Цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна

МАН 1921 онд үүсэн бай­гуулагдаад хамгийн түрүүн ардын журамт цэргийг зо­хион байгуулсан. Тэгвэл МАН энэ удаагийн сонгуульд уугуул нэрээ сэргээж оролцож байгаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол түүнийгээ бэл­гэшээж, цэргийн ангиас сонгуулийн сурталчилгааны ажлаа эхэлж, өнгөрсөн дөр­вөн жилийн хугацаанд хийж бүтээсэн ажил бо­лон намынхаа мөрийн хөтөл­бөрийг танилцууллаа.

Уулзалтад УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролцож, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг бүрэн эрхийнхээ хугацаанд нийгэмд шаардлагатай хуу­лиудыг санаачилж бат­луулсныг танилцууллаа. Тэрбээр Өнгөрсөн дөрвөн жи­лийн хугацаанд Үндэс­ний аюулгүй байдлын ту­хай хуулийг баталсан. Уг хуулийг батлалцсан ги­шүүдийн тоонд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол зүй ёсоор багтаж байгаа. Түү­ний хувьд Нийгмийн бод­логын байнгын хорооны дар­гаар ажиллаж байхдаа цалин тэтгэвэр, нийгмийн халамжийн бүхий л талын эрх зүйн орчинг бүрдүүлж өгсөн.

Ер нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд амласан ам­лал­таа биелүүлсэн гэж бо­­дож байна. Нийгмийн ха­ламжийн тухай хуулийг мөн санаачилж батлуулсан. Энэ салбарт УИХ-ын 76 гишүүнээс толгой цохидог ги­шүүн гэдэгтээ маргах хүн байхгүй. Д.Оюунхорол гишүүнтэй найман жил улс­төрд хамт ажилласны хувьд ямар хүн бэ гэдгийг нь сайн мэднэ. Д.Оюунхорол гишүүн Боловсролын багц хуулиудыг санаачилж бат­луулсан. НАМЭХ-ны ерөн­хийлөгч Завхан аймгаас төрлөө. Энэ нь Завханы эмэг­тэйчүүдийн нэр төр юм. Энэ хүнээр Завханы эмэг­тэйчүүд бахархах ёстой гэв.

Уулзалтын үеэр дэд ху­рандаа Г.Чулуунзагд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер, ахлагч нарын нийгмийн асуудал сүүлийн үед орхигдчихоод байна. Өөр дээрээ жишээ аваад үзэхэд миний эхнэр намайг сургууль төгссөнөөс хойш хаа нэг газар томилогдоход үргэлж дагаад явдаг. Гэ­тэл эхнэр маань цэргийн мэр­гэжилгүй, өөр салбарын мэр­гэжилтэй учир түүнд ажил олдохгүй байна. Тийм учраас УИХ-д энэ чиглэлийн хууль санаачилж батлуулж болох уу гэж асуулаа.

Уг асуултад УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Цэр­гийн алба хаагчийн гэр бүлийн асуудал орхигдож байгаатай санал нэг бай­даг. Би эмэгтэйчүүдийн бай­гууллагынхаа шугамаар цэргийн байгууллагад ажил­лаж байгаа эрчүүдийн ар гэрийнхэнтэй уулзаж, санал бодлоо солилцож байх үед тэд яг энэ асуудлыг тавьж байсан. Г.Чулуунзагд на­майг хэрэв дараагийн УИХ-д сонгогдвол энэ захиа даалгаврыг биелүүлээрэй гэж хүсч байгаа юм байна гэж ойлголоо. Үнэхээр нийгэмд тулгамдсан асуудлын нэг бол цэргийн ар гэрийнхний ажил, сургууль боловсролын асуудал мөн. Тийм учраас үүнийг шийдвэрлэхийн төлөө хичээж ажиллана хэмээн хариулсан юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button