Ц.Намсрайжавын мэндэлсний 85 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт болно

мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт юм.

БНМАУ-ын Соёлын Яамны 1957 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 118 тоот тушаалаар Монголын Радио Хорооны дэргэд Симфони найрал хөгжим байгуулагдсанаар Улсын филармонийн үндсэн суурь тавигдсан ба анхны удирдаачаар Ц.Намсрайжав, туслах найруулагчаар Г.Бирваа ажиллаж байв. Байгуулагдсан цагаасаа Дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг ард түмэнд хүргэх, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирсэн ба Монголын баримтат болон уран сайхны 130 гаруй киноны хөгжмийг уг симфони найрал хөгжим тоглосон байдаг. Мөн төрийн томоохон арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог өөрийн орны сонгодог урлагийн томоохон төлөөлөл, нүүр царай болдог хамт олон юм.

1990 оноос өмнө Монголынхоо орон нутгуудаар тухайлбал 18 аймаг сумдыг тойрон аялан тоглох урлагийн бригад жил бүр гардаг, түүгээрээ Улсын төсөвт нэлээдгүй орлого оруулж байсан сонин мэдээг дуулгах хэрэгтэй байхаа. Дэлхийн хэмжээний хэд хэдэн фестивальд оролцож байсан.

Ц. Намсрайжавыг зууны манлай дуу Халуун элгэн нутаг, Баярын удиртгал гэх мэт гайхамшигт бүтээлүүдээр нь ард түмэн мэднэ. 50 гаруй жил их урлагийг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулсан, манай нэрт удирдаач, гарамгай зохион байгуулагч, хөгжмийн зохиолч хүн билээ. Дашрамд сонирхуулахад Улсын Филармонийг түүний нэрэмжит болгосны 20 жил мөн энэ онд тохиож байгаа юм.

Тоглолт АЖ,ТШ Ц.Намсрайжавын уран бүтээлүүд, оркестрын тоглосон шилдэг бүтээлүүд гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.Авьяас удамшдаг гэж Намсрайжав гуайн хүү Бүтэнбаяр түүний ажлыг үргэлжлүүлэн Улсын Филармонийн уран сайхны удирдагч,ерөнхий удирдаачаар 20-д жил ажиллаж байна.

Цөөн тооны суудал худалдаалагдана.

Билетийн үнэ 15000₮

Утас 70118012,324830,89996875

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button