Инфляцийг хоёр дахин бууруулж амжих уу

Сэтгүүлч зураглаачийнхаа хамт гудамжаар явж иргэдээс сэтгэгдэл асууж байна. Гэхдээ мань сэтгүүлч хөрөнгөтэй нэгний хөлөглөдөг төмөр хүлэгтэн голдуу иргэдээс өнөөх асуултаа асуух юм. Мэдээж тэдний асуултанд хариулах хариулт уг нь тодорхой байгаад байгаа юм л даа, Цалин хөлс нэмэгдэж байхад юмны үнэ нэмэгдэхээс яах вэ, нэмэгдлээ гээд бид одоо яалтай билээ гэсэн энэ хариулт. Арга ч үгүй биз дээ, өдрийн хоолондоо 300-400 мянган төгрөг зарчихдаг, ганц дотуур хувцсыг 700-800 ам доллараар худалдаад авчихдаг нөхдөд юмны үнийн өсөлт мэдрэгдэнэ гэж үү. Ёстой нөгөө түй гээд нулимах дайны л юм байгаа биз дээ. Гэтэл энэ бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт буюу инфляци дунд болон дундаас доош давхаргын нөхдийн амьдралд үнэндээ үнийн цунами үүсгэж байна.

Улс төрийн талбарт өөрийн гэсэн буурь сууриа олох гэсэн нөхдүүд бэлэн мөнгө амлаж түүнийг нь дагаад инфляци хөөрөгдөж бас болоогүй ээ цалин мөнгө нэмэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нөгөөх гаж тогтолцоогоор юмны үнэ өсч өнөөдрийн байдлаар инфляци гуай хоёр оронтой тоонд буюу 17 хувьд хүрчихээд байна. Яахав дээр өгүүлсэнчлэн нулимах дайны нөлөөлөхгүй цөөн хэдэн нөхдөд инфляци хэд ч хүрсэн падгүй ч олонход бол эсрэгээрээ. Тэд хэдийнэ өвдөг сөхөрчихөөд босч чадахгүй байна. Үнэндээ бэлэн мөнгө тарааснаар инфляци өссөн ч гэлээ арай 17 хувь хүртэл өсөхөд нөлөөлөөгүй байж болох юм. Гэхдээ үнэмлэхүй үүргийг гүйцэтгэсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Өнгөрсөн гурван жилд уул уурхайгаас их наяд буюу 1500 тэрбум /1 500 000 000 000/ төгрөгийг Хүний хөгжлийн сан-д татан төвлөрүүлж нийгмийн халамжид зарцуулсан хэмээн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт хэлнэ лээ. Үнэхээр их тоо. Хамгийн наад зах нь энэ мөнгөөр Улаанбаатараас Ховд ортол төмөр зам тавина ш дээ. Хамгийн ойрын жишээ татахад л 100 мянган айлын орон сууцны 33 мянга орчмыг нь, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, инженерийн бүтэц үйлчилгээтэй иж бүрнээр нь барьж босгох хөрөнгө.

Улаанбаатар хотын утааны гол голомт болж байгаа Дэнжийн 1000, Телевиз, Дарь-Эх, 100 айл орчмыг бүрэн орон сууцжуулах боломж гэсэн үг. Тэгэхээр асар их мөнгө гэхээс өөр яалтай. Шулуухан хэлэхэд 21 мянган төгрөг авч амьдралдаа нэмэр болгохоос илүүтэй ажлын байртай, орон сууцтай, боловсролтой, гол нь эрчимтэй хөгжиж буй улс орны маргаашдаа итгэх итгэлтэй иргэдийн тоо эрс нэмэгдэх байлаа. Хамгийн эмгэнэлтэй нь өнөөдөр манай улсын иргэдийн дийлэнх нь 21 мянгаар амь торгоож, амьжиргаандаа нэмэрлэж байгаа нь судалгаанаас харагддаг. Олон улсын нэгэн байгууллагын хийсэн судалгаагаар манай улсын нийт иргэдийн 89 орчим хувь нь 21 мянгаар амиа зогоож байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай албаны хүн ярьж байна. Үүнийг баталсан нэгэн судалгаа бол Үндэсний статистикийн хорооны гаргаснаар Хүний хөгжил сангаас 2012 оны эхний улиралд 2.5 сая иргэн 21 мянган төгрөгөө бэлнээр авчээ. Өөрөөр хэлбэл Монголын 2.8 сая иргэний 2.5 сая орчим нь буюу 89 хувь нь cap тутамд 21 мянгагүйгээр амьдрахад хүнд хэцүү, энэ хишиг мөнгө ахуйн өдөр тутмын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байжээ гэсэн үг. Энэ нь манай өнөөгийн нийгмийн амьдралын чанар, ядуурлын түвшинг илтгэж буй хамгийн тод жишээ гэхэд болно.

Дунд болон дундаас доош орлоготой иргэдийн амьдралын гол эх үүсвэр болсон мөнгийг нь өгөх сургаар ч юм уу эсвээс эмээ өвөө, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх 330 мянган төгрөгийн чимээнээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг зах зээлийн шударга бус ёсыг уг нь энэ эрх баригчид аль эрт халчихмаар баймаар байгаа юм. Яах гэж тэд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гээч нүсэр бүтэцтэй данхгар том байгууллагыг байгуулсан юм бэ. Бизнес эрхлэгчид дуртай үедээ бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмчихнэ. Инфляци хөөрөгдчихнө. Шударга явдал, цэвэр бизнес мөн үү. Улайн цайм булхайцаж, зах зээлийн өрсөлдөөнийг гуйвуулж буй энэ үйлдлээ мэдээж бизнес эрхлэгчид зөвтгөнө. Дээрээс нь ажил хариуцсан төрийн албаны нөхдүүд нь зах зээлийн зарчмаар урагшилж буй учраас төр хүчээр зохицуулах аргагүй гэнэ. Яг үнэндээ энэ бусармаг явдалтай тэмцэх үүргийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хариуцах ёстой.

Гэтэл инфляцийг хөөрөгдөөд байгаа нөхдүүдтэй тэмцэх ёстой нөгөөх байгууллага нь чухам зүгээр тун чиг сүртэй шалгалтыг сүр дуулиантайхан хийж маш чанга хатуу шийдвэрийг гаргана даа. Гэхдээ хамгийн эмгэнэлтэй нь өөрсдөө гаргасан шийдвэр тогтоолоо эргээд өөрсдөө хүчингүй болгочихно. Үнэхээр нүдний булай, шүдний чигчлүүр гээч болно доо, хөөрхий. Тиймдээ ч тэд олны доог болж байна, өнөөдөр. Саяхан барилгын компаниудын булхайг илчлэх кампанит ажил өрнүүлж, барилгын материал огтхон ч үнэд ороогүй байхад барилгын компаниуд үгсэн хуйвалдаж, орон сууцны үнийг хөөрөгджээ гэсэн дүгнэлтийг гаргасан. Гэтэл тэдний шалгалтын дүнг барилгын компаниуд харин ч нэг өрөөсөн нүдээрээ ч тоож харсангүй. Тэд ч араас нь явсангүй, тэгсхийгээд л өнгөрчихлөө. Энэ мэтээр тэд ажил хийдэг, хийснээ хэрэгжүүлдэггүй болохоор тэднийг хэн ч тоож харахгүй болчихлоо. Үнэндээ өнөөдөр, маргааш, нөгөөдөр ер нь хэзээ дуртай цагтаа бизнесийнхэн бараа бүтээгдэхүүнийхээ үнийг дуртай тоогоороо нэмдэг болчихлоо.

Хаздаг, хайхардаг төр гэж байхгүй учраас тэр. Тэр хэрээр ч инфляци өсч байна. Гэтэл нөгөөх төр засаг нь инфляцийг хоёр дахин бууруулна өөр бас юу юу гэнэ вэ олон долоон юм ярьчихна. Хэл загатнаад ёстой нөгөө өнөө цагийн залуусын хэлээр Чи амжих уу гээд асуучихмаар. Бас болоогүй ээ, УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2014-2015 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ дунд хугацаанд төсвийн орлогын төсөөллийг боловсруулахдаа төсвийн орлогын боломжит эх үүсвэрүүдийг дайчилж, өнөөгийн мөрдөж буй хууль эрх зүйн орчин, УИХ, Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрүүдийн хүрээнд, эдийн засгийн өсөлт, гадаад, дотоод орчны нөлөөлөл зэргийг тооцож, Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогыг 2013 онд 7,473.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.2 хувь, 2014 онд 8,864.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 36.7 хувь, 2015 онд 10,219.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 35.1 хувь байхаар тооцсон байна. Монгол Улс түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнийг хүлээн авагч тул уул уурхайн салбарын орлого нь дэлхийн зах зээлийн үнийн өөрчлөлтөөс шууд хамааралтай бөгөөд энэ байдал ойрын жилүүдэд үргэлжилсээр байна. Ирэх онд уул уурхайн салбарын өсөлт, уг салбарын бусад салбаруудад нөлөөлөх нөлөөлөл, шинээр бий болох ажлын байр, гадаадын хөрөнгө оруулалтын тааламжтай нөхцөл байдал, цаг уурын нааштай байдлаас үүссэн мал аж ахуйн салбарын өсөлт зэрэг шалтгаануудаас эдийн засгийн өсөлтийг 15.2 хувьтай байхаар тооцооллоо.

Уг өсөлтөд уул уурхайн салбарын өсөлт 24.8 хувь, уул уурхайн бус салбарын өсөлт 13.3 хувиар байхаар байна. Манай улсын эдийн засгийн өсөлт хөрш орнуудын аж үйлдвэрлэлийн хэмжээ, импортлогдох инфляцийн түвшин болон газрын тосны нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай байгаа бөгөөд ирэх онуудад ч үргэлжлэхээр байна. БНХАУ-ын эдийн засагчдын үнэлгээгээр, уг орны эдийн засаг ирэх онд 7.5 хувиар өсөхөөр байгаа бөгөөд энэ нь манай улсын экспортоор дамжин нөлөөлнө.

Харин 2013-2015 онуудад эдийн засгийн өсөлт 11.2-19.0 хувьтай байхаар байгаа бөгөөд Оюу толгой ХХК-ийн зэс, алт, мөнгөний үйлдвэрлэл 2013 оноос эхлэхээр тооцоолсон гэж 2014-2015 оны таамаглалд дурдсан. Дээр хэлснээс үзэхэд инфляцийг хоёр дахин бууруулна гэхэд итгэхэд бүр л бэрх болоод байгаа юм даа.

Б.Анар

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button