Хоёр хүний амиар солигдсон цагаатгал

Харин энэхүү материал дөнгөж гарсны дараахан буюу 10 хоногийн дараа түүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсээс дуудаж, бодит бус материал гаргасан гэдгээ хүлээ гэх мэтээр тулган шаардаж, материалыг нийтэлсэн Монголын мэдээ сониныг шүүхэд хариуцагчаар татаж, хүний нэр төрд халдсан хэмээн буруутгасан байдаг.

Сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайн материал нь одоо ч гэсэн олны анхаарлыг ихэд татаж буй Хаан банкнаас хүний бичиг баримт ашиглан 30 сая төгрөг залилж бусдын машиныг хууран мэхэлж, зарсан гэх иргэн Д.Энхмандахад холбогдох хэрэг байсан юм. Бүтэн таван жилийн турш Эрдэнэ суварга компанийн захирал Д.Бат-Эрдэнэ, түүний эхнэр Б.Сувдаа нарын гүтгэлэг дор Д.Энхмандах их ч зовсондоо.

Харин сая шүүхийн шийдвэр гарч түүнийг цагаатгалаа. Энэ цагаатгал хоёр хүний амиар солигдсон гэж хэлж болно. Учир нь Д.Энхмандах хэвлий дэх үрээ алдаж, зовлонд унаж байсан. Ямартай ч түүнийг цагаатгаснаар сэтгүүлч Г.Дашрэнцэн гуайн тухайн үед нийтэлсэн материал бодитой болохыг харууллаа. Түүнчлэн доорх нийтлэлд нэр нь дурьдагдсан хүмүүсийг тухайн үед нь АТГ-т шалгуулахаар өргөдөл гаргаад байснаа ч Г.Дашрэнцэн гуай хэлсэн юм. Ингээд дөрвөн жилийн өмнөх материалыг дахин бүрэн эхээр нь нийтэлж байна.

Өнгөрсөн гуравдугаар сарын дундуур. Таныг нэг бүсгүй эрж сураад байна. Амь нас нь хутганы ирэн дээр сандарч яв­на. Уулзаад өгөөч. Өнөө луйварчдын чинь тухай аймаар ноцтой баримтыг гэрчилдэг учраас түүнийг хороох нь үнэн гэсэн мэдээлэл сайн танил хуульчаас ирлээ. Луйварчид авлигачдын томоохон хэргийн араас явахад янз бүрийн юм тааралддаг. Үнэн худлаа, чулуу хөөлгөсөн, нэг нэгээсээ өшөө авах гэсэн, улс төрийн нэр хүнд олох сонирхолд хөтлөгдсөн, сорьсон, сонжсон, үнэн голоосоо авилгачдыг үзэн ядсан зүсэн бүрийн мэдээлэл ирнэ. Би тэр бүсгүйтэй уулзлаа. Бүүр олон уулзлаа. Түүнд тохиолдсон зовлон, адал явдал араатны дунд ажиллаж амьдарсан өдрүүд үнэхээр аймшигтай. Манай албан тушаалтнууд маань хэрхэн яаж ичих нүүрээ цаг хугацаа өнгөрөх тусам төрийн мөнгө идэн жирийн нэг албан тушаал ашиглагчаас луйварчид болтлоо өсч өөдөлдгийг өгүүлсэн юм. Тэд мөнгийг хэрхэн авч өгөлцдөг, төрийн албыг хэдээр худалддаг, тэр ч байтугай эгэл жирийн авилгачаас луйварчид нийслэлийн хурлын төлөөлөгч, төрийн компаний захирлаас дүүргийн дарга бүүр галзуурч УИХ-д санаархан төр барих хүртлээ даварч байдаг зэргийг бүсгүйн ойр тойрны олон хүн өнгөтөөр ярьж, баримтаар гэрчилдэг. Даанч тэд алуулна гэхээс айдаг байна.

Бүсгүйн нэрийг Д.Нэргүй гэнэ дөрвөн хүүхэдтэй. Монгол хэлний багш, нягтлан бодогч мэргэжилтэй. Нямбай цэвэр бичдэг, нягтлан бодогч мэргэжилдээ сайн жирийн л нэг даруу зөөлөн эмэгтэй. Хувь заяа нь түүнийг нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнийн Эрдэнэ суварга нэртэй хувийн компанид чадлаараа шалгарч менежер, нягтлан бодогчоор ажиллахад хүрсэн юм. Ажил хэрэгтээ үнэнч сайн ажиллаж байжээ. Тун удалгүй тэрбээр зангиа зүүж, төрийн алба хашдаг, замбараагүй луйварчдын дунд хутгалдсанаа мэдсэн байна. Тэгэх тусам нь тэдний хийсэн хэрэг, иддэг ар­га, дамжуулдаг холбоо харилцаа сүлжээг бүүр нарийн бүртгээд байж. Нэг л өдөр гэнэ алдаж баригджээ. Авлигачид айж сандрав. Бүх сүлжээг өгсөн авсан мөнгөний тоо, мөнгө угаадаг арга механизмтай нь мэддэг нь Нэргүй. Тэд Нэргүйгээс үнхэлцгээ хагартал айсан. Айсан хүн яана гэдэг билээ. Гэтэл хамаг луйварчид цагдаа хүчнийхний зарим хэсгийг худалдан авч байгаад баривчлууллаа. Хэрэг нь их хэмжээний мөнгө залилсан, бас бөө бөөлсөн гэж 15 жилийн ял тулган ‘‘Ганц худаг гэдэг авдарт хийгээд цоожилчихов. Тэрбээр алуулна, хорлуулна гэдгээ мэдээд баримтаа маш сайн нууж чадсан байна. Тэд элдвээр тамлаж шалгаад, арга буюу гаргав. Хоёр сарын турш ганцад хатахдаа үзээгүй зовлон, тулгуулаагүй эрүү шүүлт үгүй. Жирэмсэн, бүр хоёр ихэр хүүхэдтэй байхад нь барьж, хорьж зулбуулсан. Бөө бөөлсөн гэмт хэрэгтэй, өөр хийсэн хэрэггүй Нэргүй дуугүй байх даалгавартай эрх чөлөөтэй боллоо. Тэрбээр тэмцэгч бүсгүй гэхээсээ өөрөө алуулвал хэдэн хүүхэд маань гэж бодохоос мэддэг бүхнээ хэн нэгэнд үлдээх ёстой гэдгээ мэдэж байлаа. Тэгээд сэтгүүлч болон хүний эрхийн ажилтнуудыг сонгож авсан байна. Луйварчид цагаан цамц өмсөн дарга хийж мөнгө угааж байна. Луйварчид зангиа зуун төрийн алба хашин хотын иргэдийн хурал төдийгүй бүүр даварч УИХ-д нэрээ дэвшүүлж байна. Яасан их шунал ямар ханаж цаддаггүй мангасууд вэ бүүр сүүлдээ гэрчийг устгах, хүн алах дээрээ тулжээ. Миний бие Нэргүйн материалтай хоёр cap хөөцөлдөж явах зуур гэнэт Нэргүйг устгах гэж байна гэдэг мэдээлэл дахин ирлээ. Зам засвар авто замын мөн­гийг угааж, нам нэгт найз Чингэлтэй дүүргийн Засаг дарга д.Очирбат нарыг угжиж байдаг луйварчин нийслэлийн Авто замын газрын дарга Д.Бат-Эрдэнэ гэгч нь өнөө авлигач Д.Очирбат нартайгаа цуг МАХН-аас УИХ-д нэр дэвшиж байлаа. Төрийн болон хөрөнгө оруулалтын их мөнгийг идэгч хоёр дэвшээд ирэхээр энэ төр чинь юу болох вэ.

Ашгүй луйварчин, хулгайч Д.Бат-Эрдэнэ нь унаж, одоо Д.Очирбат нь УИХ-ын гишүүн болно гээд тууж явна. Тийм учраас хороох гэсэн хэрэг. Хэрэв гэрчийг устгахгүй бол энэ материал дэлгэгдэнэ гэж тэд тооцож л дээ. Их шунал гэдэг ямар ч аймшигтай эрүүгийн хэрэг үйлдүүлж болно гэж болгоомжилсондоо бас Нэргүйдээ олон иргэд олон түмний хамгаалалтад оруулах гэсэндээ би энэ материалыг яаран дэлгэлээ. Түүнээс биш Чингэлтэй дүүрэгт МАХН-аас УИХ-д нэр дэвшээд байгаа дүүргийн Засаг дарга Т.Очир-бат гэдэг авилгачийн нэр хүндэд халдсан хэрэг биш. Түүнд тоож халдахаар нэр хүнд гэж ч байхгүй.Харин Нэргүйн оронд Ганц-д ганихарч суух ёсон бусын хэрэг зөндөө үйлдсэн этгээд. Д.Очирбат гэдэг жижигхэн гар. Даргалдаг дүүргийнхээ төсөв шоглох, хэдэн компьютер гулсуулах сургууль цэцэрлэгийн халаалтын мөнгөнөөс хуйвалдах, төслийн мөнгийг өөрөө хусах, уулын амаар ганц нэг хаус барих зэргээр юм хумсалж явдаг хүн. Төрийн байгууллагынхаа ажилтны дунд нэр хүндээ алдсан. Очирбат гэгч Тамгын газрын албан тушаалтнаа халж хариуцлага тооцох болохоор л халагдсан хүн нь дээрх материалыг бариад сонинд өгдөг байсан юм. Үүнийг би сайн мэднэ. Гэтэл бүүр төр барихаар санаархаж гэнэ. Очирбат гэгч яахав, надтай заргалдлаа даа. Би ч гэсэн тэр бүсгүйн итгэж өгсөн материалыг бариад Авлигатай тэмцэх газарт зарга үүсгэнэ. Авлигатай тэмцэх газар Очирбат мэтийг нэр дэвшүүлэхээс татах хэрэгтэй. Очирбат нарын хэрэг дэндүү мөрдөн байцаалт хийгдчихсэн бичлэг, баримтаар нотлогдсон байдаг юм. Сэтгүүлч миний бие төрийн мөнгө хөрөнгө оруулал­тын мөнгөний уургач Д.Бат-Эрдэнэ, уутлагч Очирбат на­рыг яагаад луйварчин авлигач залилагчид нь хүрээд байна гэхээр ийм жишээ байна. Эд нарын нэр нь хүртэл худлаа. Үхсэн хүн дарга хийж, үхсэн хүн төр барихаар санаархаж байна. Өөрөөр Монголоор эд нарын гал үлээх, газар гишгэх нь хүртэл хуурамч ялтнууд даа. Д.Бат-Эрдэнийн жинхэнэ нэрийг Батмөнх гэдэг. Тэр 1961 оны 2 сарын 14-нд төрсөн. Даатгал банкнаас 1991 онд их хэмжээний зээл аваад түүнийгээ алга болгохын тулд Хятадад очоод үхсэн болж мэ­дээлэл тараасан. Батмөнх буюу одоогийн Д. Бат-Эрдэнэ дарга энэ нэрээрээ төрсөн ахынхаа баримт бичгээр 1961 оны 12 дугаар сарын 25-нд дахин Бат-Эрдэнэ болж хувирсан. Нөгөө ‘‘Түмний нэг кинонд гардаг шиг Баруун аймгийн Батсайхан Зүүн аймгийн Гүрсэд болоод тууж яваа юм байна.

Жинхэнэ Бат-Эрдэнэ одоо Увс аймгийн Цагаанхайрхан сумд амьдарч байгаа мэдээ байна. Лав л үхээгүй. Үхсэн луйварчин амь орж, төрийг залилан бүүр нийслэлийн замын газрын дарга болж, МАХН-ын шилдэг боловсон хүчин, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, УИХ-ын гишүүнд нэр дэвшигч болж явна. Зам гэдэг бол өгөөжөөрөө хар тамхинаас илүү гэдэг. Хар тамхи мафийнхаас долоон дор луйварчдын гарт орж тэднийг дүүрэг нийслэлийн удирдлагад сонгосноор одоо Улаан-баатарын замын байж байгааг хар даа. Т.Очирбат, Д.Бат-Эрдэнэ нар хувьдаа Эрдэнэ суварга 1 Эрдэнэ суварга 2 гэсэн хоёр том компанитай гээч. Мөн галзуурч байгаа хэрэг шүү. Луйварчдын энэ том мөнгөний эх үүсвэр нь замын их мөнгө. Түүний ганц жишээ. Нийслэлийн авто за­мын газрын дарга Д.Бат-Эр­дэнэ гэгч луйварчин 2005 оны 10 дугаар сард нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Очирбатад 20 ба 40 саяар нь хоёр тасалж, 60 сая төгрөг өгчээ.

Энэ мөнгийг Д.Бат-Эрдэнийн эхнэр Сувдаа, Нэргүйн хамт аваачиж өгсөн. Эд нар цагдаа шүүх прокурор, авилгатай тэмцэх газар, МАХН-аа мөнгөөр хаана гэж тооцоолдог. Үгүй ээ. Одоо цаг өөр болсон. Холбогдох хууль цагдаагийн шударга мөрдөн байцаагч бас давхар шалгаж нотолчихоод байгаа. Авлигатай тэмцэх газ­рын дарга Ч.Сангарагчаад би найдаж байгаа юм. Гэвч Д.Бат-Эрдэнэ, Очирбат нар тус байгууллагын нэр бүхий гурван байцаагчид тус бүр нэг сая төгрөг өгсөн байна. Шударга иргэд, мэргэжил нэгт сэтгүүлчид дэмжинэ байх. Эдгээр луйварчдын талаар Нэр­гүй бүсгүйн өмнөөс түүний баримтыг барьж Авлигатай тэмцэх газарт нэхэмжлэл бичнэ. Луйварчид юун Их хуралд дэвших. Нэрийг нь татуулж танихгүй бүсгүй биш тэднийг шорон угтаж байх ёстой. Харин хөлс мөнгө гэлтгүй шударгаар өмгөөлөх өмгөөлөгчдийн багийг урьж байна.

Э.Туул

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button