Ажлын байрны бэлгийн дарамтыг төрийн алба хаагчид манлайлж байна

Тэгвэл манай улсын төрийн албанд, тэр дундаа боловсролын салбарт ажлын байрны бэлгийн дарамт нуугдмал хэлбэрээр газар авсан гэдгийг судлаачид хэлж байна. Ийм тохиолдолд ихэсч байгаа нь хууль эрх зүйн орчинтой шууд холбоотой болохыг ч харж болно.

Хууль, цагдаагийнхан болон судлаачдын өгч байгаа мэдээллүүдийг нэгтгэн харвал энэ төрлийн буюу ажлын байрны бэлгийн дарамтыг хамгийн ихээр үйлдэгчид нь төрийн албаныхан байдаг тухай харамсалтай хариулт гарч байгаа юм. Тухайлбал, төрийн албанд ажиллаж байгаа дарга нар туслах ажилтан болон нарийн бичгийн ажилтандаа элдэв зан араншингаар дарамт шахалт үзүүлэх, зориудаар ажлаар дарж оройн цагаар суулгах зэргээр бэлгийн дарамт үзүүлдэг байдлын жишээг өмнө нь та сонсч байсан байх.

Харин ийм байдалд орсон эмэгтэй өөрийгөө бэлгийн дарамтын хохирогч болсон гэдгээ хэнд ч зарлан тунхаглаж, хуулийн байгууллагын хаалга татахгүй байгаа нь энэ хэргийг газар авахуулж, нууцлагдмал байдлаар өсөн нэмэгдэхэд хүргэж байж болзошгүй гэсэн дүгнэлтийг судлаачид хийхэд хүрчээ. Энэ талаар төрийн алба хаагчтай тооцох хариуцлага дэндүү сул байгаа, мэр сэр хууль шүүхийн байгууллагад ирсэн гомдлын шийдвэрлэлт маш удаан байхаас гадна хавтаст хэргийн материал бүрдэхгүйгээс хэрэгсэхгүй болж, хэргүүд ул мөргүй үлддэг гэнэ. Ажлын байран дээрээ элдэв дарамтад орсон ажилтан, албан хаагч олон байгаа ч амьдрал дээр энэ хэргээр шүүхээс ял сонссон хоёрхон тохиолдол байдаг юм билээ.

Бэлгийн дарамтад өртөж буй төрийн албаныхнаас гадна оюутнууд бэлгийн дарамтад өртөх нь нийтлэг үзэгдэл болжээ. Ялангуяа эрэгтэй багш нар дүн тавихын төлөө оюутнуудыг гарцаагүй байдалд оруулдаг, ганц биеэрээ амьдардаг багш нар заавал оройн цагаар өөр газарт, эсвэл гэрт нь очиж дүн тавиулах шаардлага тавьдаг байна. Жендерийн тэгш байдлын үндэсний хорооны ажлын албаны дарга Б.Энхсайханы хэлж байгаагаар эмэгтэй оюутнуудыг дүнгээр боож, хясдаг хөгшин багш нар болон туслах нарийн бичгээ элдэв ажлаар дарж бэлгийн дарамтад оруулдаг дарга нарыг шийтгэж, энэ төрлийн хэргийн гаралтыг бууруулахын тулд Жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх ёстой юм байна. Ямартай ч судлаачдын хийсэн дүгнэлтээр төрийн албаныхан ажлын байрны бэлгийн дарамтын тоо баримтыг тэргүүлж байгаа аж.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button