Музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтад гүйцэтгэлийн шалгалт хийжээ

хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтаар илэрсэн зөрчил болон үр дүнгийн талаар өнөөдөр тус газраас хэвлэлийхнээр дамжуулан ард түмэнд мэдээлэл хийсэн юм. Шалгалтыг музейн үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны дагуу ерөнхий мэдээлэл барилга байгууламж, гадна орчин аюулгүй байдал сан хөмрөг үзмэрийн хадгалалт хамгаалалт бүртгэл тооллого музейн ажилтны ёс зүй гэсэн 6 чиглэл 99 асуултаар шалгасан байна.

Шалгалтанд хамрагдсан нийт музейн 94.7 хувь нь хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй 63.2 хувь нь музейн барилга байгууламж дах үзүүллэнгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангахгүй байжээ. Үүнээс гадна өөр олон зөрчил байсныг илрүүлсэн байна. Энэхүү шалгалтын гол зорилго нь 2011 онд Музейн салбарт соёлын тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиуд стандарт дүрэм журам зааврын хэрэгжилтийг шалгасан шалгалтын мөрөөр гүйцэтгэлийн шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хуулийн биелэлтийг хангуулах байжээ.

Шалгалтанд Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нийт 33 улсын байцаагч соёлын ажилтнууд оролцож, нийслэл орон нутгийн нийт 40 музейг хамруулсан байна.

А.Пагма

Оллоо.мн

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button