Дунд сургууль төгсөгчдийн хариуцлагатай мөч ирлээ

Шалгалтыг 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг 5556 зааланд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10.00 цагаас улс орон даяар эхэлнэ. Өглөө 10.00- 11.20-д орос хэл, 13.00-14.40-д хими, 16.00-17.20-д англи хэлний шалгалтыг авна. Харин маргааш 08.30-09.50-д газарзүй, 11.30-12.50-аас нийгмийн тухай мэдлэг, харин 14.20- 16.00 физикийн шалгалтын хуваарь гарчээ. ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг 80 минутад гүйцэтгэнэ.

Шалгалтын дэвтэрт тухайн хичээлийн агуулга бүхий даалгавартай, 4-8 хуудас диаграмм, хүснэгт, бүдүүвч, зураг, эх бичвэр бүхий материал байх аж. Шалгалт бүрийн үргэлжлэх хугацаа, авах оноо өөр тул дэвтэр дээрх гүйцэтгэх заавар, санамжийг сайтар уншиж, хугацаагаа зөв зарцуулахыг Боловсролын үнэлгээний газраас сануулж байна. Харин хариултын хуудсыг бөглөхдөө сонгох даалгавраас зөвхөн нэг хариулт сонгож, хариултын хуудсан дээрх даалгаврын дугаараар будаж тэмдэглэнэ. Хуудсыг бөглөхдөө хар болон хар хөх өнгийн үзгэн бал ашиглаж талбайгаас илүү гаргахгүй будах юм байна. Хариултын хуудсан дээр заавраас өөр тэмдэглэгээ хийсэн тохиолдолд хуудас хүчингүй болох ба дахин олгохгүй болохыг анхаарах хэрэгтэй. Мөн хариултын хуудсыг тусгай машинаар уншуулдаг учир шалгалтын дэвтэр дээрээ зөв тэмдэглэсэн ч хариултын хуудсан дээр хариугаа тэмдэглээгүй бол хариулт хүчингүй.

Бүх шалгуулагчдын хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төвд төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог гаргана. Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс долоо хоногийн дараа www.eec.mn вэбсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэхээр тогтжээ. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вэбсайтад байрлуулж, нийтэд мэдээлж, ирэх сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламжийг тараах аж. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар, нууц код ашиглан www.eec.mn вэбсайт-аас үзэж болно. Улаанбаатар хотын төгсөгчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авна. Хөдөө орон нутгийн шалгуулагчид дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын мэдээллийн ажилтнаас авах юм байна.

Бүс

Шалгуулагчдын тоо

1

Хот

25870

2

Хөдөө

17190

3

Гадаадад

27

Нийт

43087

СЭЗДС-Д ЭЛСЭХ ХҮСЭЛТЭЙ ТӨГСӨГЧ 620 ОНОО ЦУГЛУУЛНА

Энэ жил зарим их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх журамд өөрчлөлт орсон. Өмнөх жилүүдэд босго оноо ерөнхийдөө 400 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургууль бүх мэргэжлээр элсэгчдийн босго оноог 620, Удирдлагын академи 600, МУИС 560, бусад сургууль 400, түүнээс дээш байна гэж журамлажээ. Хуваарь сонгуулах, хуваариас татгалзах, түүнийг дараагийн хүнд олгох үйл ажиллагаа ил тод хийгдэх бөгөөд хэд хэдэн онооны жагсаалтад орсон шалгуулагч зөвхөн нэг сургууль, мэргэжлийг сонгох аж.

Эхний онооны жагсаалтаар хуваарь сонгосон хүн дараагийн онооны жагсаалтаар хуваарь сонгож, эхний сонголтоос татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан хуваарийг эхний онооны жагсаалтын уг хуваарийг сонгож болох дараагийн хүнээс эхлэн онооны дарааллаар санал болгож сонгуулах юм байна.

Түүнчлэн СЭЗДС-ийн Сингапур, БНСУ-д сурдаг давхар мэргэжил эзэмшүүлдэг ангид англи хэлний оноо 750-иас доошгүй байхаар тусгасан байна. Харин бусад сургуулийн босго оноо өмнөх жилийнхтэй адил байгаа аж. Зарим сургуулиудын мэргэжил өнжиж, зарим мэргэжлийн элсэлт хасагдсан гэнэ. Монголын их, дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт нь зохион байгуулах, хуваарь сонгуулах, шийдвэрлэх асуудлыг элсэгчдэд чирэгдэл багатай зохицуулахад анхаарал хандуулах аж.

Хуваарь сонгуулах, оюутан элсүүлэх ажлыг аймаг, орон нутагт МИДСК-ын ерөнхийлөгчийн тушаалаар байгуулсан элсэлтийн салбар комисс аймаг, орон нутгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, соёлын газартай хамтран зохион байгуулна. Элсэлтийн ажлын явц, үйл ажиллагаанд аймгийн мэргэжлийн хяналтын байцаагч нарын туслалцааг холбогдох асуудлаар авч ажиллахаар болжээ.

Элсэлтийн төв комисс гишүүн сургуулиудын элсэлтийн журмыг үндэслэн элсэлтийн ажлыг зохион байгуулах бүлгийн судалгааг гаргаж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлэх юм байна. Энэ элсэлтийн бүлгийн саналын дагуу Боловсролын үнэлгээний төв ерөнхий шалгалтын онооны жагсаалтыг өөрийн журмын дагуу аймаг, хичээл тус бүрээр болон хавсарсан шалгалтын оноог элсэлтийн бүлэг бүрээр гаргах гэнэ. Ерөнхий шалгалт өгсөн хүмүүсийн онооны жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв CD-д бичиж Элсэлтийн төв комисст хүлээлгэн өгнө. Энэ онооны жагсаалт нь МИДСК-ын гишүүн сургуулиудад оюутан элсүүлэх албан ёсны үндсэн баримт болох аж. МИДСК-ын гишүүн их, дээд сургууль, коллежид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх ажлыг ирэх сарын 1-5-нд элсэлтийн салбар комисс зохион байгуулахаар болжээ.

Б.Цэцэгдэлгэр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button