Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцсэн эмэгтэйчүүд рүү эрчүүд халдав

Эмэгтэйчүүд Дарлагчдын гарыг огтол гэсэн уриа барьсан байв. Гэрчүүдийн мэдээлснээр, хэдэн зуун эрчүүд эмэгтэйчүүдийн жагсаалыг тараахаар ирсэн бөгөөд хоёр тал ширүүн мөргөлджээ. Үүнээс хэдхэн минутын дараа эмэгтэйчүүд ялагдсан байна. Гэсэн ч ойролцоох байрнуудаас эмэгтэйчүүд гарч ирж, хүч нэмэгдүүлжээ. Сөрөг хүчний жагсаал цуглааны гол талбар Тахрирын талбайд эмэгтэйчүүд иймэрхүү халдлагад тогтмол өртдөг байна.

Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн экс дарга, Египетийн иргэн Мохаммед эль Барадеи эл хэрэгт холбогдуулан халдлагад өртсөн эмэгтэйчүүдээс уучлалт хүсчээ. Тэрбээр Египетийн бүх эрэгтэйн нэрийн өмнөөс Тахрирын талбайд шашин, ёс журам, үндэсний зан үйлийн буруутай үйлдлийг шүүмжилснийхээ төлөө хүчирхийлэлд өртсөн эмэг­тэйчүүдээс уучлалт гуйж байна гэж ‘‘Твиттер’’-тээ бичжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button