Дэлхийн улс төрийн бодлогыг урвуулж хөрвүүлж чадсан хүн

Дэлхий ертөнцийн чиг хандлагад хувь хүн, тэр дундаа улстөрч хүн хэрхэн яаж нөлөөлж болдгийн амьд жишээ нь энэ эрхэм. Ганц дайчин ганцаарддаггүй гэдэг шиг. Эдүгээ амьд сэрүүн амьдарч байгаа улстөрчдөөс Михаил Сергеевич шиг дэлхийн улс төрийн бодлогыг урвуулж хөрвүүлж чадсан хүн нэгээхэн ч үгүй. Цагаа олж ирж, бас цагаа олж улс төрөөс буцахын амьд жишээ бол Михаил Горбачев. Тэр хүйтэн дайны эринийг хүн төрөлхтнөөс холдуулж чадсаныхаа төлөө 1990 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн билээ.

1980-аад оны дундуур Л.И.Брежневийн дараа ЗХУ-ын нам төрийн удирдлагад гарч ирсэн Ю.Андропов, К.Черненко нарын өндөр настан- ууд ганц хоёрхон жилийн зайтайгаар бурхны оронд морилов. Тэд ирлээ гээд тус улсын төрийн бодлогод шинэ уур амьсгал өчүүхэн ч орсонгүй. К.Черненког нас барсны дараа улс орны удирдлагад шинэ сэтгэхүйтэй, эрч хүчтэй залуу хүн тавих хэрэгтэйг оросууд сая л ухаарсан. Тэр нь М.Горбачев байв.

1985 онд тэр ЗХУ-ын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдов. Тэр улс орны жолоог тун өвөрмөцөөр залж эхэлсэн юм. Түүний хамгийн түрүүнд барьж авсан шинэчлэлт нь архидалтын эсрэг байв. Горбачевын Хуурай хууль хэмээн нэрлэгддэг. Улс орон даяар архи, шар айрагны үнийг нэмж, худалдааг нь хязгаарлав. Харамсалтай нь тэр хүссэн өөрчлөлтөө энэ алхмаараа хийж чадсангүй. Хуурай хууль-ийн улмаас улсын төсөвт үлэмжхэн хүндрэл үүсчээ. Агуулга нь зөв байсан ч арга хэлбэр нь оновчтой биш байсан хэмээн судлаачид дүгнэсэн байдаг. Нөгөөтэйгүүр мэдээллийн хязгаарлагдмал байдал, түгээмэл биш хүртээмж хуурай хуулийн хувь заяанд нөлөөлжээ.

1988 онд Горбачев Ил тод байдал хэмээх хэллэгийг улс төрд оруулж ирлээ. Үүний ачаар үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл боддоо илэрхийлэх эрх чөлөө үнэхээр нээлттэй болж эхлэв. Хэвлэлүүдэд тавьж байсан цензурыг үлэмж багасгав. Чухамдаа тэр хэвлэл мэдээллийн эрх чөлөөгөөр өөрчлөн байгуулалтын санаачлагаа хэрэгжүүлнэ хэмээн тооцсон нь зөв алхам байсан юм.

Түүний санаачлагаар 1988 онд Хоршооллын тухай хуулийг батлан гаргав. Энэ хуулийн ачаар Эзэнт гүрэнд эдийн засгийн эрх чөлөөний салхи сэвэлзэж эхлэв. Хэдийгээр өөрчлөн байгуулалтын үйл явц алгуур байсан ч нийгэм үзэл санаа, эдийн засгийн эрх чөлөөг амталж, иргэдийн идэвх оролцоо үлэмж дээшилж байлаа. Ийн олон жилийн турш нойрссон Цагаан баавгай сэрж эхэлсэн юм.

Михаил Горбачев улс төрд бас нэг шинэ загвар авчирсан нь Шинэ сэтгэлгээ. Тэр анхнаасаа л уламжлалт коммунист сэтгэхүйгээсээ зай барьж эхэлсэн байдаг. Коммунист, капиталист нийгэм гэхээсээ илүүтэй хүн төрөлхтний нэгэн цул, нэгдэл нягтралыг тэр чухалчилж байлаа. Тэр сөргөлдөх биш, хамтрахыг чухалчилж байв. Михаил Сергеевич барууны ертөнц, тэрчлэн АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган, Их Британийн Ерөнхий сайд Маргарет. Тэтчер нартай хамтран ажиллаж байв. 1985 онд ЗХУ, АНУ цөмийн зэвсэглэлээ хоёр дахин хорогдуулахаар тохиролцов. Дэлхий үүнийг түүхэн алхам хэмээн хүлээж авав. 1988 оны арваннэгдүгээр сард Горбачев, Рейган нар дахин уулзжээ.

Үүний дараахан Горбачев Афганистанаас цэргээ бүрэн гаргахаар шийдвэрлэсэн байна. Ийм шийдэлд хүрэхийн тулд талууд урт удаан хугацаанд яриа хэлцэл өрнүүлсэн байдаг. Түүнчлэн бусад улс орон, ялангуяа Варшавын гэрээний орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо больсон нь түүний гадаад ертөнцөд хийсэн гол өөрчлөн байгуулалт хэмээн үнэлдэг. Горбачевын өөрчлөн байгуулалт соц лагерийн бусад орнуудад халдварлажээ. Берлиний хана нурж, Зүүн Европын олон орны дарангуйлагчдын суудал шилгээв.

Түүний эхлүүлсэн өөрчлөн байгуулалт нь ЗХУ-д ардчилал, эрх чөлөөг төлөвшүүлэхэд эерэг чиг хандлагыг авчирсан нь тодорхой. Гэсэн хэдий ч тус улсын эдийн засаг улам бүр унан доройтож байсан нь асуудлын нөгөө тал юм. 1980-аад оны сүүлчээр хүнс болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн улам бүр ховордож байв. Гэсэн ч нийгмийн амьдралын энэ өнгөн дунд эзэнт гүрэн-ий задралын үр хөврөл улам бүр биежиж байв. 1988 онд Эстон хамгийн түрүүнд ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч тусгаар тогтнолоо зарлав. Балти орчмын гурван орон өрх тусгаарласны араас тусгаар тогтнолын цуваа тасарсангүй. Ийнхүү ЗХУ задарлаа. Энэ бүхэн бол түүний хэрэгжүүлсэн улс төрийн бодлогын үр төл нь байлаа. Үүнтэй зэрэгцэн хоёр системийн сөргөлдөөн дуусгавар болж, ардчилал, зах зээл эргэн ирлээ.

Нобелийн Энх тайвны шагналт Михаил Горбачев 1931 онд хойд Кавказын Привольное сууринд тариачны гэр булд төрсөн бөгөөд түүний бага нас Сталины дарангуйллын хүнд хэцүү үед өнгөрсөн юм. Тэр 1955 онд М.В Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийг хуулийн мэргэжлээр төгсч Ставрополийн хязгаарт прокуророор хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ. Түүний гэргий Раиса Максимовна 1999 онд нас барж, эдүгээ охин Ирина Михайловна Вирганскагийн гэр бүл болон ач зээ нартайгаа амьдардаг аж.

П.Булган

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button