Шүүгч Ч.Хосбаяр Ж.Яринпил өмгөөлөгчийг хэргийн материалтай танилцуулалгүй оруулсан нь үнэн

Хэдийгээр цагдаагийн дарга нар өөрсдийгөө гэм буруугүй, хэн буудах, галт зэвсэг ашиглах тушаал өгөөгүй гэж байсан ч тэдэнд ял оноов. Тэднийг хилсээр хэлмэгдүүлж ял үүрүүлэв гэсэн хардлага нийгэмд бий болсон. Учир нь амиа алдсан хүмүүсийг цагдаа буудсан гэдгийг нотлоогүй хэрнээ дарга нарыг нь ялласан гэсэн яриа ч байна. Тиймээс тэднийг хэргээ хүлээж, оноосон ялыг хүлээн зөвшөөрсөн уу гэдэг сонирхолтой байна. Ямар ч байсан тэд 10 хоногийн дотор анхан шатны шүүхийн тогтоолоо гардаж аваад 14 хоногийн дотор давж заалдах эрх нь нээлттэй. Өмгөөлөгчдийн хувьд генерал Ч.Атарболд, хурандаа О.Зоригт нарыг эрүүл мэндийн шалтгаанаар ял хойшлуулж магадгүй гэдгийг хэлж байсан.

Энэ өдөр тун сонирхолтой нэг уйл явдал бас болсон. Шүүх хурлын дараа шүүгч Ч.Хосбаяр сэтгүүлчдэд хачин жигтэй найрсаг байсан бөгөөд ялын тогтоол уншиж, шүүгдэгчдийг ялласны дараа хэвлэл мэдээллийнхэнд тусгайлан мэдээлэл өгсөн. Сэтгүүлчдийн асуултад тэр ийн хариулсан юм.

-Шүүх хуралд шүүгдэгч О.Зоригт өмгөөлөгчгүй, бусад шүүгдэгчдийн өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй танилцаагүй байхад хуралд оруулсан нь хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Шүүхийн зүгээс өмгөөлөгчдөд хавтаст хэргийн материалтай танилцах боломжийг хангалттай өгсөн. Хэрэг анх УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байхад л өмгөөлөгчдөд энэ боломжийг олгосон. Бүтэн долоон сарын хугацаа. Тэгэхээр энэ хугацаанд шүүгдэгч нар өмгөөлөгчдөө сонгоогүй, сонгосон өмгөөлөгчид нь хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй нь шүүхээс шалтгаалсан зүйл биш. Хэдийгээр шүүгдэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол гэж байгаа ч нөгөө талд нь шүүн таслах ажиллагааны зорилт, зарчим гэж бий. Хэрвээ шүүгдэгч нар өөрсдийнхөө хуульд заасан эрхээ урвуулан шүүн таслах ажиллагаанд саад учруулвал шүүх таслан зогсооно. Гэхдээ шүүн таслах ажиллагаа буюу шүүн таслах ажиллагааны албадлага нь хэтрээд шүүгдэгчийн эрх хязгаарлагдаж байгаа тохиолдлыг шүүх гаргаагүй. Шүүх энэ балансыг барьсан. Тэгэхээр энэ хугацаанд хэргийн материалтай танилцаж чадахгүй, өмгөөлөгчөө сонгож чадахгүй, Өмгөөлөгчдийн холбооноос томилсон өмгөөлөгчдөө шүүх хурлын өмнөх өдөр хүчингүй болгосон. Үүнийг бид тайлбарлах албагүй.

-Ч.Амарболдын өмгөөлөгч Ж.Яринпил шүүхийн өмнөх өдөр л томилогдсон. Хавтаст хэргээс нэг мөр ч уншаагүй оролцсон. Ингэж болдог юмуу?

-Ж.Яринпил өмгөөлөгчийн тухайд хэргийн материалтай танилцуулалгүй шүүх хуралдаанд оруулсан нь үнэн. Гэхдээ шүүгдэгч уг өмгөөлөгчийг шүүх хуралдаанд болохоос нэг хоногийн өмнө сонгосон. Өмнө нь сонгож болох байсан асуудал.

-Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хавтаст хэрэгтэй танилцах, өмгөөлөгчгүй оролцох практик байдаг уу?

-Ховор тохиолддог. Ер нь Ч.Амарболд нарын хэрэгт л энэ асуудал маш их яригдаад байгаа болохоос өөрийнхөө саналаараа өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тохиолдол байдаг. Хуульд заасан өөрийгөө өмгөөлөх эрх нь хүртэл нээлттэй. Энэ удаагийн хуралд О.Зоригт өмгөөлөгчгүй орсон. Энэ хүнд өмгөөлөгчөө сонгох хугацаа хангалттай байсан. Шүүх ч энэ эрхээр нь хангасан. Гэвч өмгөөлөгчөө сонгоогүй нь өөрийнх нь асуудал. Гэхдээ хуралдааны явцад О.Зоригт өөрийгөө өмгөөлсөн нь хууль зүйн өндөр боловсролтой, гүнзгий мэдлэгтэй, ярианы их ур чадвартай нь харагдсан.

-Шүүх хурлыг хууль бус явагдаж байна гээд хохирогч Ц.Энхбаяр орхин гарсан. Таныг хохирогчийг дарамталсан ч гэх юм билээ?

-Энэ бол хохирогчийн эрхийн асуудал. Шүүх хуралдаанд оролцож өөрийгөө хэрхэн хохирсноо мэдүүлж, хохирлынхоо нөхөн төлбөрийг нэхэмжлэх шаардлага зааж, түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөх нь хохирогчийн эрхэнд хамаарахаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан байдаг. Энэ эрхээсээ татгалзаад гараад явж байгаа хүнийг албадан суулгах шаардлагагүй.

-Гэрчүүд шүүх хуралд оролцсонгүй. Өмнөх шүүх хуралд өмгөөлөгчид гэрчүүдийг оролцуулах ёстой гэж үзсэн байдаг?

-Гэрч нарын тухайд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой нэр дэвшигч нар нь хөдөө явсан. Мөн нэг нь гадаадад эмчлүүлж байгаа гэсэн албан бичиг ирсэн. Түүнчлэн энэ шүүх хуралд гэрчийг оролцуулах хүсэлт гараагүй. Шүүх хуралдааны ирцийг танилцуулаад санал хүсэлт байна уу, гэхээр энэ гэрчийг оролцуулах шүүх хуралдааныг хийхгүйгээр хэргийн бодит байдлыг тогтооход саадтай, заавал энэ гэрчийг оролцуулна гэсэн бол бид үүнийг эрх хэмжээндээ шийдвэрлэх байсан. Ийм хүсэлт огт гараагүй учраас энэ асуудал хөндөгдөөгүй.

-Энэ хэргийг хэтэрхий улстөржсөн. Улс төрийн зорилгоор ялласан гэх юм билээ?

-Хэргийн мөрдөн байцаалт сонгуулийн өмнө явагдаагүй. Прокурорын хяналт ч мөн сонгуулийн өмнө болоогүй. Түүнчлэн шүүхэд энэ хэрэг 2012 он дөнгөж гараад хоёр хоног өнгөрч байхад ирсэн. Ийм процесс явсаар, сунжирсаар байгаад өдий хүрсэн.

-Өмнөх шүүх хуралд Ч.Амарболд, О.Зоригт нарыг тэргэнцэр, дамнуургатай нь авчирсан. Заавал тэгж хүнлэг бус харилцах шаардлага байсан уу?

-Шүүх хурал болоход шүүгдэгч нарыг бэлэн байлгах нь шүүхийн үүрэг. Бусад үед тэднийг эмнэлэгт үзүүлэх, эмчлэх, сувилах эрхийг нь хааж хязгаарлаагүй.

-Өмнөх өдрийн хуралд О.Зоригтын биеийн байдал муудсан гэсэн. Ийм тохиолдолд шүүх хурлыг хойшлуулах ямар нэгэн арга хэмжээ авч болоогүй юмуу?

-Түүний хувьд босоод суух боломжгүй гэсэн зовиурыг өөрөө хэлсэн. Мөн эмчлэгч эмч нар ч хэлж байсан. Хуралдааны үед хорих ангийн эмнэлгийн ажилтан, албан хаагчид үүргээ гүйцэтгээд тухайн цаг хугацаанд нь ирж эмчилгээ тариаг нь хийж байсан. Тэгээд эмч нар үзээд биеийн байдал ерөнхийдөө зовиуртай. Гэхдээ өвчин намдаах тариа хийж байгаа. Онцгой аюултай зүйл амь насанд алга гэсэн учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Шүүх хуралдааныг зайлшгүй хойшлуулах нөхцөл байдал гараагүй. Хэрвээ биеийн байдал нь маш муу, хүний амь насны асуудал яригдаж байсан бол шүүх хуралдааныг хойшлуулж бололгүй яах вэ.

-О.Зоригтын хүүхэд сэхээнд хүнд байгаа гэсэн мэдээлэл байна. Өөрийнх нь эрүүл мэнд ч хүнд байгаа. Тэгэхээр энэ хүнийг батлан даалтад гаргах боломж байгаа юу?

-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан учраас одоо энэ асуудлыг бид мэдэхгүй. Тэгэхээр давж заалдах шатны байгууллага шүүхийн шийдвэрийг дахин хянах мөн шийдэх тогтоолыг дахиж магадлаад шүүгдэгч нарыг батлан даалтад гаргах эсэхийг Нийслэлийн шүүх шийднэ.

О.ЦЭЦЭГСАЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button