ЕВРО-2012 өнөөдөр эхэлнэ

Харин 2016 оны Европын аваргаас эхлэн 24 баг оролцохоор болсныг Европын хөлбөмбөгийн холбоо /УЕФА/ албан ёсоор зарласан билээ. Тэмцээн эхлэхээс долоон хоногийн өмнө Украинд болох тоглолтуудыг цуцална гэж Герман, Франц мэдэгдэж байсан ч УЕФА- гийн холбоо саналыг хүлээж аваагүй юм. Энэ удаагийн тоглолт Украины дөрөв, Польшийн дөрөв, нийт найман цэнгэлдэх хүрээлэнд явагдах ажээ.

Тэмцээн зохион байгуулагч польшууд дэлхийн чансааны 64 дүгээр байрт бичигдэж буй. Польшийн шигшээ баг сүүлийн 10 тоглолтод ердөө гурван хожил аваад байна. А хэсэгт Польш, Чех, Грек, Орос гэсэн дөрвөн багийн ширүүн тулаан өрнөнө. Нутагтаа тоглож буй Польшийн шигшээ багийг Оростой хамт хэсгээсээ гарах магадлалтай хэмээн ажиглагчид үзэж байна.

Гэхдээ тэд Европын тавцанд ганцхан удаа буюу 2008 онд л хүч үзэж байсныг санахад илүүдэхгүй. Харин үхэл-ийн хэсэг гэж нэрлэгдэж байгаа В хэсэгт жинхэнэ утгаараа гладиотар-уудын тулаан болно. Энэ хэсэгт Улбар шар-ууд, Дани, Португал, Германтай таарсан. С хэсэгт Испани, Итали, Хорват, Ирландтай багтсан бол D хэсэгт Украин, Швед, Франц, Англи багтжээ. Маргааш Польш-Грекийн шиг­шээ багаар Евро-2012 эхэлнэ.

A. Польш, Чех, Грек, Орос

B. Голланд, Дани, Португал, Герман

C. Испани, Ирланд, Хорват, Итали

D. Украин, Франц, Швед, Англи

Т.Зүрх

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button