Лаврентий Бериягийн цаазаар авах ялыг ЗХУ-ын маршал гардан гүйцэтгэжээ

мэндэлсний 100 жилийн ойг оросууд нэлээд нижгэр тэмдэглэсэн юм. Павел Батицкий бол ОХУ-ын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах хүчний бүхий л цаг үеийн хамгийн шилдэг командлагч гэдгээрээ алдартай нэгэн байлаа. Тэрбээр 1960-1970- аад онд ЗХУ болон Варшавын гэрээний АДЭХ хүчний цэргийн ерөнхий командлагчаар ажиллаж байв. Энэ хүн командлагчийн ур чадвар, цэргийн хэргийн мэдлэг, туршлагаараа гайхалтай нэгэн байсан ч тэр өөр нэгэн үйлдлээрээ олонд алдаршсан нэгэн байлаа.

Маршал Павел Батицкий 1953 онд Лаврентий Берияд оноосон цаазаар авах ялыг гардан гүйцэтгэсэн гэдгээрээ бас олны анхаарлыг өөртөө татдаг байжээ. Гэвч энэ талаар урьд нь олон нийтэд төдийлөн ил тод мэдээлж байсангүй. Харин түүний мэндэлсний 100 жилийн ойн үеэр болсон арга хэмжээн дээр ОХУ-ын Агаарын цэргийн хүчний Ерөнхий штабын дарга, дэслэгч генерал Вадим Волковицкий анх удаа албан ёсоор мэдэгдсэн байна.

Л.Бериягийн тухай дуулаагүй хүн ховор биз. Тэр бол И.В.Сталины хамгийн ойр дотны шадар туслахуудын нэг байлаа. Л.Берия 1938-1945 онд ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссараар ажиллаж байв. Дайны дараа тэрээр Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгчдийн орлогч дарга, дараа нь нэгдүгээр орлогч даргаар ажиллаж байжээ. Бериягийн мэдэлд улс орны хамгийн чухал салбарууд, тухайлбал батлан хамгаалах аж үйлдвэрийг хариуцдаг байсан бөгөөд орос орныг цөмийн зэвсэгтэй болгох, зөөгч пуужин зохион бүтээх зорилтыг тэр гардан хэрэгжүүлсэн юм. Үүнийх нь төлөө түүнийг ЗХУ-ын социалист хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ. Дашрамд сонирхуулахад Монгол Улс 1942 онд түүнийг Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоороо шагнаж байсан түүх байна.

Түүнчлэн Берия оросын хорих лагериудын сүлжээ буюу ГУЛАГ-ыг үүсгэн байгуулагч төдийгүй тусгай хорих ангиудыг нь санаачлагч нь байсан юм. Энэ аймшигт хорих лагериудад гэм зэмгүй олон мянган хүн хоригдож тарчлан зовж, амь насаа алдаж байсан гашуун түүх буй. Л.П.Берия бол оросын улс төрчид, нийгмийн зүтгэлтэн, цэргийн жанжнуудын аймшиг, эрлэгийн элч нь байсан бөгөөд Сталины нөмөр нөөлөг дор түүний эрх мэдэл хэмжээ хязгааргүй байсан гэх түүхийн баримт байдаг. Түүний дээр Сталин, хөх тэнгэр хоёроос өөр юу ч байсангүй. Тэр Дотоод хэргийн ардын комиссар байхдаа олон мянган хүнийг хэлмэгдүүлэн баривчилж, эрүүдэн тамлах, бөөнөөр хорих лагерь руу илгээх ажлыг шуурхай зохион байгуулж байсан гэдэг.

1941 оны аравдугаар сард Берия 25 хүнийг шүүхийн шийдвэргүйгээр буудан хороох тушаалыг бичгээр өгч гүйцэлдүүлсний дотор ЗХУ-ын баатар дөрөв, хошой баатар нэг байсан гэдэг. Берия бас ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан ард түмнүүдийг төрөлх нутгаас нь хөөн гаргаж, нүүлгэн цөлөх ажиллагааг гардан зохион байгуулж байжээ. Сталин таалал төгссөн нь энэ айдас хүйдэс дагуулсан хүнийг баривчлах боломжийг олгожээ. Баривчлах ажиллагааг маш нууц байдалд, маш чамбай зохион байгуулжээ. 1953 оны зургадугаар сард Берияг баривчлав. Түүнийг Зөвлөлт засаглалыг устгах зорилгоор Их Британийн талд тагнуул хийсэн гэсэн ял тулгасан юм. Берияд 1953 оны 12 дугаар сарын 23-нд цаазаар авах ял оноож мөн тэр өдөр нь гүйцэтгэсэн байна. Харин түүнийг буудан хороох цаазын ялыг маршал Батицкий өөрийн гараар гүйцэтгэж байжээ.

П. Булган

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button