Гэмт хэрэгтнүүд хөнөөсөн хүнээ цагдаагийнханд хүлээлгэн өгчээ

Тус компанийн харуул хамгаалалтын ажилтнууд үл таних эрэгтэй өөрсдийнх нь эзэмшлийн карьерт ухаангүй байдалтай байна гэсэн тайлбартайгаар шөнийн 01.50 цагийн үед Сум дундын цагдаагийн хэлтэст авчирсан байна. Тухайн үед үл таних эрэгтэй ухаангүй байсан бөгөөд эмнэлгийн үзлэгээр нас барсан нь тогтоогджээ. Тиймээс мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Шижирбаатараар ахлуулсан ажлыг хэсэг хэргийн газарт очиж, үзлэг хийсэн байна.

Мөрдөн байцаалтаар Алтан дорнод Монгол компанийн харуул хамгаалалтын албаны ажилтан Б нь хохирогчийг карьер дотор байхад нь харуул хамгаалалтын албаны ажилтан Э, Б, Б, Б нарын хамт очиж мотоциклоосоо буухыг шаардан, биед нь халдан зодож, ухаан алдуулжээ. Ингээд ухаан алдсан хохирогчийг сэргээх гэж оролдоод сэргэхгүй болохоор нь цагдаагийн хэлтэст авчирсан нь тогтоогджээ. Алтан дорнод Монгол компанийн эзэмшлийн гэх талбайд иймэрхүү төрлийн гэмт хэрэг нэлээдгүй гардаг байна. Дээрх хүн амины гэмт хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button