Архивын лавлагаа авахад 2500-3500 төгрөгийн үнэтэй

иргэдэд үнэгүй үйлчлэн, лавлагаа мэдээллээр хангадаг юм. Харин энгийн үед лавлагаа мэдээлэл авахад цаг хугацаа, үнэ хөлс болоод иргэдэд тулгардаг хүндрэлийн талаар тодрууллаа.

-Хүмүүс сүүлийн үед ямар баримт бичгийг хайж танайд хандаж байна вэ?

-Ерөнхийдөө хамгийн эрэлттэй байдаг 12 нэр төрлийн баримт бичиг байдаг. Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тушаал, цалингийн тодорхойлолт, орон сууцны эрхийн бичгийн лавлагаа, шилжилт хөдөлгөөний лавлагаа, эмнэлгийн харилцаатай холбоотой баримт гэх зэргийг ихэвчлэн авдаг.

-Зургаан хувийн хүүтэй орон сууцтай холбоотойгоор танайд хандах явдал ихэсч байгаа байх тийм үү?

-Одоогоор үүнтэй холбоотойгоор хандах нь бага байна. Өмнө нь үл хөдлөх хөрөнгө авч байсантай холбоотой мэдээллийг цахим хаяг дээрээ тавьчихсан учраас шууд тэрнээс авах боломжтой болсон.

-Танайхаас лавлагаа авлаа гэхэд үнийн хувьд ямар байдаг вэ?

-Архивын ерөнхий газрын 2007 оны журмын дагуу жирийн баримт бичгийн үнэ 1000 төгрөг байдаг. Лавлагааны нэр төрөл, хуулбараас шалтгаалаад үнэ янз бүр. Дунджаар 2500- 3500 төгрөгийн үнэтэй байна. Ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэр, ерөнхий менежерийн тушаал, шүүхийн шийдвэр, нотариатын үйлдэл, өмч хувьчлал, газар олголт, галын нотломж зэрэг баримтууд А4-ийн нүүр нь 1500. Банк, санхүүгийн баримт, орон сууцны эрхийн бичиг 2000 төгрөг гэх мэт үнэтэй байна.

-Лавлагааны үнэ юунаас шалтгаалж өсдөг юм бэ?

-Нийслэлийн төр захиргааны байгууллагын тогтоол шийдвэр, тэндээс албаны хэрэгцээнд лавлагаа авбал хуудасны тоогоор үнэ нь тооцогддог.

-Лавлагаа авахад хэр хугацаа шаардлагатай вэ?

-Лавлагааны захиалгыг онлайнаар өгөх боломжтой. Манай www.archiү.ub.goү.mn вебсайт руу орохоор захиалгын хуудас байгаа. Манай байранд ирж бүртгүүлэх бол хуудас бөглөөд холбогдох ажилтанд өгөөд, төлбөрөө тушаачихна. Захиалгаа өгчихсөн байхад шуурхай гаргаж өгнө.

-Архивт хүссэн байгууллагынх нь баримт байхгүй гэж иргэд гомдол гаргадаг уу?

-1991,1992 онд татан буугдсан байгууллагуудын лавлагааг авахаар иргэд их ирж байна. Одоогоор тэр байгууллагуудын мэдээлэл манай архивт ирээгүй байгаа. Тухайн үеийн зарим байгууллагууд татан буугдах, хаагдахдаа архивын баримтаа төрийн мэдээллийн санд төвлөрүүлээгүй, дараагийн компанидаа шилжүүлж өгөөгүй байдаг. Энэ тохиолдолд манайд тэр байгууллагын баримт төвлөрөх боломжгүй шүү дээ. Үүнийг авах гээд иргэд хөдөө, орон нутаг, энд тэндээс их ирж байна. Үүнээс болоод зарим нэгэн хүндрэл гардаг. Иймээс иргэд ч гэсэн бидэнд туслаад, тэнд тийм байгууллагын хадгалагдсан баримт байна гээд мэдэгдэж байвал хэрэгтэй байна. Гэтэл зарим хүмүүс хувьдаа баримт хадгалчихаад түүнийгээ хувиараа лавлагаа болгон иргэдэд өгөх явдал гардаг. Хэрэв ийм асуудал байвал Нийслэлийн архивын газарт мэдэгдэж бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр хүн бүрт нээлттэй, албан ёсны лавлагаа болж гарах юм.

-Иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүй үйлчлэх өдрийг жилд хэдэн удаа зохион байгуулдаг юм бэ?

-Нээлттэй өдөрлөгийг жилд нэг л удаа зохион байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, тэтгэврийнхэнд үнэ төлбөргүй үйлчилдэг. Харин ажлаа сурталчлах өдрийг cap бүрийн эхний долоо хоногийн гурав дахь өдөр зохион байгуулж, нээлттэй ажилладаг. Иргэд бас үүнийг мэдэж байх хэрэгтэй байх.

-Лавлагаа авах иргэдийн тоо хэдийд өсдөг вэ?

-Цаг үеийн шинж чанартайгаар лавлагаа авах иргэдийн тоо нэмэгддэг. Жишээлбэл, сая ахмад дайчдад байр олгох үеэр, мөн иргэний шинэчилсэн бүртгэл, сонгуулийн жилтэй холбоотойгоор лавлагаа авах иргэдийн тоо өссөн. Жилдээ дунджаар 3000 гаруй хүн давхардсан тоогоор лавлагаа авдаг.

-Одоо лавлагаа авах хүн хэр их байна?

-Одоогийн байдлаар лавлагаа авах иргэдийн тоо бага зэрэг өссөн байна. Шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, хөдөөнөөс ирсэн хүмүүс лавлагаа их авч байгаа. Сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор баримт бичгийн зөрчилтэй иргэд ихэвчлэн лавлагаа авч байна.

Б.Золзаяа

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button