Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

зохион байгуулжээ.

• Шалгуулагчдын шалгалтын байр, анги танхим хаана сууж шалгалт өгөх талаарх мэдээллийг агуулсан суудлын хуваарь бүхий шар хуудсаа энэ жил ЕБС төгссөн шалгуулагч төгсч буй сургуулиасаа харин өмнөх онд төгссөн шалгуулагчид шалгалт өгөх харъяа газраа өөрөө сонгож бүртгүүлсэн байгаа. Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын, суудлын хуваарийг баталгаажуулсан шар өнгийн хуудсыг 6 дугаар сарын 2-6-ны хооронд тухайн харьяаны Боловсрол, соёлын газраар дамжуулан хүлээн авна. Улаанбаатар хотын өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа ЭМШУИС-ийн 139 тоотод байрлах Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэнээс 6 сарын 2-ноос 6-ны хооронд авна. Харин хөдөө орон нутгийн өмнөх оны шалгуулагчид суудлын хуваариа өөрийн аймгийн Боловсрол соёлын газар болон ЭЕШ-ын зөвлөгөө мэдээллийн ажилтнаас хүлээн авах учиртай.

• Шалгалтад орохдоо шалгуулагчид дараах материалуудыг бүрдүүлсэн байна.

Үүнд

1.Бүртгэлийн хуудас /баталгаажуулсан байх/

2.Суудлын хуваарь бүхий шал хуудас

3.Бүрэн дунд боловсролын үнэмлэх

4.Иргэний үнэмлэх

Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болно.

• Бүх шалгуулагчдын гэрээний хуудас, хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог гаргадаг. Харин шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа www.eec.mn вебсайт болон өдөр тутмын сонинд хэвлэн нийтлэхээр тогтсон байгаа. ЭЕШ-ын дүн, оноо, жагсаалтыг 2012 оны долдугаар 7 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт www.eec.mn вебсайтад байрлуулаж, нийтэд мэдээлнэ.

• Ирэх долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд шалгуулагчдын батламж тараана. Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn вебсайт-аас үзэж болно. Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжийг сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас хүлээн авах ёстой. Хөдөө орон нутгийн нийт шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын ЭЕШ-ын зөвлөгөө – мэдээллийн ажилтнаас авна.

• Улаанбаатар хотын өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламжаа БҮТ-ийн заасан газараас хүлээн авна. ЭЕШ-ын батламж харин хөдөө орон нутгийн шалгуулагч БСГ-ын ЭЕШ хариуцсан зөвлөгөө мэдээллийн ажилтанаас хүлээн авна. Батламж хоёр жилийн хугацаанд хүчинтэй. Хэрэв үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгодоггүй.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН АНГИ ТАНХИМД БАРИМТЛАХ ДЭГЭЭС

1. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном дэвтэр, ноорог цаас, зэрэг зүйлсийг авч орох, ашиглахыг хориглоно.

2. Шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдын дэмжлэг авсан, тусгайлан бэлдсэн зүйл, ном зохиол ашигласан, бусдад тусалсан, өөрийнхөө оронд өөр хүн оруулсан, хоорондоо ярилцсан зэрэг хэлбэрээр хуурч мэхлэхийг оролдсон, бусдад болон шалгалтын явцад саад учруулах ямар нэг үйлдэл, хөдөлгөөн зан авир гаргасан шалгуулагчийг шалгалтын журам зөрчсөнд тооцож шалгалтаас гаргахыг анхаарна уу?

3. Шалгалтын үед хянагч багш нарын удирдлага, зааврын дагуу ажиллана.

4. Энэхүү хуудасны арын нүүрт байгаа хувийн мэдээлэл, зураг нь үнэн, алдаагүй болно. /Хэрэв ямар нэгэн алдаа байвал хянагч багшид мэдэгдэж залруулна уу?/

5. Энэхүү гэрээний хуудасны нөгөө талын хувилбар бичих зайд өөрийнхөө хариултын хуудас, шалгалтын дэвтэр дээрх хувилбараа гаргацтайгаар бичнэ үү?

6. Шалгуулагч хариултын хуудсан дээр зөвхөн хар болон хөх өнгийн үзгэн, тосон балаар тэмдэглэгээ хийнэ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгүүлэгсдийн мэдээлэл

№ Бүс Шалгуулагчын тоо

1 Хот 25870

2 Хөдөө 17190

3 Гадаадад 27

Нийт 43087

Шалгалтын хуваарь

2012 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

1000-1120 Орос хэл

1300-1440 Хими

1600-1720 Англи хэл

2012 оны 06 дугаар сарын 09-ны өдөр

0830-0950 Монгол улсын түүх

1130-1310 Математик

1430-1550 Биологи

1700-1820 Монгол хэл

2012 оны 06 дугаар сарын 10-ний өдөр

0830-0950 Газар зүй

1130-1250 Нийгмийн тухай мэдлэг

1420-1600 Физик

Шалгалтын үргэлжлэх хугацаа

ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 100 минут, харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн даалгаврыг гүйцэтгэх хугацаа 80 минут байна.

Суудлын хуваарь бүхий шар хуудас гэж юу вэ? Шалгуулагчийн сонгосон хичээлийн шалгалтыг аль сургуулийн хэдэн тоот өрөөнд, хэддүгээр ширээнд суух талаар суудлын хуваарийн мэдээллийг баталгаажуулсан шар өнгийн хуудас юм.

Гэрээний хуудас гэж юу вэ? Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай хувийн мэдээлэл бүхий шалгалтанд орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button