Сонгодог бүтээлийг эсэргүүцэв

Энэхүү тоглолтыг зургадугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн байсан юм. Холокост буюу бөөнөөр хоморголон хороох аймшигт ажиллагааг өөрсдийн нүдээр үзэж, зовж шаналсан олон хүн уг тоглолтыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн тул цуцлахад хүрсэн байна. Германы хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг Израильд эгшиглүүлэх нь тэдний сэтгэлд үүссэн гүн шархыг сэдрээх болно гэж жүүдүүд мэдэгджээ.

Хөгжмийн зохиолч Вагнерыг шүтэн бишрэгчдийн нийгэмлэгийн дарга Жонатан Ливни энэ тоглолтыг зохион байгуулж байсан билээ. Тэрбээр их сургуулийн захиргааг шүүхэд өгөх бодолтой байгаагаа мэдэгдсэн гэнэ. Найрал хөгжмийг удирдан тоглуулах ёстой байсан удирдаач Ашер Фиш тоглолтыг өөр газар явуулах боломжтой гэдгийг зөвлөсөн ч тэрбээр хүлээж аваагүй байна. Израиль улсад сүүлийн 70-аад жилийн турш Вагнерын бүтээл тоглогдоогүй юм. Эл хөгжмийн зохиолч арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж, бага ястнуудыг дорд үздэг нэгэн байжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button