УИХ-ын 14 дүгээр тойрогт нэр дэвшигчид сонгогчийн үнэмлэхээ гардлаа

Төв аймгийн Зуун мод хотын Сонгуулийн хэсгийн хорооноос өчигдөр морин цагт нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа. Тус тойрогт 8 намын 12 нэр дэвшигч өрсөлдөх бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн хувьд тус аймагт ардчиллын ялалтыг буухиалах, олонд танигдсан, аймаг орон нутагтаа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд шинэчлэл, хөгжлийн гарцыг хайн ажиллаж байсан шилдэг залуу боловсон хүчин гэдгээрээ ялгарч байгаа юм.

Нэр дэвшигч Д.Доржпүрэв 2008 онд тус тойргоос нэр дэвшиж 0,4 хувийн саналаар ялагдаж байсан бөгөөд өнгөрсөн 4 жилд аймгийнхаа Ардчилсан намын даргаар ажиллаж ард иргэдтэй хамгийн ойр ажиллаж байсан нэгэн гэдгээр нь орон нутгийнхан энэ удаад илүү итгэл хүлээлгэж байгаа нэгэн юм.

Нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авсны дараа аймгийн төвийн төв талбайд сонгуулийн сурталчилгааныхаа эхлүүлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд нэр дэвшигчдээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Ш.Батцэцэг, нэр дэвшигч Ж.Батболд, Ардын уран зохиолч П.Бадарч болон шилдэг залуучуудын төлөөлөл оролцсон юм. Тэд өнгөрсөн хугацаанд ганцхан нам тус аймагт засаглаж байсан ч Улаанбаатартай ойрхон Төв аймаг хөгжлөөс хоцорч хүн ам нь хот бараадсан эмгэнэлт дүр зургийг энэ удаад өөр хүчин нь Ардчилсан нам байх болно хэмээгээд ирэх жилүүдэд олуулаа Хүн шиг амьдарч улс шиг хөгжихийн төлөө энэ удаад Ардчилал ялах ёстой ёстой хэмээн тус аймагт нэр дэвшиж буй Д.Доржпүрэв, Г.Баярсайхан нарыг дэмжихийг уриалж байлаа.

Д.Доржпүрэв Төв аймаг хөгжлийн тулгаар төв болох ёстой

Ардчилсан нам болон Төв аймгийнхнаас маань итгэл хүлээлгэж төрсөн нутгаасаа нэр дэвших боломжийг олгосноор өнөөдөр Баярсайханыхаа хамт нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад байна. Энэ удаад Ардчилсан намын зүгээс орон нутгийн болон хувь хүний хөгжил рүү хандсан маш олон ажлуудыг хийхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Үүний нэг нь Төв аймгийн Угтаал цайдам суманд эхлүүлээд байгаа төвлөрсөн халаалтын систем юм. Энэ нь сумын албан газар айл өрхийн тухлаг орчинг бүрдүүлэхийн зэрэгцээ сургууль цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай орчинд сурч сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаараа ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс үүнийг цаашид Төв аймгийн бүх сумдад хэрэгжүүлэхээр тусгасан байгаа. Мөн татварын шинэчлэлийг хийж жижиг дунд бизнес эрхлэгчдийн татварыг нэг хувьд хүргэхээр тусгасан нь юм хийе, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн хөдөөгийн иргэдэд ихээхэн дэм болно гэж үзэж байна. Энэ мэтчилэн монгол хүн төрсөн нутагтаа эх орондоо сайхан амьдрах нөхцөл бололцоог бий болгох заалтуудыг Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа.

Төв аймаг бол Монголын хөгжлийн тулгуур төв болох ёстой. Учир нь Улаанбаатараас 43 км зайтай, монголын цээжин тушаа зүрхэн тус газар оршдог Зүрхэн аймгийнхаа хөгжлийн төлөө, ард иргэдийнхээ сайхан амьдралын төлөө ямар ч гэсэн шинэчлэлийг, хөгжлийг бий болгохын төлөө хичээх болно.

Г.Баярсайхан Аймгийнх нь хөгжил иргэдийнх нь ахуй амьдралтай уялдах ёстой

Төв аймаг эдийн засгийн хөгжлийн тулгуур төв болох ёстой. Тэр дундаа аймгийнх нь эдийн засгийн хөгжил ард иргэдийнх нь ахуй амьдрал, амьжиргааны түвшинтэй уялдаж явах ёстой. Орон нутагт, аймагтаа тэр ижил түвшин уялдаа холбоог бий болгохын төлөө Ардчилсан намаас нэр дэвшиж байна. Өнөөдөр сурталчилгааныхаа нээлтийг төв аймгийнхаа Зуун мод хотоос эхлүүлж байна. Маргаашнаас сумдаараа явна. Хэдийгээр сурталчилгааны хугацаа богино ч гэлээ ямар ч байсан хэрэгжүүлэхээр зорьж буй зүйлсээ сонгогчдодоо хүргэж амжина байх гэж бодож байна.

П.Бадарч Ардчиллыг авчирсан залуучууд хийсэн ажлаа гүйцээх цаг нь болсон

1990 онд манай залуучууд нийгмээ зоригтой өөрчилж ардчилал эрх чөлөөг авч ирж чадсан гавьяатай хүмүүс гэж би дотроо үнэлж явдаг юм. Өнөөдөр энэ залуучууд эрийн цээнд хүрч улстөрийн хат суусан шилдэг улстөрчид болжээ. Эдний маань яриад байгаа, хийх гээд байгаа олон ажлууд хүлээгдэж, бас л нэг шинэчлэлийг хийх шаардлага зүй ёсоор тулгараад байгаа учраас анх үүнийг санаачилж хийж хэрэгжүүлсэн хүмүүсээр нь төр барилж бодлого шийдвэрийг нь хэрэгжүүлэх ёстой гэж боддог юм.

Тиймээс ардчиллын залуучуудыг дэмжээсэй, ардчилсан засаг ялж, жинхэнэ утгаараа ардчилсан парламенттай болох цаг ирсэн гэж өвгөн би дотроо залбирч явдаг аа. Тийм ч учраас өнөөдөр Төв аймаг уугуул нутаг усанд маань Ардчилсан намаас нэр дэвшсэн нутгийн хоёр дүү болох Доржпүрэв, Баярсайхан нарыгаа дэмжиж ирээд байна. Цаашдаа ч сэтгэл зүрхээрээ дэмжиж нутагт маань өөрчлөлтийн салхийг авчирч ард иргэд маань нутаг усандаа сайхан амьдрах хөгжлийн хөтөлбөрийг бий болгож чадах залуус гэж үнэлдгийн хувьд та бүхнийг бас энэ хоёрыг маань дэмжээсэй гэж хүсэж байна, захиж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button