Усан үзмийн хальс хүн төрөлхтнийг залуужуулах ид шидтэй

оршино хэмээн ФАКТNEWS мэдээлжээ.

Харвардын анагаахын их сургуулийн доктор, профессор Дэвид Синклерийн хэлж буйгаар уг химийн бодис нь хөгшрөлтийн эсрэг хүчтэй нөлөө үзүүлдэг найрлага агуулдаг юм байна.

Мөн тэрээр нэмж хэлэхдээ ресвератрол бодисыг хулгана дээр туршиж үзэхэд хулганы ихэнх өвчинг тэсвэрлэн өнгөрүүлэх дархлаа сайжирч, тэр дундаа диабет, хорт хавдар, Альцгеймерын өвчнүүд болоод таргалалтанд өртөөгүй байна.

2004 онд Синклер залуужуулагч бодис үйлдвэрлэдэг фирмийг цогцлоон байгуулагчдын нэг болсон. Өнгөрсөн долоо хоногт британийн эм зүйчдийн холбооноос түүний компанийг 361сая фунт стерлингээр худалдаж авах санал тавьсан нь тодорхой болсон билээ.

Гэвч энэ наймаа тэрхүү бэлдмэлийн үр дүн болоод хүний биед хортой эсэх талаар дэндүү бага судалгаа цуглуулсан гэж үзэж буй зарим эрдэмтдийг доргиогоод амжсан. Гэвч Синклерийн ярьж байгаагаас үзэхэд бололцоот үр дагавар нь тун ашигтай ба байдал тэдний талд эргэвэл тус компани зах зээлд ноёрхож, тэр байтугай анагаах ухааныг бүхэлд нь өөрчилж чадах юм.

Сүүлд хийсэн судалгааны үр дүнгийн дагуу лабораторийн мэрэгч амьтдыг өлсгөх байдлаар дэглэм бариулахад амьдрах хугацаа нь дунджаар 30% уртассан. Бас нэг өөр хувилбар байдаг. Хоолны дэглэм нь сиртуин нэртэй, хүнийг урт удаан наслуулдаг генийн идэвхжилтээр ажилладаг гэжээ.

Харин арванхоёрдугаар сард эрдэмтэд арьсны хөгшрөлтийг зогсоож, залуужуулж сурсан гэж мэдэгдсэн. Калифорни дахь Стэнфордын анагаахын их сургуулийн судлаач багийнхан хулгана дээр хэсэг туршилт явуулж, мэрэгч амьтдын тодорхой генийг түгжсэний үндсэн дээр амьтдыг залуужуулж чадсан.

Үүнээс гадна судлаачдын батлан хэлж байгаагаар энэ арга хүмүүсийг залуужуулахад тустай гэж хэлэх эрт байна. Гэвч тэдний энэхүү нээлт зарим судалгааны чиглэл, төрөл бүрийн шархыг амьдруулах, тэр дундаа арьсны хорт хавдрыг эмчлэхэд тус болж чадах юм.

Эх сурвалж e-health.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button