Н.Лувсанжав Хэнийг ч бөглөөгүй, тэмдэглэл хийгээгүй саналын хуудсыг хүчинтэй гэж үзнэ

үнэмлэхийг нь олголоо. Хэдэн намын нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон бэ?

-СЕХ хуралдаж зарим намаас намын нэрийн жагсаалтаар нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэр гарсан. Энэ дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардууллаа. СЕХ-ны тогтоолоор Хөгжлийн хөтөлбөр намаас тав, Монголын Уламжлалын нэгдсэн намаас зургаа, Эх орон намаас тав, Монголын Социал-демократ намаас долоо, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас хоёр, МАХН- МҮАН-ын Шударга ёс эвслийн 25 нэр дэвшигчийг бүртгэж үнэм­лэх олголоо.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг бүртгэх асуудал юу болсон бэ?

-Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөртөө /өчигдөр/ багтаж хуралдана. Үүгээр албан ёсны шийдвэр гаргана. Хуулийн да­гуу бол зургадугаар сарын 8 хүртэл нэр дэвшигчдийг бүрт­гэх хугацаа бий. Хэрвээ нэр дэвшигч татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлдээ, эвсэл зөрчлөө арилгаад нэр дэвшигчээ дахин бүртгүүлэхээр ирэх юм уу, эсвэл нөхөн өөр хүний нэр ирүүлэх боломж нь энэ сарын 8 хүртэл байна. Өөрөөр хэлбэл, са­нал авахаас 20 хоногийн өмнө энэ шийдлийг гаргаж болно.

-Зарим бие даан нэр дэв­шигчдийн гомдол болон маргаантай асуудал байгаа. Эдгээр нэр дэвшигчдийн гомдлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Тойргийн хороонд гомдол гаргасан хүмүүсийн асуудал хуульд заасан хугацаандаа шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, зохих дээд шат­ны байгууллагад гомдлоо гаргаад дээд шатны байгууллага нь шийдвэрээ гаргаад явдаг энэ журмаараа л явна. Одоогоор 4-5 хүн гомдол гаргасан. Нэг үгээр хэл­бэл, гомдол, санал СЕХ болон тойргийн хороод дээр ирж бай­гаа. Тойргийн хороо асуудлаа түүгээрээ шийдэх ёстой. Харин СЕХ- нд бүртгэгдсэн нэр дэвшигчийг манайх шийднэ. Одоогоор ирсэн гомдлыг албан ёсоор хэлэлцээгүй байгаа учраас шийдвэр гараагүй байна.

-Үүнээс гадна иргэд саналын хуудас бөглөх талаар мэдээлэл багатай байна. Саналын хуудас бөглөх зааврыг хэзээ иргэдэд танилцуулах вэ?

-Саналын хуудас бөглөх талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр заавар өгч байгаа. Мөн одоогоор энэ талаар шторкууд хийгдэж байна. Өөрөөр хэлбэл, иргэн са­налын хуудсаа хэрхэн зөв бөглөх сурталчилгаа явагдана. Гэхдээ санал авах өдөр арай болоогүй байна шүү дээ. Үүний наана өргөн хүрээтэй иргэдэд тайлбарласан мэдээлэл гаргана. Мөн нийслэлийн Сонгуулийн хороо ч гэсэн тухайн нугалбар хуудас, бусад тайлбарласан материалыг иргэ­дэд тараана.

-Энэ жилийн хувьд иргэдэд сонгогчийн үнэмлэх олгохгүй гэсэн байгаа шүү дээ?

-Хуулиар сонгогчийн үнэмлэх гэж байхгүй. Тийм учраас иргэдэд гэрт нь сонгогчийн үнэмлэх аваачиж өгөх асуудал гарахгүй. Харин санал өгөх иргэн өөрийн иргэний үнэмлэхтэйгээ харьяа сонгуулийн хэсэг дээр очиж саналаа өгнө.

-Саналын хуудсыг ямар үед хүчингүй гэж үзэх юм бэ?

-Хуульд тодорхой заасан бай­гаа. Өөрөөр хэлбэл, хуульд сана­лын хуудсан дахь саналаа тэмдэглэх зааварт зааснаас өөрөөр тэмдэглэсэн бол тухайн саналын хуудас хүчингүйд тооцогдоно гэж байгаа. Тийм учраас энэ журмаараа явна. Саналын хуудас хэрхэн бөглөх анхааруулгыг санал өгөх бүхээгт тусгайлан тавина. Иргэд үүнийг унших хэ­рэгтэй. Харин тухайн иргэн са­налаа тэмдэглэвэл санал тоолох төхөөрөмжид хийхээс өмнө нэг удаа залруулж, дахин саналын хуудас авч санал өгөх боломжтой.

-Огт бөглөөгүй саналын хуудсыг хүчинтэйд тооцох асуудал яригдаж байна?

-Хуулинд тодорхой заасан. Хэнийг ч бөглөөгүй, тэмдэглэл хийгээгүй саналыг хүчинтэй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ.

-Санал тоолох машинууд бүгд ирсэн гэсэн. Харин тойрог, хэсгүүдэд хэзээ хүргэх вэ?

-Тийм амархан тарах зүйл биш. Саналын хуудас хэвлэхтэй зэрэгцээд автомат машинуудад суулгах програмчлалын ажил зэрэг хийгдэнэ. Дээр нь бүртгэлийн компьютеруудад холбогдох программ хангамж эхэлчихээд явж байна. Бүртгэлийн компьюте­руудад мөн сонгогчдын нэрсийн жагсаалт давхар суух ёстой. Энэ хоёр ажил зэрэгцээд хийгдэнэ. Гэхдээ сонгогчдын нэрийн жагсаалтыг нягталж, хөдөлгөөнгүй болгох асуудал хугацаа шахаж байна. Тэрний дараагаар той­рог хэсгүүдэд хүргэгдэнэ.

-Хэрвээ санал тоолох машин гацах, ажиллахгүй болбол ямар арга хэмжээ авах вэ?

-Гацаахгүй байх технологи нь байна. Ер нь техник хэрэгсэл гацах, эвдрэх, ажиллагаагүй болсон нөхцөлд гар ажиллагаанд шилжих журам бий. Энэ журмыг СЕХ баталсан.

-Сонгогчдын нэрийн жаг­саалт эцсийн байдлаар гарсан уу. Иргэд өөрийгөө сонгогч­дын нэрийн жагсаалтад байгаа эсэхийг хэрхэн үзэх боломжтой вэ?

-Өнөөдрийн байдлаар сонгогчид УБЕГ-ын www.burtgel.mn цахим хуудсанд нэвтэрч өөрийнхөө нэрийг нягтлах боломжтой. Мөн энэ сарын 8-наас сон­гуулийн хэсгийн хороод дээр нэрийн жагсаалтыг олон нийтэд ил тавигдах ёстой. Нэрсийн жагсаалттай холбоотой гомдол хүлээж авах ажлыг санал авах өдрөөс арав хоногийн өмнө зогсооно. Тиймээс арваас доошгүй хоногийн өмнө иргэн нэрийн жагсаалттай холбоотой гомдлоо гарган барагдуулж, залруулах бо­ломж нь нээлттэй байгаа юм.

Э.Пагма

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button