Спортын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

сургуулиудын спортын эрдэм шинжилгээний бага хурал болж байна.

Хуралд 20-иод орны 350 төлөөлөгч оролцон, илтгэлээ хэлэлцүүлж байна.

Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын оюутны спортын холбооны /МОСХ/ ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан оролцон ерөнхий хуралдаан дээр Монгол улсад оюутны спорт, универсиадын боловсрол сэдэвтэй илтгэл хэлэлцүүлэн, оюутны спортын боловсролыг олгох талаас илүү их практикын ач холбогдолтой асуудлуудыг дэвшүүлэн тавьж, МОСХ-ноос энэ чиглэлд хийж байгаа олон талт ажлуудыг ярьсан нь хуралд оролцсон төлөөлөгчдийн анхаарлыг татсан ажил болжээ гэж дүгнэжээ. Энэ чиглэлд МОСХ нь Универсиадын танхим МУБИС дээр байгуулан тивийн хэмжээнд үлгэр жишээ авахаар тохижуулсаныг нь саяхан Улаанбаатар хотноо болсон эмэгтэй волейболын азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон таван орны төлөөлөгч нар үнэлэн, энэ хурлын үеэр дэмжин ярьжээ.

Мөн МОСХ-ноос 2011 онд хангайн болон баруун бүсийн аймгуудаар 3500 км замыг туулан 5 их, дээд сургуулиар орж Оюутны спортын боловсрол семинарыг явуулж 2000 орчим оюутан, багш нарыг хамруулсан байна. Түүнчлэн Оюутны спорт ба универсиад наадам сэдэвт 350 орчим хуудас бүхий номыг энэ оны 8 сард хэвлүүлэхээр бэлтгэж байгаа талаар энэ азийн хэмжээний хурлаар яригджээ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button