Өнгөрөгч долоо хоногийн үйл явдлын тойм

шүүх хурал байлаа. Ингээд өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлаас гол гэж онцолсон мэдээний тоймыг хүргэж байна.

Ерөнхийлөгчийг Эх дэлхийн манлайлагч-аар тодруулав

НҮБ-аас жил бүр зарлаж, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг Эх дэлхийн манлайлагчид шагнал Champions of the Earth award-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа.

НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал болгож, салбар бүрийн лидерүүдээс санал хураасны үндсэн дээр тодруулдаг уг шагналыг байгаль орчныг хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж, үр дүнтэй бодлого хэрэгжүүлж, үйл ажиллагаагаараа манлайлсан удирдагчид, нийгмийн зүтгэлтнүүдэд олгодог юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Эх дэлхийн манлайлагчид шагналын Бодлогын манлайлагч-ын эзэн болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн байгаль орчныг хамгаалах талаар улсдаа хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа , олон улсын тавцан дээр хэрэгжүүлж буй санал санаачлагууд нь даян дэлхийд манлайлж буйг бид энэхүү шагналаар дамжуулан зарлаж байгаадаа баяртай байна.

Н.Энхбаярын шүүх хурал хойшлогдлоо

МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хурал дахиад л хойшлогдлоо. Энэ удаад шүүгдэгч өмгөөлөгчөөсөө татгалзсан гэсэн шалтгаантой байлаа. Мөн шинэ өмгөөлөгч хэрэгтэй танилцана гэсэн шалтгаанаар хойшиллоо. Шүүх хурал 6 сарын 12-ны өдрийг хүртэл хойшлоод байгаа юм.

Цагдаагийн дарга нар ял авлаа.

УИХ-ын 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа болсон Долдугаар сарын 1-ний үймээний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн даргыг шүүх хурал хоёр өдөр Урьдчилан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд болж энэ сарын 7-ны өдрийн 2240 минутын үед өндөрлөсөн юм.

Шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн хорих ял, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн хорих ял, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн хорих ял тус тус оноох шийдвэрийг гаргажээ. Гэсэн ч ялын зүйлчлэлийн Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт оногдуулсан ялыг Өршөөлийн хуульд бүрэн хамруулсан байна.

Таван удаа хойшилсон цагдаагийн дарга нарын хэрэг ийнхүү шийдвэрлэгдлээ. Гэвч ээн шүүх хурлыг хуулийн дагуу явагдаагүй гэж цагдаагийн ар гэрийнхэн үзэж хүний эрхийн комисст хандсан юм.

Цагдаагийн ар гэрийнхэн хүний эрхийн үндэсний комисст хандлаа

Шүүх хурлын шийдвэрийг цагдаагийн ар гэрийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд хилсээр яллалаа гэж мэдэгдсэн. Тиймээс хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан юм. Цагдаагийн хуучин удирдлагуудын шүүх хурлын үеэр хохирогч Ц.Энхбаяр шүүх бүрэлдэхүүн хэт нэг талыг барьж, хууль бус үйлдэл гаргаж байна хэмээн бухимдан, хуралдааны өмнөх өдөр орхиж явсан.

Шүүгдэгчдийн биеийн байдал муу байхад шүүх хурлын үргэлжлүүлсэн, 1 шүүгдэгч өмгөөлөгчгүй, 3 шүүгдэгчийн өмгөөлөгч нар хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй зэрэг хууль зөрчсөн үйлдэл гарсан гэж цагдаагийн ар гэрийнхэн мэдэгдсэн.

Н.Энхбаяр болон түүний хүү Э.Батшугарыг СЕХ-оос бүртгэхээс татгалзав

Сонгуулийн Ерөнхий Хороо МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Н.Энхбаярыг УИХ-ын гишүүнд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэрийг СЕХ-ны гишүүд олонхийн саналаар гаргалаа.

Мөн хуралдаанаас МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс намын жагсаалтаар нэрийг нь дэвшүүлсэн Э.Батшугар нь Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.3-т заасан шаардлага хангаагүй байх тул нэр дэвшигчийн жагсаалтаас хассах шийдвэр гаргав.

Улсын Их Хурлын сонгуулийн 10 дугаар тойргийн хорооны тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д заасныг үндэслэн З.Ойдовыг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо үзлээ.

Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн 24 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн иргэн С.Төмөрийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тус тойргийн хорооны тогтоолыг хүчингүй болгож, түүнийг бие даан нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг тойргийн хороонд даалгасан байна.

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулиа төгсч буй сурагчид их, дээд сургуульд элсэх эрхээ олж авах хариуцлагатай үе эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 сурагч шалгалт өгөх юм. Шалгалтыг 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг 5556 зааланд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8-ны өдөр 10.00 цагаас улс орон даяар эхэлсэн юм.

Улаанбаатар хотод 25870 сурагч, орон нутагт 17190 сурагч, гадаадад 27 сурагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна.

Евро-2012 эхэллээ

Энэ долоо хоногийн онцлох үйл явдлын нэгт зүй ёсоор багтаж буй Евро-2012 нээлтээ хийлээ. Энэ тэмцээнд Европын шилдэг 16 орны баш өрсөлдөх юм. Бага дэлхий аварга ч гэж хөлбөмбөг сонирхогчид үздэг. Баасан гаригийн шөнө талбайн эзэн Польшийн баг урьд тэмцээний аварга Грекийн багийг хүлээн авч 11 харьцаагаар тэнцэж тэмцээнээ үргэлжлүүлж байна. Дараа нь Орос болон Чех баш хоорондоо тоглосон юм. Тоглолт Оросын багийн ялатаар өндөрлөсөн. Ингээд бүтэн сар хөлбөмбөгийн үнэнч хорхойтнуудыг нойргүй хонуулах тоглолтууд ар араасаа үргэлжилнэ.

Ц.Сандаг-Очир хууль зөрчлөө

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэнтэй холбоотой нэр дэвшигчдийн хувьд хуулийн хүрээнд сурталчилгаа явуулах шаардлага тулгарч байгаа. Гэвч нэр дэвшигчид хууль зөрчиж байгаа мэдээлэл гарах болсон байна.

Тухайлбал НИТХ-ын тавдугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир өнгөрсөн сарын 22-нд Багануур дүүргийн Засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн ч хашиж байсан ажил, албан тушаалаа сонгуулийн сурталчилгаандаа ашиглан хууль зөрчсөн байна.

Д.Энхмандахын хэргийг хэрэгсэхгүй болголоо

Чингэлтэй дүүргийн шүүх танхимд 30 сая төгрөг залилсан хэрэгт холбогдоод байгаа Д.Энхмандахын хэргийг шүүлээ. Түүний гэм буруутай нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.3-т заасан зүйл ангиар шүүж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол түүний эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлэх байсан. Олон удаа мөрдөн байцаалтад буцаагдсан энэ хэрэг эцэслэн шийдэгдэж Д.Энхмандахыг гэм буруугүй нь тогтоогдсон байна.

Хөдөлгөөнийхний шүүх хурал хойшиллоо

Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаяр, Онги гол хөдөлгөөний гишүүн Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, Хүдэр гол хөдөлгөөний гишүүн н.Баяраа нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болох ёстой байсан ч тодорхой хугацаагаар хойшиллоо.

Учир нь шүүгдэгчдийн нэг болох Б.Төмөрбаатар хэвлий тус газраа хутгалуулан, мэс засалд орсон болохоор биеийн байдал муу байгаа гэдэг шалтгаанаар шүүх хуралд оролцож чадаагүй юм.

Тэднийг 2009 оны есдүгээр сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд Пураам, Сентерра гоулд компанийн техник руу олон удаа буудсан хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн 153.2 дугаар зүйлд зааснаар буюу бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Хэргийн анхан шатны шүүх хурал 2011 оны дөрөвдүгээр сарын 16-нд болсон ч мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан.

Чингис хааны мэндэлсэн өдрийг Монголын бахархлын өдөр болголоо

Засгийн газрын хуралдаанаар нэгэн чухал шийдвэрийг гаргасан байна. Уг шийдвэр нь Чингис хааны мэндэлсэн өдрийг Монгол бахархлын өдөр гэж нэрлэхээр тогтжээ. Мөн ойн арга хэмжээг ерөнхий сайдаар ахлуулсан баг томилж зохион байгуулахаар болсон байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ 2012 үзэсгэлэн болж байна

Манай улс нь дотоодын хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээний 70 гаруй хувийг гаднаас импортлон оруулдаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь дотоодод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлага байгаа гэдгийг харуулж байна. Тэр ч утгаараа Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, тэднийг дэмжих бараа үйлчилгээг иргэдэд сурталчлах зорилгоор МҮХАҮТ-аас ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2012 үзэсгэлэнг Мишээл экспо төв дээр зохион байгуулж байна. Нийт 5 хоног үргэлжлэх үзэсгэлэнд Монголын талаас 50 гаруй, гадны улс орны 30 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд гадны орны туршлага, тэднээс суралцах их учир ийнхүү хамтран оролцож байна.

Тиранозаурус Батаар-ыг Монголынх гэдгийг эрдэмтэд нотолжээ

Тиранозаурус Батаар-ын олдвор Монголынх гэдгийг эрдэмтэд нотолсон байна. Энэ талаар БСШУ-ы сайд өөрийн твитр хуудаснаа онцолсон бөгөөд албан ёсны мэдээллийг өгнө гэжээ.

Тиранозаурус Батаар-ын араг ясны гарал үүслийг судлах ажлын хэсгийнхэн зургаадугаар сарын 3-ны өдөр АНУ руу явсан билээ. Энэхүү ажлын хэсгийг Монголын талаас БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун ахалсан бол Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан, палеонтологич эрдэмтэн н.Цогтбаатар нар болон Америк, Канадын эрдэмтэд энэхүү ажлын хэсэгт багтсан юм. Монголын говиос олдсон гэх үлэг гүрвэлийн олдворын гарал үүслийг тогтоох шүүх хурал АНУ-ын Даллас хотын шүүхэд болох байсан ч түр хугацаагаар хойшилсон.

100 жилд нэг тохиох өдөр болов

Сугар гариг нар, дэлхийтэй нэг шугаманд давхцах өдөр тохиолоо. Албаныхны мэдээлснээр энэ үзэгдэл Монголд өглөөний 06.10 цагаас үдийн 12.50 цаг хүртэл үргэлжилсэн аж. Уг үзэгдэл аль ч улсад үзэгдсэн боловч Зүүн ази болон Номхон далай орчимд илүү тод харагдсан байна. Сугар гариг наран дээрх жижиг хар толбо шиг харагдсан юм.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button