Эрэгтэй хослол худалдан авахдаа юуг анхаарах вэ?

анхаарах ёстойг хун бүр төдийлөн мэддэггүй. Тэгвэл та манай энэхүү зөвлөгөөг уншсаны дараа хослол худалдан авахад анхаарах зүйлсийг бүрэн мэддэг болно.

Аз турших хэрэггүй

Өөрийгөө юунд дуртай, юунд дургүй вэ гэдгээ мэддэг, худалдан авсан хослолоо юунд өмсөх гэж байгаагаа сайн мэдэж байх нь чухал. Юуны өмнө хослолынхоо материалыг сайн ажигла. Хэрэв үрчлээс багатай, огт үрчлээсгүй байвал сайн материалтай гэсэн үг. Материал нь сул багар, урссан юм шиг мэдрэгдвэл амархан хуучрах магадлалтай. Пиджакны мөрний тэгш хэм нь яг таны мөртэй нэг хэмжээнд байх учиртай. Хэрэв хоёр хажуу тийшээ илүү гарсан хэсэг нь налж, хонхойж байвал танд хамаагүй том байна гэсэн үг. Пиджакны ханцуй нь эрхий хурууны угнаас илүү урт гарч болохгүй. Тийм бол арай бага размерыг өмсөж үзэх хэрэгтэй.

Материалын сонголт

Хослолыг ихэвчлэн нарийн ноосон утсаар бүтсэн даавуугаар хийдэг. Илүү сайны олъё гэвэл ноолуурын хольцтой ноосон хослолууд байдаг. Магадгүй 100% ноолууран хослол ч танд олдож болох юм. Зуны цагт хөвөн даавуун, торгон хослолууд тохиромжтой. Гэхдээ ихэнх хослолыг ноосон утсаар хийдэг гэдгийг мэдэж байх хэрэгтэй.

Утасны нягтрал

Хослол дээр размераас гадна өөр нэг тоо байдаг. Заримдаа үүнийг Super Number гэж нэрлэх нь бий. Энэхүү тоо нь хослолыг хийхэд орсон утасны ширхэгийг заадаг. Энэ тоо их байх тусмаа хийц нь төдий чинээгээр нарийн бас хувцасны эдэлгээ, уян хатан, биед эвтэйхэн байдалд нь илүү байна. Ерөнхийдөө бол хамгийн сайн нь 150 гэсэн дугаартай байдаг. 180 болон түүнээс дээш тоотой нь жинхэнэ супер бөгөөд илүү үнэтэй. Гэхдээ үнэндээ ингэснээрээ тухайн хослол практик талаасаа илүү ашигтай гэсэн үг биш. Ийм хослолууд хурдан үрчийж, гялайхдаа амархан байдаг. Тиймээс дунджийг бариад, 150 гэсэн тоотойг нь худалдаж авах нь зүйтэй.

Чанар

Хослолын нилээн хэсгийг барьж байгаад мушгиад үз. Хэвэндээ хурдан орж байгаа эсэх, хэр их үрчлээс гарч байгааг нь хараарай. Нүдэнд харагдахуйц үрчлээ үлдэхгүй байвал эш хувцас маш сайн гэсэн үг. Ер нь худалдан авахаасаа өмнө хослолоо сайн барьж, мушгиж, мэдэрч үзэх нь зүйтэй. Удаан сонжих тусам шинж чанар нь улам танигдана.

Ангилал

Дэлгүүрүүдэд ихэвчлэн самнасан ноосон даавуун, нэхмэлийн сүлжээсэн материалтай хослолыг зардаг. Эдгээрийг ердийн бизнес үйл ажиллагаанд зориулан худалдан авахад тохиромжтой. Түүнчлэн үсэрхэг хөвөн даавуу, бөс даавуу хослол байдаг. Ийм хослол нь хүйтний улиралд тохиромжтой.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button