Иргэний зориг Ногоон намын 2012 оны УИХ-ын Сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс

хөгжлийн замд хөтлөж, Монгол хүн Монголдоо сайхан амьдрах боломжийг бүрдүүлнэ.

ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛ

ӨРХ ГЭРИЙН АМЬДРАЛ

ХОТЫН АМЬДРАЛ

ОРОН НУТГИЙН АМЬДРАЛ

УЛС ОРНЫ АМЬДРАЛ

ХУВЬ ХҮНИЙ АМЬДРАЛ

Даацтай, оролцоотой, тэнцвэртэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, монгол хүн Монголдоо сайхан амьдарна.

Иргэн хүн бүрт айх аюулгүй, эрх чөлөөтэй амьдрах, сурч боловсрох, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг олгохыг зорино.

Ажилгүйдлийг 50 хувь бууруулна.

Нийгмийн даатгалд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бүрэн хамруулна.

ӨРХ ГЭРИЙН АМЬДРАЛ

Хүүхдийн сүүний газар, сувиллын эмнэлгүүдийг хувийн хэвшлийн оролцоотойгоор хот, хөдөөд байгуулна.

Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг бий болгоно.

Өрхүүдийг санхүүжүүлэх бүтцүүдийг бий болгож, Иргэний хөгжлийн зээлийн сан байгуулж, зээл сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, хянахад иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ.

ХОТЫН АМЬДРАЛ

Агаарын бохирдлын асуудлыг цогцоор шийдвэрлэнэ.

Автозамын түгжрэлийг зөв менежментээр зохицуулна.

Улаанбаатар хотын метроны зураг төслийг бэлэн болгож, ажлыг эхлүүлнэ.

Хүүхдийн цэцэрлэг, сургуулийн хүрэлцээг эрс нэмэгдүүлэх, шинээр баригдаж буй орон сууцны хорооллуудад хүүхдийн цэцэрлэг, сургуулийг барих, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх бодлогыг дэмжинэ.

Улаанбаатар хотыг ногооруулах 1 сая мод хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хотын иргэн бүр өөрийн модтой болно.

ОРОН НУТГИЙН АМЬДРАЛ

Орон нутгийн төсөв, санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлнэ.

Сумын Засаг даргыг иргэд шууд сонгодог болгоно.

Аймаг, бүсийн хөгжлийн 2013-2020 оны хөтөлбөрийг баталж, бүсийн асуудал хариуцсан захирагчийг сайдын зэрэгтэй тэнцэхүйц эрх мэдэлтэй болгон ажиллуулна.

Уул уурхайн салбараас олох орлогын 40 хувийг тухайн орон нутагт зарцуулах хууль эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Бэлчээр, газар тариалан, байгалийн нөөц ашиглалтын газруудыг нэгдсэн системээр зохицуулна.

Малын бэлчээрийг хамгаалж, худаг усаар хангах ажлыг зохион байгуулна.

Малчдыг зээлийн дарамтнаас чөлөөлөх боломжийг бүрдүүлж, ажил амьдралаа дээшлүүлэх арга хэмжээ авахад дэмжлэг үзүүлнэ.

УЛС ОРНЫ АМЬДРАЛ

ИЗНН даацтай, тэнцвэртэй, оролцоотой загварыг мөрийн хөтөлбөрийнхөө гол томьёолол болгон зарлаж байна.

НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн байгалийн баялаг, газар нутгаа харь хэлтэнд барьцаалан зээлдэх биш харин үе үеийн монголчуудын амьдралыг дээшлүүлэх даацтай буюу олон тулгуурт, тогтвортой, иргэдийн оролцоотой ногоон эдийн засгийн бүтцийг бий болгоход зориулна.

Даацтай хөгжил, байгаль орчны асуудал бол Монгол улсын хөгжлийн тэргүүлэх № 1 чиглэл гэдгийг Үндсэн хуульд суулгаж, дэлхий даяар, НҮБ ба олон улсын бүх байгууллагуудад зарлан тунхаглана.

Таван 20-ийн зорилтууд

• 2020 он хүртэлх хугацаанд байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтыг нийт хөрөнгө оруулалтын 20%-д хүргэнэ.

Эрчим хүчний үр ашгийг 2020 он гэхэд 20 хувиар дээшлүүлж, сэргээгдэх эрчим хүчийг 20 %-д хүргэнэ.

Монгол улсын нутаг дэвсгэрт цөмийн цахилгаан станц барих, цөмийн түлш үйлдвэрлэх, цөмийн хаягдлыг байршуулахыг хатуу хориглоно

2013 оноос эхлэн Засгийн газрын тендерт ногоон худалдан авалт-ыг тусгайлан оруулж, 2020 он гэхэд 20 хувь болгоно.

2020 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 20% багасгана.

Байгалийн баялгийг хамгаалагч, ашиглагч, эзэмшигчид нь үйл ажиллагаагаа нутгийн өөрөө удирдах байгууллагад тайлагнадаг, цаашдын үйл ажиллагааг хамтран шийддэг тогтолцоонд шилжинэ.

Газар ашиглалтын орон нутгийн бодлогыг төрийн хэмжээнд нэгтгэж, бэлчээрийн, газар тариалангийн, байгалийн нөөц ашиглалтын газруудыг нэгдсэн системээр зохицуулна.

Ногоон бизнесийг тэргүүн ээлжинд татвар, гааль, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих иж бүрэн арга хэмжээг 2013 оноос яаралтай хэрэгжүүлж эхлэнэ.

Зээл төслийн санхүүжилтийн шалгуурыг багасгаж, зээлийн баталгааны төрийн сангаар дамжуулж бичил, өрхийн болон жижиг бизнесийг дэмжих бодлогыг явуулна. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, авсаархан технологийн зээл, лизинг олгож буй санхүүгийн лизингийн компаниудыг татвараас чөлөөлнө.

Бичил, өрхийн, жижиг бизнес эрхлэгчдэд ажлын байр, объектыг түрээсэлж буй аж ахуйн нэгжүүдийг үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлнө.

2012-2016 онд аймаг, дүүрэг бүрд дор хаяж 1 инкубaторын–бизнес хөгжүүлэх төвийн барилга барих санхүүжилтийг төрөөс гаргаж, менежментийг иргэдийн мэдэлд өгнө.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас компаниудын шударга бусаар үнэ тогтоож буй эсэхэд хяналт тавих эрхийг баталгаажуулж, хариуцлагыг өндөржүүлнэ.

Хувийн хэвшлийн бизнесийн байгууллагад мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс үзүүлж буй зүй бус дарамт, нөлөөллийг арилгана.

Уул уурхайн компанийн инноваци, нано болон биотехнологийн салбарыг хөгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг татвар ноогдох орлогоос чөлөөлнө.

Ашигт малтмалын лиценз олгох шалгууруудыг өндөрсгөж, хязгаарлан, нөхөн сэргээлтийг стандартын дагуу хийлгэнэ.

Гадаадаас ажиллах хүч авах тоонд хязгаар тогтоож, зөвхөн нарийн мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулна.

Хүний хөгжлийн сан-г өөрчлөх замаар Үндэсний ирээдүйн баялаг санг бий болгоно. Энэхүү сан нь бие даасан, нийгмийн оролцоотой удирдах зөвлөлтэй, мэргэжлийн хөрөнгө оруулалтын сангийн удирдлагатай, ашиг өгөөж олох, өсөлтийг хангах нээлттэй, ил тод удирдлагатай байх юм. Мөн орлогыг нийгэмд хэрэгтэй урт хугацааны, эдийн засгийн хувьд ашиг хуримтлуулах боломжтой хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байна.

ШИНЭ ЗАСАГЛАЛ – АРД ТҮМНИЙ ЗАСАГЛАЛ

Монгол Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцуулэх тогтолцоонд бүрэн шилжүүлнэ.

УИХ-ыгтараах, УИХ-ын гишүүнийгэгүүлэн татахэрхийг иргэд, сонгогчдод олгоно.

УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсарч ажиллахыг хориглоно.

Парламентад төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хэргийг шалгадаг Парламентын Мөрдөн шалгах комисс байгуулна.

Улсын Их Хурал дээр хүнтэй холбоотой санал хураалтыг нууцаар шийдвэрлэдэг болгоно.

Шадар сайд, дэд сайдын албан тушаалгүй болгоно.

Монгол Улсын бүх хууль, нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад үнэлгээ хийж давхцал, зөрчлүүдийг арилгана.

Хүний үндсэн эрхийг Үндсэн хуулийн цэц хамгаалж, хангадаг эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Шүүгчийг ард иргэд өөрсдөө сонгодог болгоно.

Гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.

Иргэд Засаг даргаа өөрсдөө шууд сонгодог, хариуцлага тооцдог, эгүүлэн татдаг болгоно.

Дагнасан шүүхүүд болох Байгаль орчны шүүх, Гэр бүлийн шүүхийг байгуулна.

Төрийн албан хаагчид алба хашихдаа өсөн дэвших зарчмаар ажилладаг, цалин хангамж нь нэмэгддэг болно. Ингэснээр төрийн албыг сонгуульд ялсан улс төрийн нам бужигнуулдаг зохисгүй хандлагыг өөрчилнө.

Төрийн албаны шалгаруулалтыг ил тод болгож шалгалт өгч тэнцсэн хэн бүхний нэрсийн дараалал интернетэд ил тодоор байрлах ба тухайн суларсан орон тоонд нэрсийн дарааллаар очиж ажилладаг байх зарчмыг төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хуульчилан шийднэ.

Улс Төрийн Намын тухай хуулинд өөрчлөлт оруулж улс төрийн намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоно.

Амьдарч буй орчныхоо төлөвлөлт, шийдвэрт иргэд өөрсдөө оролцдог Иргэний нийгмийг бүрдүүлнэ. Хувь хүний эрх, эрх чөлөөг зөрчин, амьдарч буй орчинд нь иргэний зөвшөөрөлгүйгээр төлөвлөлт хийх, барилга, зам барих, хүрээлэн буй орчныг нь сүйтгэдэг тогтолцоог өөрчилнө.

Сум, дүүрэг, аймаг, хот бүр төсвөө нээлттэй тайлагнадаг болж, Иргэдийн хурлыг өргөтгөсөн байдлаар зохион байгуулдаг болгоно.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ШИНЭ ТОГТОЛЦОО

Монгол улсын өнөөгийн гадаад харилцааны бодлогод улс орнуудыг эрэмбэлэн жагсаах бодлого барьж байгаа хэлбэрийг өөрчлөн, хоёр үндсэн баганатай бодлого баримтална. Тогтолцооны эхний багана нь геополотикийн шалтгаан дээр суурилсан хоёр хөрш орнууд, хоёрдох багана нь эхний баганатай энэ тэнцэхүйц тулгууртай ардчилсан үзэл дээр суурилсан орнууд байна.

Гадаад харилцаанд хийсвэр, том, хөрөнгө хүч их зарцуулсан бодлогоос илүү, эх орныхоо эдийн засгийн сонирхлыг дэмжих бодлого баримтлана. Элчин сайдын яамдын үйл ажиллагааг хурал, айлчлал зохион байгуулсны тоогоор бус, эдийн засгийн дорвитой бүтээмж, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийн хэмжээнд үндэслэн дүгнэдэг тогтолцоонд шилжинэ.

Монгол улс эдийн засгаа бэхжин тогтворжтол зөвхөн НҮБ-ын мандатын хүрээнд Олон Улсын энхийг сахиулах үйлст оролцон, бусад энхийг сахиулах үйлст оролцохоос түдгэлзэнэ.

ЭРҮҮЛ ХҮНС – ЭРҮҮЛ АМЬДРАЛ

ИЗНН-ын Хүнсний бодлого нь дараахи 3 тулгуур хэсэгтэй байна

1. Эрүүл, аюулгүй хүнс

2. Тогтвортой хангамж

3. Ухаалаг, жигд хүртээмж

ДААТГАГДСАН ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Орон гэргүй иргэд, нэн ядуу өрхөд хүйтний улиралд халуун шөлний үйлчилгээ үзүүлэх хөдөлгөөнт цэгүүдийг ажиллуулна.

Хөдөө орон нутгийн хүнсний тэнцлийг бодитой тооцон, алслагдсан аймаг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжинэ.

Нийгмийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлд эрс өөрчлөлт хийнэ.

Аймаг, дүүргүүдэд олон улсын жишигт нийцсэн лаборатори бүхий Нийгмийн Эрүүл мэндийн төвүүдийг байгуулж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий үндэсний цогц бүтцийг бий болгоно. Сум бүрт биеийн тамир, спортынзаал, ил талбай барьж, эрүүл ахуйн мэргэжилтэн ажиллуулна.

Нийслэлд хүүхдийн эмнэлэг, дүүрэг бүрт нэгдсэн эмнэлэг шинээр барина.

Эх барихын болон НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгслийн санхүүжилтийг төсвөөс бүрэн хариуцдаг болно.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнээс алслагдсан хүн амд зориулсан Эхийн амаржих байр-ны зардлын санхүүжилтийг төсвөөс бүрэн хариуцдаг болно.

Эмнэлэг, тусламж үйлчилгээний олон улсын стандартыг Монголын эрүүл мэндийн салбарт нутагшуулах үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

Анагаах ухааны их, дээд сургуульд сувилагч мэргэжлээр элсэгчдийн тоог нэмэгдүүлэх, шаталсан сургалтын хэлбэрээр сувилагчдыг бэлтгэх тогтолцоог дэмжиж, эмч, сувилагчийн зохистой харьцааг 12 бүрдүүлнэ.

Өндөр хөгжилтэй оронд урт, богино хугацааны сургалтанд хамрагдах эмнэлгийн мэргэжилтний тоог тасралтгүй нэмэгдүүлэх, гаднаас өндөр ур чадвартай мэргэжилтнийг урьж эх орондоо ажиллуулах бодлогыг тууштай дэмжинэ.

Эрүүл мэндийн даатгалын цоо шинэ тогтолцоо руу шилжинэ.

Иргэн бүрийг хөрвөх чадвартай, эрүүл мэндийн даатгалын ваучертай болгоно.

1. Гэр бүлийн гишүүдээс хэн нэг нь өвдөхөд ваучераа нийлүүлж, эмчилгээний зардалд нэмэрлэх боломжийг бүрдүүлнэ.

2. Эмнэлгүүд ваучер цуглуулах өрсөлдөөнд орсноор тусламж үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, улмаар эрүүл мэндийн даатгалын хүнд суртал, чирэгдэл арилна.

3. Ваучерийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн салбарын санхүүжилт нэмэгдэж, ажиллагсдын нийгмийн хангамж сайжирна.

Төрөөс даатгалын төлбөрийг нь хариуцахаар хуульчлагдсан /хүүхэд,тэтгэврийнхэн, тахир дутуу хүмүүс, хугацаат цэргийн албан хаагч, хүүхдээ 2 нас хүртэл асарч буй эхчүүд гэх мэт/ даатгуулагчдын эрүүл мэндийн даатгалыг нэмэгдүүлнэ.

Ажилгүйчүүдийг эрүүл мэндийн даатгалд хамруулж, ажилгүйдлийн тэтгэмжээс шимтгэл авдаг журамд шилжинэ.

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, албан бус секторт ажиллагсдыг эрүүл мэндийн даатгалд хамруулна.

Төрөлтийг эрүүл мэндийн даатгалд хамруулна.

Нийгмийн даатгалыг бүхэлд нь хариуцлагажуулж, хүний төлөө үйлчилдэг тогтолцоо болгон өөрчилнө.

Тэтгэврийн даатгалын нэрийн дансны мэдээллийг даатгуулагчдад хургуүлэх, даатгуулагч нь нэрийн дансан дахь хуримтлалаа бүрэн вахиран зарцуулах, гэрээслэлийн дагуу өв залгамжлагчдаа шилжүүлэх, орлогод тооцсон хүүг ил тод мэдээлэх зэргийг зохицуулсан эрх зүйн шударга орчинг бүрдүүлнэ.

Гадаад оронд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа Монгол иргэдийг нийгмийн даатгалд хамруулах хууль эрх зүйн зохицуулалтыг хийнэ.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг барьцаанд тавих, нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах зэрэг үйл ажиллагаа эрхлэхийг хуулиар хатуу хориглоно.

САЙН БОЛОВСРОЛ-САИХАН АМЬДРАЛЫН ҮНДЭС

Боловсролыг дээдлэдэг төсөв санхүү, бүтэц зохион байгуулалтын тогтолцоонд шилжих эрх зүйн өөрчлөлтийг хийнэ.

Монгол хүн судлалыг дэмжин хөхүүлснээр Үндэсний боловсролын тогтолцоог өөрчлөх үндсийг бүрдүүлнэ.

Үндэсний зан заншил, хэл соёлыг хадгалах тухай хөтөлбөрийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулна.

Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудын оюун ухаанд бугласан амьдралын чанарыг материаллаг талаас нь тахиж шүтэх ёс суртахууны хандлагыг өөрчлөх боловсролын цогц хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх

Бүх шатны сургуулийн багш нарын сургалт зохион байгуулах арга барилд тогтолцооны өөрчлөлт хийж, сурагчдын сурч, танин мэдэх үйл ажиллагааг төлөвлөн хөтөлж, идэвхижүүлэн зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий багш сурган хүмүүжүүлэгчдийг төлөвшүүлнэ.

Багш нарыг орон сууцжуулах, хөдөө орон нутагт багшлах боловсон хүчнийг дэмжих, сургалтад хамруулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Багш сан байгуулж, ажиллана.

Хувийн секторээс боловсролд хөрөнгө оруулахыг дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлнэ.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон оюутны үүсгэл санаачлага дээр үндэслэсэн бизнесийнтөлөөллийн байгууллагын дэргэд Оюутны ажил эрхлэлтийг дэмжих сан-г байгуулж, төрийн дэмжлэг үзүүлнэ.

Их дээд болон мэргэжлийн боловсролын сургуулийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтхэрэгцээнд хариу өгөх чадамжийг дээшлүүлж, улс орны хөгжилд нэн тэргүүнд шаардлагатай боловсон хүчин бэлтгэх үндэс суурийг тавина.

Их, дээд сургууль, коллежид суралцагчдын бүтцэд ядуу өрхийн хүүхдийн хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар нийгмийн орлогын тэгш бус байдлыг багасгах арга хэмжээг цогц байдлаар хэрэгжүүлнэ.

Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулахдаа тухайн салбарт хийгдсэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрсдлийн үнэлгээнд тулгуурлах боломжийг бүрдүүлж, салбарын эрдэмтдийн судалгаа, шинжилгээний үр дүн төрийн бодлогод нөлөөлөх сувгийг нээнэ.

Оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дэлхийн түвшинд ойртуулж, эрдэмтэд, шинжлэх ухаан, технологийн боловсон хүчний хөдөлмөрлөх нөхцөл, амьжиргааны баталгааг сайжруулна.

Багш бэлтгэх тогтолцоонд зарцуулах хөрөнгийн хэмжээ боловсролын салбарт зарцуулж буй нийт хөрөнгийн Долоон хувьтай тэнцэхүйц байхаар тооцон, төсөвт усгана.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button