Дархан-Уул аймгийн АН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

УИХ-ын гишүүн Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд, УИХ-ын гишүүн Ардчилсан намын Үндэсний Зөвлөлдөх Хорооны гишүүн, Ардчилсан хүчний холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэ нар хүрэлцэн ирж нэр дэвшигч нараа дэмжлээ.

Их чуулганыг нээж Дархан-Уул аймгийн ардчилсан намын дарга Б.Мягмардаш хэлсэн үгэндээ Дархан-Уул аймгийн Ардчилсан намаас энэ удаагийн УИХ-ын сонгуульд дараах 5А-гийн зорилт бүхий мөрийн хөтөлбөрийг дэвшүүлж байгаагаа илэрхийллээ.

АГААР ЦЭВЭР – ДАРХАН

АМИНЫ СУУЦТАЙ – ДАРХАН

АЖИЛТАЙ ОРЛОГОТОЙ – ДАРХАН

АМГАЛАН, АЮУЛГҮЙ – ДАРХАН

АВИЛГАГҮЙ – ДАРХАНЫ ТӨЛӨӨ гэсэн зорилтот төлөвлөгөө байлаа.

Дархан-Уул аймгийн хувьд заавал шийдэх ёстой аливаа бэрхшээлийн үндэс нь нийгэм эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал болоод байна. Иймээс бид

1. Эрх зүйн шинэчлэл

2. Зохион байгуулалтын шинэчлэл

3. Санхүү нөөц, хуваарилалтын шинэчлэл

4. Захиргааны шинэчлэл хийх шаардлагатай байгааг аймгийн АН-ын дарга онцлон хэлж байлаа.

Мөн Дархан-Уул аймагт УИХ-ын гишүүн асан Бүдээгийн Мөнхтуяа, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, ИТХ дах АН-ын бүлгийн дарга Гонгорын Гантулга нар дэвшиж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн уриалсан Залуу хүн, Эмэгтэй хүнийг дэмжишгээе гэсэн уриалга нь манай Дархан-Уул аймагт биеллээ олох боломжтой боллоо гэдгийг хэлж байлаа. Төрж өссөн нутгаа бүхнээс илүү мэдэх, бүтээлч сэтгэлгээтэй залуу хүн, хатан ухаантай бүсгүй хүнээ дэмжицгээн Ардчилалын төлөө, Ялалтын төлөө хамтдаа урагшаа гэж Их чуулганд хүрэлцсэн ирсэн гишүүд дэмжигчиддээ уриаллаа.

Их чуулганы үеэр Итгэлцэлийн гэрээ байгууллаа. Ард түмэн, Ардчилсан намынхаа өмнө чин шудрагаар ажиллахаа амлан итгэлцлийн гэрээ байгуулж, тус гэрээнд нэр дэвшигчид гарын үсгээ зурлаа. Ардчилсан нам Эдийн засгийн хувьсгал, эдийн засгийн өөрчлөлтийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаагаа хүндэт зочид Их чуулганы үеэр хэллээ. Дархан нутгийн уугуул хүү, нутагтаа ихийг хийж бүтээх нь зүй ёсны хэрэг гэж уригдан ирсэн зочид нэр дэвшигч Г.Гантулгыг онцолж байлаа. Хоёр нэр дэвшигчдийгээ хамтдаа дэмжиж, Ардчиллыг хөгжүүлцгээе гэж уриаллаа.

Дархан-Уул аймгийн Ардчилсан намын хамгийн отгон гишүүн их чуулганд үгээ хэлсэн нь дэмжигчдийн сэтгэлийг хөдөлгөлөө. Тэрээр Монголын ардчилалтай нас чацуу гэдгээ илэрхийлээд Бидэнд сонголт бий, хамгийн гол нь зөв сонгох хэрэгтэй гэдгийг сануулж, залуучуудыг улс төрд идэвхитэй хандаасай гэж уриалсан юм. Энэ жилийн сонгуульд Ардчилсан нам залуучуудаар цэнэглэсэн нь тус чуулганаас тодорхой харагдаж байлаа.

Их чуулганы төгсгөлд нийт Дарханчууд маань Миний Дархан сүлд дуутай болсноо хүрэлцэн ирсэн гишүүд дэмчигчиддээ анхлан сонсголоо. Шинэ дууны уран бүтээлчид нь бүгд Дарханых гэдгээрээ онцлогтой байсныг энд дурьдах нь зүйтэй байх.

Х.Лут

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button