Багшлах эрхгүй багш хичээл зааж байжээ

боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар хэлэлцлээ. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтад нийтдээ 206 хамрагджээ. Шалгалтаар илэрсэн гол зөрчлүүд нь зориулалтын барилга байгууламжгүй, цэцэрлэгийн өмчийн газарт орон сууц баригдсан, гадны объект байрласан, бага насны хүүхдийн насны онцлогт тохирсон тоглоом хүрэлцээгүй, гадна тоглоомын талбайн гулгуур, дүүжин, савлуур нь осол аюулгүйн шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Мөн сонгон шалгаруулалтад ороогүй 16 эрхлэгч, мэргэжлийн бус 12 эрхлэгч, 28 багш, огт багшлах эрхгүй 52 багш ажиллаж буй зэрэг олон зөрчлийг илрүүлжээ.
Хяналт шалгалтаар илрүүлсэн нийт зөрчлөөс боловсролын чиглэлээр 2956, эрүүл ахуйн чиглэлээр 2736 зөрчлийг шалгалтын явцад арилгуулсан байна. Харин музейн сан хөмрөгийн хадгалалт гүйцэтгэлийн хяналт шалгалтад МХГ, НМХГ, 21 аймгийн мэргэжлийн хяналтын газрын нийт 33 улсын байцаагч, соёлын ажилтнууд оролцож улсын нийт 40 музей хамрагджээ. Музейн үйл ажиллагааг шалгахдаа барилга байгууламж, гадна орчин, аюулгүй байдал, сан хөмрөг, үзмэрийн хадгалалт хамгаалалт, бүртгэл тооллого зэргийг шалгажээ.
Хамрагдсан нийт музейн 94 хувь нь хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөл бүрдсэн сан хөмрөгийн өрөөгүй, 63 хувь нь музейн барилга, байгууламж дахь үзүүлэнгийн танхим нь нийтэд үйлчлэх шаардлага хангаагүй байжээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулах талаар зөрчилтэй музейд албан шаардлага өгч дүгнэлт гарган биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.
Ж.Отгонмягмар