АТГ олон нийтэд мэдээлэл хийх өдрүүд үргэлжилж байна

Энэ удаад илүү өргөн цар хүрээг хамрах зорилгоор Авлигын эсрэг хамтдаа сэдэвт арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Арга хэмжээ өчигдөр11.00 цагт Чингис зочид буудалд эхэлсэн юм.

Авлигын эсрэг хамтдаа арга хэмжээний хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, Мөрдөн шалгах хэлтэс, Судалгаа шинжилгээний албаны ажилтнууд оролцож, хариуцсан чиг үүргийн талаар танилцуулан сурталчлах юм.

Мөн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг, нийтийн албанд нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл, сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хэрхэн бөглөх талаар зөвлөгөө өгч, мэдүүлэг гаргагчдын сонирхсон асуултад хариулан, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгийн зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах аж.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button