Зургаадугаар сарын нэгнээс өмнө лавлагаа аваагүй хүмүүст цахим үнэмлэх олгохгүй

тогтоол ёсоор үндэслэн УБЕГ-аас 2011 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрөөр иргэний үнэмлэх /1999 оны/ хэвлэх, олгох ажлыг тасалбар болгон улсын хэмжээнд албан ёсоор зогсоосон.

Иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон хүчингүй болгосон зэрэг шалтгаанаар иргэний үнэмлэхийн лав­лагаа авсан сонгуулийн насны иргэдийг сонгуульд оролцуулах эрхийг нь хангахын тулд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын сангийн мэдээллийг ашиглах, иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсаны дагуу УБЕГ ажиллаж байгаа аж.

Үүнээс гадна лавлагааны хуудсаар санал өгөхийг эсэргүүцэж, сонгууль будлиантах шалтгаан болно гэдгийг УИХ-дахь намын бүлгүүд үзэж байсан. Тиймээс лавлагааны хуудастай иргэдийг цахим үнэмлэхжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа. УБЕГ-ын судалгаагаар иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн болон шинээр үнэмлэх авах 60 гаруй мянган иргэн байна гэсэн тооцоог гаргасан. Иргэний үнэмлэхээ гээсэн, лавлагаа авсан иргэд харьяа аймагт дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандан цахим үнэмлэхээ авах боломжтой. Харин тавдугаар сарын нэгнээс хойш иргэний үнэмлэхийн лавлагаа авсан сонгуулийн насны 56 мянга 387 иргэний иргэний цахим үнэмлэхийг энэ сарын 10- ны дотор хэвлэж дуусгах юм байна. Тэгээд энэ сарын 15-ны дотор аймаг, дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсүүдэд хүргүүлж, 25-ны өдрийг хүртэл иргэдэд олгож дуусгахаар төлөвлөсөн аж.

Харин лавлагаа аваагүй иргэд цахим үнэмлэх авах боломжгүй болсон байна. Учир нь иргэний үнэмлэхийн лавлагаа олгох ажлыг энэ сарын нэгэнд тасалбар болгосон байна. Харин их дээд сургуулийн элсэлтийн шалгалт эхэлж байгаатай холбогдуулан 16, 17 насны иргэдэд иргэний үнэмлэхийн лавлагааг Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Иргэний баримтын Төв архивын хэлтэс, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, 21 аймгийн Бүртгэлийн хэлтсээс олгож байгаа гэдгийг албаныхан хэлж байна. Харин хуучин үнэмлэхээрээ сонгууль өгөх иргэд долоодугаар сараас цахим үнэмлэхээ авах юм.

Б.Элбэгжаргал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button