Бид бүгдээрээ наркоманууд

Тэрбээр Өөрийгөө зөвхөн ажилд зориулахгүй байхаар хангалттай мөнгө олдог хэмээдэг. Московский Комсомолец сонинд өгсөн түүний ярилцлагыг хүргэе.

-Та өөрийгөө хөөрхөн гэж боддог уу?

-Юу гэсэн үг вэ. Би өөртөө тийм итгэлтэй биш. Өөрийгөө хөөрхөн гэж боддоггүй. Миний төрх стандарт бус, олон нийтэд дасал болсноос өөр. Гэхдээ би өөрийгөө царайлаг, дур булаам гэж хэлж чадна. Миний хувьд хамгийн сайхан эмэгтэй бол ээж маань.

-Хөөрхөн хүүхэн кинонд тоглосноос хойш 22 жил өнгөрчээ?

-Тэр үед ээж утастаад ажил ямар байгаа талаар асуухад би дүр авснаа хэлсэн юм. Ээж маш их баярлаж, дүрийн талаар асууж шалгаахад би хурдхан яриагаа дуусгаад утсаа тавьж байсансан. Би янхны дүрд тоглохоо хэлж чадаагүй. Тэр киног найруулсан Гэри Маршалл бол миний хайртай найруулагч. Дараа нь тэр Валентины өдөр киноңдоо Хөөрхөн хүүхэн-д тоглосон хэдэн жүжигчнийг урьж, бид тэр үеэ дурсаж билээ.

-Та эцэг эхээ гайхалтай хүмүүс гэж байнга ярилцлагадаа дурсдаг?

-Энэ үнэн. Тэд маш ухаантай, мэргэн хүмүүс. Би тэднээс олон зүйл сурсан, одоо ч суралцсаар байна. Эцэг эх маань намайг ном унших дуртай болгосон. Мөн ах, эгчтэй байсны нөлөөгөөр эрт томоожиж, нас биед хүрсэн байх.

-Танай хүүхдүүд хэр том болж байна даа?

-Том хүүг Фин, ихрүүдийг маань Хейзел, Генри гэдэг. Би тэдэнтэйгээ маш их ярилцаж, олон зүйлийг тайлбарладаг. Одоо томыг нь сургууль илүү хөгжүүлж байгаа. Ер нь хүүхдүүддээ цаг зав гаргаж байх хэрэгтэй. Би хүүхдүүдтэйгээ цагаа өнгөрөөх дуртай. Бид байнга өглөөний хоолоо ч нэг тийшээ явж идэн, хамтдаа зугаалдаг.

-Тэднийгээ номд дуртай болгосон уу?

-Мэдээж, тэдэнд олон ном бий. Хүүхдүүдээ унтахын өмнө би үлгэр уншиж өгөх дуртай. Тэгээд заримдаа өөрөө унтчихдаг.

-Та хааяа л кинонд тоглодог хэрнээ Цасан цагаахан ба одойчуудын өшөө авалт киног сонгосон нь ийм учиртай байж. Энэ кино юугаараа танд таалагдав?

-Би эхлээд тоглохыг хүсээгүй. Сөрөг дүрд тоглох эсэхээ шийдэж чадахгүй байсан. Харин нөхөр маань ятгасан юм.

-Таны нөхөр киноны зураач хүн. Түүний бүтээл таалагддаг уу?

-Таалагдахгүй зүйл бай­вал би гэртээ ирээд шууд хэлчихдэг.

-Таны хүсэл тэмүүлэл?

-Бүх хүний адил жаргалтай амьдрахыг хүсдэг. Энэ бол миний амьдралын утга учир, миний наркотик /мансууруулах бодис/. Энэ байр сууринаас авч үзвэл бид бүгдээрээ наркоманууд шүү дээ. Би их аз жаргалтай байгаа. Гэхдээ хүн бүрийн аз жаргал өөр.

-Та яагаад Лос-Анжелест амьдардаг юм бэ. Энд папараццичууд чөлөөтэй ч алхах боломж өгдөггүй шүү дээ?

-Би тэдний учрыг олчихдог юм. Тэд ч миний занг мэднэ. Надад эндхийн цаг агаар таалагддаг, бас ажил дэргэд байна. Би гэр бүлээсээ хол явж ажиллахыг хүсдэггүй л дээ.

-Та романтик уу?

-Тийм байх аа. Ямар ч гэсэн би үе үе нөхөртөө зориулан аятайхан зоогийн газарт романтик болзоо зохион байгуулдаг.

-Аз жаргалтай амьдралын жор гэж байдаг уу?

-Ямар ч харилцааг тэтгэн тэжээж, анхаарал тавьж байх ёстой. Тэгэхгүй бол сайхан харилцаа үүсэхгүй. Бид бүгд өөр өөр хүмүүс, иймээс бие биеэ ойлгож, зөвшилцөж сурах хэрэгтэй. Ямар ч улс оронд амьдарч байснаас үл хамааран энэ бол аз жаргалын жор.

М.Цогзолмаа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button