Азийн оюутны аварга үргэлжилж байна

Иран улсын нийслэл Тегеран хотноо Азат болон Алламех их сургуулиудын спортын ордонд амжилттай зохион байгуулагдаж байна.

Тэмцээнд БНХАУ, Хонгконг, Казакстан, Макао, Оман, Сири, Тайланд, Иран зэрэг 8 орны 150 тамирчид тэмцээнд өрсөлдөж байгаа юм. Нээлтийн ажиллагаа 6 сарын 7-ны өдөр Тегеран хотноо болж АОСХ-ны ерөнхийлөгч Зан Шиншинг, АОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Омар Алхай, ерөнхий нарийн бичгийн дарга Кенни Чов болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Тэмцээн А, В гэсэн 2 хэсэгт хуваагдан явагдаж байгаа ба А хэсэгт Ираны 1-р баг, Казакстан, БНХАУ, Макао, Оман улсын багууд харин В хэсэгт Ираны 2-р баг, Тайланд, Хонгконг, Сири улсын багууд багтжээ. Тэмцээний 2 дах өдрийн байдлаар Иран, Тайланд улсын багууд нэг ч хожигдолгүй тэргүүлж байна.

Мөн Иран улсад Азийн их дээд сургуулиудын спортын эрдэм шинжилгээний бага хурал, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал гээд Ази тивийн оюутны спортын ийнхүү 3 арга хэмжээ давхцаж нэгэн дор амжилттай зохион байгуулагдаж байгаагаар чухал онцлогтой болж байна. Энэхүү арга хэмжээг Иран улсын Засгийн газар, Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын яам болон Ираны оюутны спортын холбооноос өндөр түвшинд зохион байгуулж байгааг АОСХ-ны Ерөнхийлөгч, БНХАУ-ын иргэн Зан Шиншинг эдгээр 3 арга хэмжээний нэгдсэн нээлтийн ёслолын арга хэмжээн дээр онцлон тэмдэглэлээ.

Тэмцээний шилдгүүд 6 сарын 11-ний өдөр буюу өнөөдөр тодорч эхний 3-н байрт шалгарсан багуудад Зохион байгуулах хорооноос цом, бэлэг дурсгалын зүйлс гардуулах юм байна.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button