Тоёота хямд үнэтэй автомашин нийлүүлнэ

чанар төдийгүй үнийн хувьд ч өрсөлддөг. Үнийн энэхүү өрсөлдөөнд харьцангуй хоцорч орж буй нь Тоёота компани юм. Өнгөрөгч сарын сүүлээр тус компанийн дэд захирал Фуно Кори 2015 он гэхэд Тоёота-гийн найман төрлийн машиныг 100-гаад оронд 5000-9000 ам.доллараар нийлүүлэхээ мэдэгдсэн юм, Тоёота компанийн зарим маркийн машин зөвхөн Энэтхэгт жилд 60-70 мянган ширхэг борлогддог. Нийт дүнгээр улс орнуудад нийлүүлэх автомашиныхаа тоог нэг саяд хүргэх зорилт тавьжээ. Ялангуяа Энэтхэг, Хятад, Бразил, Тайланд, Индонез зэрэг улсад борлуулах машины тоонд анхаарал тавьж байгаа гэнэ.

Дэд захирал Фуно Кори Ер нь хямд машин л зах зээлд борлуулалт сайтай гэж ойлгож болохгүй. Тухайн улсын онцлогт тохирсон машин нийлүүлэхэд бид анхаарч ажиллана гэж хэлжээ. Японы автомашины зах зээлийн үнийн бодлого зах зээлд худалдаалагдах машины тоонд хэрхэн нөлөөлөх нь сонирхол татсан хэвээр байна.

Б.Пүрэв-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button