Хүний эрхийг ноцтой зөрчсөн шүүх хурал болсон гэж дүгнэв

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржтой уулзлаа. Тэд Хүний эрхийн комиссын даргад хандаж буй нь учиртай аж. Уржигдар буюу өнгөрсөн пүрэв гаригт болсон шүүх хурлыг хүний эрхийг ноцтой зөрчсөн хэмээн дүгнэж буй бөгөөд шүүх хурлыг шүүгдэгчдэд өмгөөллийн үйлчилгээ авах боломж олголгүй өмгөөлөгчгүйгээр хийхдээ эрүүл мэндийн хувьд харгалзан үзэх ноцтой шалтгаан байгааг ч үл тоон эрүүдэн шүүх маягаар хэргийг хүчээр тасалсан хэмээн үзэж байгаагаа дуулгасан юм. Шүүхийнхэн хүнлэг бус харилцаж, хүч түрэмгийлсэн байдлаар шүүн таслах ажиллагаа явуулсныг эсэргүүцэж байгааг ч хэлсэн. Уг уулзалтад нь шүүхээс хэрэг нь хэрэгсэхгүй болж суллагдсан цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар, хошууч генерал Ч.Амарболдын эхнэр Ж.Нарангэрэл, ах Ч.Энхболд цагдаагийн хурандаа О.Зоригтын эгч О.Пүрэвжамаа, цагдаагийн хурандаа Ш.Батсүхийн эхнэр М.Алтанцэцэг, дүү Ш.Баттулга нар оролцсон.

Цагдаагийн дарга нарын ар гэрийнхэнтэй уулзаж, гомдлыг нь сонссон Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадорж Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрх нь зөрчигдсөн, үүнээс үүдээд шүүхэд мэтгэлцэх зарчим алдагдсан, улсын яллах тал, яллагдагчийн тэнцвэргүй байдалд шүүх хурал болсон. Тийм учраас шүүх хурлын талаарх тодорхой баримт бүхий албан ёсны мэдэгдлийг анхааралдаа авч судалж үзээд ирэх даваа гаригт хариу мэдэгдэнэ гэсэн хариулт өглөө.

Мөн тэрбээр Ч.Энхболд, О.Пүрэвжамаа нарын асуултад ийн хариулсан юм.

-Шүүх хурлын дараа Цагдан хорихын эмнэлэг О.Зоригт хурандааг манай мэдлийн хүн биш болсон гээд хэрэгсэхээ больсон гэсэн. Тэгэхээр одоо яана гэсэн үг вэ?

-Төр энэ хүмүүсийг хүлээгээд авсан тийм учраас амь нас, эрүүл мэндийн асуудлыг нь төр өөрөө мэднэ.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэвлэл мэдээллийн хэрэгслээр цагдаагийн дарга нарыг баашилж дамнуурга дээр явсан, худлаа өвчин зохиож өөрсдөө маяглаж байгаа гэж ярьсан. Хүн үхэлтэй, өвчинтэй тэмцэлдэж байхад ингэж ярьж болох уу?

-Энэ бол бидний мэдэх асуудал биш. УИХ-ын Ёс зүйн дэд хороонд хандаж болно.

Дэд хурандаа Г.Ганбаатар ХЭҮК-т хандаж ял авсан гурван хүний бие маш муу байна, цусан дахь сахарын хэмжээ нь ихэсч амь насанд аюултай боллоо гэсэн дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргасныг хэлээд, энэ асуудлыг анхааралдаа авахыг аминчлан хүссэн юм. Үүнд Ж.Бямбадорж Манай зүгээс өнгөрсөн сарын 31-нд биеийн байдалтай нь очиж танилцсан. Зоригт хурандаагийн хувьд үнэхээр хунд ярьж ч чадахгүй байсан. Амарболдын хувьд ч ялгаагүй. Тийм болохоор энэ өвчний байдлыг, эрүүл мэндийн асуудлыг нь бид хүний эрх талаас нь харж, хуульд заасан байдлаар анхааралдаа авья гэв. Уулзалт болж байх үед О.Зоригт хурандаагийн биеийн байдал муудлаа гэсэн мэдээлэл ирж, эгч дүүс нь явахаар яарсан юм.

Түүнийг П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэхээр болсон байна. Хэдийгээр биеийнх нь байдал муудаж, дээд шатлалын эмнэлэгт хэвтүүлэх шаардлагатай байгааг хэлж ярьсан ч прокуророос бичиг авчир гэсэн ганц шаардлага тавьж цаг алдсан нь түүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй байгаа гэнэ. Түүнээс гадна Цагдан хорих төвийн эмнэлэг О.Зоригтыг Одоо манайд харьяалагдах хүн биш гээд анхаарал тавих нь бүү хэл, бүхэл бүтэн дөрвөн цаг модон сандалд суулгасныг ч ар гэрийнхэн нь Хүний эрхийн комиссынхонд дуулгасан юм.

О.САЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button