Шударга өрсөлдөөн тогтоож чадахгүй бол Дээд үнийн хуультай болъё

элсэн чихрийн үнэ 100-350 төгрөгөөр нэмэгдэв. Энэ шударга явдал, цэвэр бизнес мөн үү. Улайм цайм булхайцаж, зах зээлийн өрсөлдөөнийг гуйвуулж буй энэ үйлдлийг бизнес эрхлэгчид, холбогдох албаныхан өмгөөлдөг.

Цэвэр зах зээлийн зарчмаар урагшилж буй учраас хүчээр зохицуулах аргагүй гэдэг. Яг үнэндээ энэ бусармаг явдалтай тэмцэх үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хариуцах ёстой. Засгийн газрын агентлаг гэдгээр сүр хүч ихтэй энэ байгууллагын ажил өнөөдөр ямар түвшинд яваа бол. Бензиний үнэ өсөх, мах магнаг болоход тэд дуугарах нь ховор.

Хааяа нэг сүр дуулиантай шалгалт хийж, дорвитой судалгааны дүгнэлт гаргаад байх байвч бодит байдал дээр авсан арга хэмжээ нь үүнээсээ дээш гарах нь үгүй. Cap гаруйхны өмнө барилгын компаниудын булхайг илчлэх кампанит ажил өрнүүлж, эцэст нь олон нийтэд тун таатай нэгэн мэдээ дуулгасан. Тодруулбал барилгын материал огтхон ч үнэд ороогүй байхад констракшнууд үгсэн, хуйвалдаж орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэсэн юм.

Маш чанартай судалгаа, тооцоонд үндэслэсэн энэ дүгнэлтийг харин барилгын компаниуд нохой хуцсан чинээ тоолгүй, бүр дооглон инээж, орчноо мэдэрч сурахыг тавлангуйгаар зөвлөж байлаа. Зүй нь Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газар үүнд арга хэмжээ авч, монголчуудын халаасыг тэмтрэхийг санаархаж байгаа констракшнуудын увайгүй үйлдлийг таслан зогсоох ёстой байсан. Гэвч ийм зүйл болоогүй, мөнөөх дүгнэлтийн дуулиан салхинд хийссэн үнс шиг тэр дороо замхарсан юм.

Өчигдөрхөн зүгээр л хэвийн байсан хүнсний үнэ өнөөдөр өсч буйг хэн тайлбарлах вэ. Ченжүүдээс асуугаад ч хэрэггүй. Бараг загнуулна. Тиймээс холбогдох албаныхан үүнийг тайлбарлах нь зүйн хэрэг. Засгийн газар болоод хэрэглэгчид үйлдвэрлэгчдийг буруутгах нэг хэрэг. Гэвч үүнийг нь шалгаж тогтоодог, зохиомол хөөрөгдөл мөн үү, биш үү гэдгийг нь тодорхойлж өгдөг газар даанч хангалттай ажиллахгүй байна. 2010 онд УИХ-аас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газрын эрх мэдлийг нэмэгдүүлж, хууль тогтоомжийг нь хүртэл шинэчлэн баталж өгсөн.

Энэхүү хуульд бодит зардлыг нь харгалзан бараа бүтээгдэхүүнийг борлуулах үнийн өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгох, зохиомлоор бараа бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтыг зогсоох, хэмжээг хязгаарлах, бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох зэргийг хориглож, хуулийн энэ заалтыг зөрчсөн тохиолдолд аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын зургаа хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулж, хууль бусаар олсон орлого, эд зүйлийг хурааж хариуцлага тооцохоор заасан байгаа.

Мөн хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгчээс гадна төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарах-ыг зааж өгсөн нь хуулийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллана гэсэн үг. Гэвч яригдаж буй асуудлаар Шударга өрсөл­дөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хууль хэрэгжиж эхлээгүй тул үйлдвэрлэгчидтэй ха­риуцлага тооцох боломжгүй, тэгээд ч манайх үнэ зохицуулдаг газар биш гэсэн хариулт өгсөн байна. Үнэ зохицуулах эрхийг нь хуулиар тавиад өгчихсөн байхад шүү дээ.

Уг нь хуучин хуулиар яг энэ тохиолдолд аж ахуй эрхлэгчид ногдох хариуцлагыг 250 мянган төгрөгийн торгуулиар хязгаарласан байсан. Тэр үед энэ газрынхан Торгуулийн хэмжээ хэтэрхий бага тул хууль хэрэгжих боломжгүй байна. Хууль зөрчөөд тэрбумаар нь ашиг олж байгаа үйлдвэрүүд 250 мянган төгрөгийн торгуулийг инээж байгаад л төлдөг хэмээн уйлан дуугарч байж хуульд өөрчлөлт оруулсан. Шинэ хуулиар хэрвээ үйлдвэрлэгчид үгсэн хуйвалдаж, үндэслэлгүйгээр үнэ нэмсэн нь тогтоогдвол өмнөх жилийн орлогын зургаан хувьтай тэнцэх торгуулийг ногдуулж, хууль бусаар олсон орлогыг нь хураах ял-тай.

Өнөөдрийн байдлаар үхрийн мах нэг кг нь дунджаар 9700, хонины мах 7000-8000 төгрөгөөр худалдаалагдаж байна. Нөгөө талаас 40 гаруй сая толгой м алтай манай улс алс тэртээх өвс ургамлаас өөр хоолгүй далайн орнуудтай махны өртгөөрөө мөр зэрэгцэж байгаа нь даанч харамсмаар. Автобус, микро, гудамж талбай хаана л бол хаана зөрж өнгөрөх хүмүүсийн ярианы сэдэв ийнхүү хоол хүнсний үнийн асуудал болжээ гэвэл нэг их хилсдэхгүй болов уу.

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидгийн жишгээр бараа материалын үнэ ч зүгээр байсангүй ээ. Шатахууны үнэ нэмэгдсэн нь ийнхүү нөлөөлж, нийтийн бие засах газарт ороход хүртэл 250 төгрөг нэхэх нь үнэхээр үнийн өвчин-д нэрвэгдсэнийг харуулна. Бурхангүй газрын бумба галзуурна гэгч л энэ байх.

Тэгвэл энэ бүгдийг зо­хицуулах дархан эрхтэй Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах үүрэгтэй ШӨХТГ гэх том машин хаагуур ажлаа хийгээд явна вэ. Ер нь бүхий л салбарыг хуулиар зохицуулах зайлшгүй шаардлагатай. Харин манай улсад зайлшгүй хэрэгтэй болоод байгаа нэг хууль байгаа. Тэр нь худалдааны тухай хууль. Эсвэл дээд үнийн тухай хууль ч байж болно. Эс бөгөөс зах зээлийн хууль наймаачдыг хэтэрхий дэмжээд, ард иргэдийн гар дээрх хэдэн бор-ыг хуу хамаад авчхаж байгаа юм.

Хаа байсан Европт барааны үнэд өөрчлөлт орсны төлөө Монголд дагаад өсч байх жишээтэй. Хамгийн гол манайх Европоос өргөн хэрэглээний бараагаа тэр бүр авдаггүй. Зохицуулах хууль байхгүй болохоор л тэр. Харин дээд үнийн тухай хуультай, төр зохицуулдаг байвал өөр.

Тухайлбал гаднаас машин оруулж ирж байгаа ченжүүдийн ажлыг судална биз дээ. Тухайн машиныг цаанаас хэдэн төгрөгөөр авав. Гаалийн татварт хэдийг төлөв. Өөрөө хэдэн төгрөгийн ашиг олбол болох вэ. Энэ бүхэн нийлээд хэдэн төгрөгөөр зарвал шударга байх вэ гэдгийг тогтоогоод, дээд үнийг нь тавиад өгчихнө. Нөхөр ченж дээд тал нь тэр үнэд бариулж зарна. Хэрвээ тэгэхгүй бол торгоод л гүйцээ. Гэхдээ үнэ тогтоохдоо аль аль талаа хохироохгүй байх талаас нь шийдээд өгнө. Бусад зүйлсийг ч ингэж шийдэж болмоор ч юм шиг. За даа, үнийн өсөлтөөс болж элдвийн л юм бодох юм даа.

Г.Амартүвшин

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button