Түрүүлсэн тамирчид дэлхийн их наадамд оролцох эрх авна

эхэлж байна. Энэ удаагийн тэмцээнд төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа уралдуулж байгаа бөгөөд худалдаа үйлчилгээний гавьяат ажилтан 1, Олон улсын хэмжээний мастер 5, спортын мастер 23, дэд мастер 25, спортын 1 дүгээр зэрэгтэй 64, 2 дугаар зэрэгтэй 18, 3 дугаар зэрэгтэй 10 тамирчин оролцож байна.

Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид энэ оны 10 дугаар сард Австрали улсын Сидней хотод явагдах Дэлхийн гал сөнөөгчдийн 12 дугаар их наадамд оролцох эрхийг авах юм. Тэмцээн хоёр өдөр үргэлжилнэ.

Гал унтраах техникийн олон төрөлт спортын 2012 оны улсын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцан болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах арга ажиллагаанд сургаж, дадлагажуулах, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн давтан сургалтыг зохион байгуулах говийн сургалтын цогцолбор сургалтын төвийн нээлтийн ажиллагаа болж байна.

Энэхүү сургалтын цогцолбор төвийг аймгийн Засаг даргын захирамжаар газар, хөрөнгийн асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд зөвхөн Өмнөговь аймгийн хэлтсийн хамт олны хүчээр бүтээн байгуулсан юм.

Уг сургалтын төв цогцолборыг Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны тэргүүн асан, комиссар, Д.Батбаатарын алдрыг хүндэтгэн бахархах, баатарлаг эр зоригийг үлгэрлэн дууриаж, эх оронч үзэл бодлоор хүмүүжих, албаны нэр хүндийг өндөрт өргөж явахын тулд түүний Нэрэмжит сургалтын төв болгожээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button