ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Хууль гарснаас хойш ямар ч лиценз олгогдоогүй

тогтоох нь тулгамдсан асуудал болоод байсан.

Тэгвэл гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн зааг, ойн сан бүхий газрын хилийн заагийг уржигдрын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Батлагдсан тогтоолын хэрэгжилттэй холбоотой асуудлаар ЭБЭХ-ний сайд Д.Зоригтоос тодруулга авлаа.

-Урт нэртэй хууль яагаад ийм удаан сунжрах болов. Судалгаа муутай гэж нэлээд хэл ам болсон?

-Энэ газрууд дээр нийтдээ 242 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл байгаа юм. Энэ лицензээс бид 33 тусгай зөвшөөрлийн давхцалтай хэсгийг цуцлах мэдээллийг тавдугаар сард хүргэсэн байгаа. Дээрээс нь нэмээд 69 тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох үндэслэлгүй гэсэн асуудлыг Сангийн яамтай ярьж шийдээд тавдугаар сарын 2-ны өдөр цуцалсан байгаа. Өөрөөр хэлбэл 102 лиценз хэсэгчлэн буюу бүхэлдээ цуцлагдсан байгаа. Үлдсэн 100 гаруй лиценз дээр бүх үйл ажиллагааг түдгэлзүүлсэн. Өөрөөр хэлбэл тэнд ямар нэгэн үйл ажиллагаа явах ёсгүй. Мэргэжлийн хяналтын газар Засгийн газраас үйл ажиллагааг нь түдгэлзүүл гээд үүрэг өгөгдөөд орон нутагт арга хэмжээ авагдаж байгаа. Мэргэжлийн аудит хийлгэж нөхөн олговрын хэмжээг дахин шалга гэсэн чиглэлийг Сангийн яамнаас өгсөн учраас дахиж шалгуулж байна. Энэ ажил дууссаны дараа бид нар нөхөн олговрын хэмжээний асуудлыг ярина.

Саяны Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу бид нар нийтдээ Монгол Улсын газар нутаг дээр ямар газар нутгийг оруулав гэдгийг кадастрын зурган дээр оруулаад нийт оруулж байгаа хамрагдах лицензийн тоог гаргана. Урьдчилсан байдлаар үзэхэд 1700 орчим лиценз бүхэлдээ буюу хэсэгчилсэн байдлаар хамрагдана. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр 4000 орчим лиценз байгаа гэж ярьдаг. Энэ 4000 орчим тусгай зөвшөөрлөөс 1700 орчим нь бүхэлдээ эсвэл хэсэгчилсэн байдлаар хамрагдаж цуцлагдах нь цуцлагдаж, түдгэлзүүлэхийг нь түдгэлзүүлнэ. 1700 лицензийн ихэнх нь хайгуулын лиценз байгаа.

-Лиценз эзэмшигчид байгаль орчин сүйтгэснийхээ хариуд төрөөс мөнгө авах нь зөв юм уу?

-Тэрнээсээ илүү нөхөн сэргээлт хийгээгүй компани хуулийнхаа дагуу хариуцлага хүлээнэ. Хуулинд эрүүгийн хариуцлага хүлээх хүртэл байгаа. Нөхөн сэргээлт хийгээгүй 300 гаруй газар тодорхойлчихсон байгаа. Заримыг нь нөхөн сэргээхээр ярьж байгаа. Заримд нь эрүү үүсгээд явж байгаа. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол хуулийн дагуу нөхөн сэргээлт хийх ёстой. Гэхдээ нөхөн төлбөрийг тоног төхөөрөмж авсан, ашгаа олоогүй үйл ажиллагаагаа тал дунд зогсоочихсон компанийг хуулинд зааснаар нөхөн олговор олгоно.

-242 ордын хэд нь стратегийн ордод тооцогдож байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар томоохон стратегийн ач холбогдолтой ганц хоёр орд байгаа. Төмрийн орд газар байна. Эрдэнэтийн ордын талбай ч гэсэн тодорхой хэмжээгээр ороод байгаа. Бид энэ тухай асуудлаар УИХ-д хандана, ярилцана. Ер нь стратегийн орд газар хамаарахгүй гэсэн хуулийн заалт байгаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button