлжин хайр, өшөө авалт, албан тушаалын талаарх утга учиргүй тулаан, зодоон цохион, үхэл хагацал, харууслын нулимс, авгайчуулын хов жив, атаа жөтөөнөөс өөр зүйл гардаггүй.

Иймээс иргэд ийнхүү кинотеатруудад хөрөнгө оруулалт хийж байна. Энэ бол Монголын телевизийн программын албаныхан ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаагийн нэгэн илэрхийлэл ч юм уу.

Нэг анги нь 30-40 минут үргэлжилдэг киноныхоо дундуур 5-10 минутын реклам сурталчилгаа хэд дахин гаргаж, дахиад л үзэгчдээ залхаана. Ер нь олон ангит киног ажил хийдэг хүмүүс ойлгож, үзэх боломжгүй. Нэг ангийг нь үзлээ гэхэд хоёр дахийг нь үзэж амжихгүй. Бүр 60 ангийг нэгбүрчлэн үзнэ гэвэл жинхэнэ үлгэр.

Өнгөц харахад, Үзэх юмгүй боллоо. Энэ савангийн дууриуд зурагтын суваг чөлөөлөөд өгөөсэй хэмээх бяцхан бухимдлыг үүсгэж байгаа. Улмаар хүүхэд, залуусын хүмүүжилд өгч байгаа сайн зүйл хумсын төдий ч алга. Бүр цаашилбал, үзэгчдийг кино урлагаас залхаах асар том аюулыг дагуулж буй.

Цуврал киноны толгой гашилгасан, ээдрээтэй үйл явдлаас болж өндөр настнууд нь зүрхний өвчтэй, залуус нь аллага, дээрмээс үлгэрлэн танхай балмад авирладаг, охид нь баян эрийн хойноос хөөцөлддөг болно. Цаашилбал, үзэгчид киноноос үргэдэг болоосой л гэж хүсээгүй бол телевизийн удирдлагууд нь гаргаж байгаа кинондоо анхаарч, программын албаныхан нь ажлаа хийх цаг болжээ.

Ц.Баттуяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button