Цагдаагийн экс дарга нар ял авах нь тодорхой боллоо

дөрөв нь амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Тэр цагаас эхлэн монголчууд тушаал өгсөн гэмтнийг олж, гэсгээхийг төр засгаас шаардаж байсан юм.

Төрийн томчууд, хүчний байгууллагын удирдлагууд энэ хэргийг бие бие рүүгээ тохсоор багагүй хугацаа өнгөрсний эцэст Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нарын шүүх хурал долоон удаа хойшилсоор өчигдөр ээлжит шүүх хурал нь болсон юм. Тодруулбал, өчигдөр 10.40 цагт Цагдан хорих төвд эхэлсэн. Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, шүүгчээр М.Алдар, Ж.Оюунчимэг нар оролцлоо. Хурал эхлэхээс өмнө даргалагч шүүгч шүүгдэгчдийн санал хүсэлтийг сонсов.

Шүүгдэгч Ч.Амарболд Надад холбогдох хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэхээр миний ар гэрийнхэн Ж.Яринпил өмгөөлөгчийг сонгосон байна. Бид харилцан гэрээ байгуулсан. Шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргана уу гэсэн хүсэлтэй байна гэсэн. Бусад шүүгдэгчийн хувьд ч адилхан хүсэлтэй байсан юм. Харин өмгөөлөгчдөөс Ж.Яринпил Дөнгөж өчигдөр өмгөөлөх гэрээ байгуулсан тул хавтаст хэрэгтэй танилцах хугацаа өгнө үү гэх саналыг хэлсэн.

Түүнчлэн өмгөөлөгч Г.Ганбаатарын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр ч хавтаст хэрэгтэй танилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Нийслэлийн өмгөөлөгчдийн холбооноос томилсны дагуу шүүх хуралд Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Ш.Батсүхийг Г.Алтан-Өлзий, О.Зоригтыг, Г.Ганбаатарыг С.Тэгшжаргал өмгөөлөв.

Мөн цаазын ял оноох заалт бүхий зүйл ангиар буруутгагдаж буй шүүгдэгч зайлшгүй өмгөөлөгчтэйгөөр хуралд оролцох ёстой. Тиймээс О.Зоригт өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд оролцох боломжтой, шаардлагатай үед өөрийгөө өмгөөлнө гэдгийг шүүгч хэллээ. Үүний дараа шүүгч ирц бүртгэж, хуралд хүрэлцэн ирээгүй өмгөөлөгчдийн үндэслэлийг тодруулахад О.Зоригтын өмгөөлөгч Ц.Оюунцэцэг, Ш.Батсүхийн өмгөөлөгч Ё.Өнөрбаяр нар Хэрэгтэйгээ танилцаагүй, төлөвлөсөн ажилтай тул хуралд оролцох боломжгүй гэсэн аж.

Үүнийгээ утсаар мэдэгдсэн байна. Харин даргалагч шүүгч биечлэн ирж, албан ёсны тайлбар өгөөгүй нь шүүхийг үл хүндэтгэсэн зохисгүй үйлдэл гэж буруушаав. Шүүгдэгч нарын саналыг сонсоод завсарлаж, хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан юм. Ингэхдээ өмгөөлөгчид, шүүгдэгчдийн хүсэлтийг хангах боломжгүй гэж үзсэн. Ч.Амарболд нарыг шүүх хурал гурван цаг хэртэй үргэлжилсний эцэст хохирогч Ц.Энхбаяр Урьдаас төлөвлөсөн тоглолтод оролцохыг хүсэхгүй бай­на. Шүүх ажиллагаа хууль зөрчиж байна гэсэн тайлбар хэлж, шүүх хуралд цаашид оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Түүний өмгөөлөгч О.Баасанхүү ч хуралдааны дэг хууль зөрчиж байна гэв.

Өглөөнөөс хойш үргэлжилсэн шүүх хурал дугаар шилжих мөчид дуусаагүй тул бид маргаашийн дугаартаа мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно.

Р.Саруул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button