Уоррен Баффеттай өдрийн хоолны үнэ дээд амжилт тогтоов

хөрөнгө оруулагч Уоррен Баффет Уоррен Баффеттай өдрийн хоол үйл ажиллагааг санаачлан сүүлийн 12 жил зохион явуулсан билээ. Тэрбээр нэг өдрийн хоолонд оролцох эрхийн тасалбарыг дуудлага худалдаанд оруулдаг бөгөөд 13 дахь удаагийн буюу энэ оны өдрийн хоолны тасалбаруудаараа нийт 3.5 сая ам.доллар цуглуулжээ.

У.Баффет тасалбараас олсон орлогыг бүгдийг нь буяны байгууллагад хандивладаг агаад энэ удаагийн орлогыг Сан Франциско дахь орон гэргүй хүмүүст тусалдаг Glide Foundation буяны байгууллагад хандивлах юм байна. Харин тасалбарыг худалдан авсан улстөр, бизнес, оддын хэн нь ч үдийн зоог бариад зогсохгүй нэрт хөрөнгө оруулагчтай ярилцах боломжтой юм. Ассошэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр, дуудлага худалдаа өнгөрөгч бямба гаригийн орой болжээ. Ердөө 10-хан ширхэг худалдаалагдсан тасалбарыг худалдан авагчдынх нь хүсэлтээр нэрийг нь нууцалжээ.

Өдгөө 82 настай тэрбумтан өнгөрөгч оны үдийн хоол арга хэмжээнээс 17 сая ам.доллар олж байсан бөгөөд энэ нь дээд амжилт болж байсан юм. Учир нь үүнээс өмнө тэрбээр хамгийн ихдээ 2.6 сая ам.доллар цуглуулж байв. У.Баффетийн санаачилсан анхны өдрийн хоол 25 мянган ам.доллар олж байсан бөгөөд түүнээс хойш жил бүр огцом өссөөр дээрх дүнд хүрсэн байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button