Экс дарга нарт оноосон ялын тогтоол ар гэрийнхнийг нь арсалдахад хүргэв

Цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, өчигдөр шүүх тогтоолоо гаргалаа. Зургаан удаа хойшилж долоо дахь удаагаа болж буй тус шүүх хурал Монголын түүхэнд бараг л байгаагүй гэж хэлэхэд хилсдэмгүйгээр олны анхаарлын төвд байсан юм. Арга ч үгүй биз, амгалан тайван байдалд дассан монголчуудын сэтгэлд айдас хуруулсан 2008 оны долоодугаар сарын нэгний буруутан хэн байх бол, хэн бол гэх асуулт олон хүний оюун бодолд эргэлдэн байдаг учраас. Ямартай ч шүүх хурал болж, тус шүүх хуралд шүүгдэгчээр оролцож буй генерал, хурандаа нарын нэг нь буюу хурандаа О.Зоригт өмгөөлөгчгүйгээр өөрийгөө өмгөөлөн оролцсон бол генерал Ч.Амарболд шүүх хурал болох өдрийн өглөө өмгөөлөгчөө сонгож, хурандаа Ш.Батсүх, Г.Ганбаатар нарын өмгөөлөгчид өмгөөлөл үзүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн ч үүнийг үл харгалзан шүүх хурал эхэлсэн.

Өөрөөр хэлбэл шүүх хурлыг даргалагч Сүхбаатар дүүргийн шүүгч Ч.Хосбаяр өмгөөлөгчдийн асуудал шүүх хурал хуулийн дагуу явагдахад харшлах зүйл үгүй хэмээн мэдэгдсэнээр шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болсон. Эхний өдөр хууль зөрчин үдшийн 23 цаг хүртэл хуралдсан шүүх хурал өчигдөр ч 23 цагтай уралдан өндөрлөсөн билээ. Уг нь шүүх хурал ямар ч тохиолдолд оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ хэмээн заасан хуулийн заалт бий. Юутай ч эхний өдрийн хуралдаанаараа 29 хавтаст хэргийг хэлэлцэж, дөрвөн жилийн турш хүлээгдсэн шүүх хурал ажлынхаа голыг нугалж амжсан учраас өчигдөр оройтохгүй байх гэсэн хүлээлт олон хүнд байсан билээ. Өчигдөр өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал бүтэн өдөржин буюу есөн цаг гаруй үргэлжилж шүүгчид дөрвөн цагийн турш шүүгдэгч нарын ялыг хэлэлцсэний эцэст оройн 23.00 цагийн үед сэтгүүлчид болоод ар гэрийнхэнд нь шүүхийн тогтоолыг уншиж танилцуулсан.

Бүтэн өдөржин үргэлжилсэн шүүх хурал 16.00 цагийн үед 30 минут завсарласан бөгөөд шүүх хурлын эцсийн шат буюу шүүгдэгч нар эцсийн үгээ хэлж хөндлөнгийн гурван гэрч үгээ хэлснээр дуусах болно хэмээн хохирогч талын өмгөөлөгч О.Баасанхүү хэлсэн. Энэ үед генерал, хурандаа нарын ар гэрийнхэн тал талд сүү өргөж, маани уншиж байсан юм. Ийнхүү бүтэн өдөржин буюу 13 цагийн турш хүлээсний эцэст шүүхийн тогтоолыг шүүх хурлыг даргалагч Ч.Хосбаяр Монгол Улсын нэрийн өмнөөс хэмээн эхэлж, генерал хурандаа нарт ямар ял төлөвлөж буйгаа мэдэгдсэн. Ч.Амарболд генералын хувьд улсын яллагчаас оноосон есөн жилийг хөнгөрүүлж 6.6 жил, О.Зоригт хурандаад оноосон найман жилийг 5.6 жил, Ш.Батсүх хурандаад оноосон найман жилийг 6.6 жил, Г.Ганбаатар хурандаад оноосон найман жилийг хоёр жил болголоо.

Түүнчлэн энэхүү ялын тогтоолыг Өршөөлийн хуульд хамруулж Ч.Амарболд генерал болон Ш.Батсүх хурандаагийн ялыг хөнгөрүүлж 3.6 жил, О.Зоригт хурандаад оноосон ялыг 2.6 жил, Г.Ганбаатар хурандаад оноосон ялыг хэрэгсэхгүй болгосон юм. Ийнхүү бүтэн дөрвөн жилийн турш дуншсан Долоодугаар сарын нэгний гэх тодотголтой хэргийн анхан шатны шүүх хурал өндөрлөлөө. Шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй шүүгдэгчид санал нийлэхгүй байгаагаа тогтоол танилцуулсны дараа илэрхийлсэн ч тэдний саналыг шүүгч Ч.Хосбаяр хүлээж аваагүй бөгөөд асуудлаа Нийслэлийн шүүх дээр ярихыг хүсч алхаа цохисон. Үнэнийг хэлэхэд шүүх хурал үргэлжлэх хоёр өдрийн турш Цагдан хорих 461 дүгээр ангийн үүдэнд олон хүн бужигнаж байсан бөгөөд шүүгдэгчдийн ар гэрийнхэн төдийгүй долоодугаар сарын нэгний хохирогчдын ар гэрийнхэн ирсэн байсан юм. Цугласан олон төр хэргээ экс дарга нарт тохож олдоогүй буруутныг олсон нэр зүүх нь хэмээн хардаж байсан ч шүүх хурлын шийдвэрийг сонссоны дараа өөр үзэл бодолтой болж хоцорсон.

Товчхондоо шүүх хурлыг яаравчлан хийж, цагдаагийн экс удирдлагуудад олон жилийн ял өгч хэлмэгдүүлэх гэж байна хэмээн хардаж байсан олон хүн, долоодугаар сарын нэгний өдөр болсон үймээнийг өдөөсөн, үр дүнд хүргэсэн явдлын буруутанг олох гэхээсээ илүү генерал, хурандаа нарын ялласан дүр эсгэж энэ хэргийг хаах бодлоготой байжээ хэмээн бухимдаж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Дашрамд дуулгахад энэхүү шүүх хурлыг удирдсан шүүгчдэд, хэргийг хааж чадвал албан тушаал ахиулах тухай аман болон албан бус тохироо хийгдсэн талаар ч дуулдах болсон билээ. Эх сурвалжийн өгүүлснээр Ч.Хосбаяр шүүгч Дээд шүүх рүү шилжиж, С.Соёмбо-Эрдэнэ нийслэлийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяагийн оронд очиж, М.Алдар С.Соёмбо-Эрдэнийн орыг залгах буюу Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчээр очихоор яригдсан гэсэн.

За ямартай ч үүрэг гүйцэтгэгчдийн хэлмэгдүүлэх нь хэмээн нэгэн санаан дор нэгдэж байсан шүүгдэгчдийн ар гэрийнхэн хурлын тогтоолтой танилсаны дараа бие биенээ хардан хар хорын уг шидэлцсээр тарсан билээ. Тухайлбал, Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх нарын ар гэрийнхэн Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдахаар болсон Г.Ганбаатарын ар гэрийнхэнд хатуу үг хаях нь содон сонсогдож байсан. Адилхан үүрэг гүйцэтгэчихээд авлига өгч аргалууллаа гэх хардлага тэдний аяглалаас нэвт харагдаж байсан билээ. Ийнхүү одоогоос дөрвөн жилийн өмнө таван залуугийн амь насыг золин Монголын түүхэнд бараан толбо үлдээн бичигдсэн Долоодугаар сарын нэгний хэргийн буруутнууд анхан шатны шүүхийн тогтоолоор гэмээ үүрэхээр боллоо. Гэвч дөрвөн жилийн турш дуншсан эл хэргийг гэнэт ухаан орсон мэт 2012 оны сонгуулийн өмнө яаравчлан хийсэн нь нийгэмд хардлага төрүүлсэн. Цаашид ч төрүүлсээр байх нь нууц биш.

Г.Түмэнтогос

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button