Үдийн цай нийлүүлдэг 10 газрын үйл ажиллагааг зогсоожээ

хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг 330 байгууллага, аж ахуйн нэгжид МХЕГ-аас шалгалт хийжээ. Шалгалтад хамрагдсан сургуулиуд дээжийн хөргөгчгүй, хөргөгчний хэмийг тогтмол хэмжиж хянадаггүй, батлагдсан цэсгүй, цэсэнд орсон бүтээгдэхүүний нийц зохицол хангалтгүй, чихэрлэг хүнс, хийжүүлсэн ундаа өгдөг зэрэг зөрчил илэрчээ. Тухайлбал, Дорноговь аймгийн Алтанширээ, Дэлгэрэх, Зүүнбаян, Даланжаргалан сумын сургуулиуд нь хөтөлбөрийн хүрээнд хугацаа дууссан контик, Говь-Алтай аймгийн III сургууль нь өндөг өгч байсан аж. Мөн олонхи сургуулиудын сурагчид үдийн цайнд орохын өмнө гараа угаахад 70-75 хүүхдийн дунд нэг угаагуур ногдож байгаа аж.

Гум ХХК-ийн Био, Бифидо, Жимстэй нэрийн тарагны исгэлэн нь стандартын шаардлагад нийцээгүй бөгөөд Баян-Өлгий, Дархан, Булган аймаг, нийслэл хотын ирүүлсэн мэдээгээр нь илчлэгийн хэмжээ нормоос 27-42 хувиар бага үзүүлэлттэй байгаа нь Хүнсний тухай хуулийн 9.4.2 дахь заалтыг зөрчиж байгаа аж. Нийт худалдааны 14 газрыг шалгахад бага эрсдэлтэй 50, дунд эрсдэлтэй 42.8, их эрсдэлтэй 7.2 хувь гэсэн ангилалд хамрагджээ.

Тиймээс илэрсэн зөрчилтэй холбогдуулан 10 цайны газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоож, 40 байгууллагад 2.7 сая, 37 албан тушаалтанд 1.5 сая, 22 иргэнд 380 мянган төгрөг буюу нийт 4.6 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

М.Наран

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button