Ц.Элбэгдорж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Ли Көцян нар уулзлаа

Ерөнхийлөгч Та өөрийн биеэр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад хүрэлцэн ирсэнд талархаж байна. Энэ бол Монгол Хятадын харилцаанд Таны зүгээс өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж бодож байна. Таны энэхүү айлчлал манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд тус дөхөм өгөх болно гэдэгт би итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 12 дугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлээд хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа хэллээ. Цаашид Монгол Хятадын стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар, ялангуяа эдийн засаг болон хүмүүнлэгийн агуулгаар баяжуулах нь зүйтэй гэв.

Ноён Ли Көцян Сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж ирлээ. Стратегийн түншлэлийн харилцаа бодит агуулгаар баяжиж байна. Улс төрийн итгэлцэл бэхжиж, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжиж байна. Манай хоёр орны харилцаа харилцан итгэлцсэн, харилцан ашигтай, язгуур эрх ашгаа хүндэтгэх замаар хөгжиж байгааг цохон тэмдэглэмээр байна.

Танай улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгааг бид талархан сайшааж байна. Бид аль аль талдаа байгаа давуу талаа ашиглан худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр өндөр түвшинд хүргэх боломжтой.

Манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний айлчлал тогтмолжиж байгаа нь уламжлалт харилцаагаа хадгалахын зэрэгцээ харилцааг улам шинэ шатанд гаргах чухал нөхцөл юм гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч ярихдаа, Хятад бол манай хамгийн том хөрөнгө оруулагч, хамгийн том худалдан авагч орон болохын хувьд бидэнд хамтран харилцан ашигтай ажиллах боломжтой олон салбарууд байна. Монголоос гарах бүтээгдэхүүн хятадын зах зээл дээр борлогдож харилцан ашигтай ажиллаж байгаа. Гэвч Монгол бол далайд гарцгүй орон. Нүүрс гэх мэт зарим бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломжийг хамтран бүрдүүлэх боломжтой гэж бодож байна.

Хоёр улсын төмөр замын сүлжээг холбох нь хоёр орны харилцаанд төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд онцгой чухал ач холбогдолтой болох нь гарцаагүй. Төмөр зам барих, шинэ чиглэлүүд бий болгох бодит боломж бүрдсэн.

Дэд бүтэц, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа мөн бидний харилцаанд чухал байр суурь эзэлнэ. Монгол Улс нүүрсээр баялаг. Нүүрсэнд түшиглэсэн эрчим хүчний үйлдвэр барьж хятадын зах зээл рүү нийлүүлэх боломж байна.

Монгол бол хөдөө аж ахуйн орон, олон малтай. Малаас гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хятадын зах зээлд гаргах боломжтой гэж бид үздэг. Мөн бүс нутгийн шинжтэй томоохон төслүүдэд хамтран оролцох боломжтой.

Сүүлийн жилүүдэд манай оронд дэлхийн дулаарлаас үүдэлтэй цөлжилт эрчимтэй явагдаж байна. Хятад бол цөлжилтийн эсрэг тэмцэх, ойжуулах талаараа сүүлийн үед амжилт олж байгаа орон. Тиймээс говийн бүсийг ойжуулах талаар хамтран ажиллах саналтай байна.

Цаашид хамтын ажиллагааны уламжлалт механизмыг ашиглахын зэрэгцээ, шинэ механизм бий болгох саналууд яригдаж байна. Тухайлбал Засгийн газрын орлогч сайдын түвшинд хамтран ажиллах шинэ механизм бий болгох нь зүйтэй юм.

Орос Хятадыг холбосон хийн хоолойг монголын газар нутгаар дамжуулах асуудал дээр гурван улсын хамтарсан ажлын хэсэг гаргаж судалгааны ажил эхлүүлэхийг дахин санал болгож байна.

Эдгээр асуудал дээр харилцан ашигтай , хамтын ажиллагааг эрчимжүүлэх өргөн боломж бидэнд байна гэж үзэж байна гэлээ.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Ли Көцян монголын өрсөлдөх чадвартай аливаа бүтээгдэхүүн хятадын болон бусад орны зах зээл дээр гаргахын төлөө хамтран ажиллах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг цаг алдалгүй, харилцан ашигтай байдлаар хийх нь зүйтэй гэв. Хятадаар дамжин далайд гарцтай болох асуудлын тухайд, эдийн засгийн үр дүн нь сайн байх аливаа төсөлд хятадын санхүүгийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд идэвхитэй орох болно гэлээ. Эрчим хүчний шинэ гарцын асуудалд манай улс нээлттэй байдаг. Хөрш зэргэлдээ Орос Улстай яриа хэлэлцээ хийж боломж бололцоог улам сайн ашиглах хэрэгтэй гэв. Мөн байгаль орчныг хамгаалах талаар ижил байр суурьтай байна, хятадын хойд , монголын урд хэсэгт хамтран ойжуулах ажлыг хийхэд бэлэн байна гэсэн юм.

Хоёр тал хамтран хөгжиж, харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх байр сууриа ноён Ли Көцян уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button