Голландын бөмбөг хаалганд орох дургүй байлаа

Дани, Голланд, Герман, Португаль зэрэг дэлхийн шилдэг багууд нэг зонид багтжээ. Мортен Ольсеноор удирдуулсан Данийн шигшээ баг 2010 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Голландын шигшээг 10 харьцаатай буулган авсан юм.

Олон супер тоглогчдоор багаа бүрдүүлсэн Берт ван Марвейкийн удирдлага доорх Голландын шигшээ баг үнэхээр гайхалтай тоглолт үзүүлсэн гэхэд болно. Гэвч эцсийн дүн хаалганд бөмбөг орох дургүй байснаар эхний тоглолтдоо бүдэрлээ. Тоглолтын ганц гоолыг Данийн шигшээ багийн М.Кори-Дели багийн анд Симон Поульсений дамжуулалтаар 24 дэх минутад оруулсан юм. Энэ нь ч Данийн шигшээ багт ялалт авч ирсэн.

Харин олон сайхан довтолгоо, хаалга чиглэсэн цохилтыг хийж байсан Нисдэг Голландчууд сэтгэл дундуур талбайгаас буулаа. Хөлбөмбөг сонирхогчид Голландын бөмбөг хаалганд орох нэг л дургүй байна даа гэсэн юм.

Дани шигшээ баг дараагийн тоглолтоо 14-ний шөнө 02.45 минутад Германы шигшээ багтай хийнэ. Германы хувьд Португалийн шигшээг Марио Гомэзийн гоолын ачаар хожлоо.

Энэ шөнийн тоглолт мэдээж зарим нэгний тааварлаагүй үр дүнтэй тоглолт боллоо. Криштиан Рональдутай Евробразил гэгдэх Португал юу ч хийж чадсангүй. Харин Голландын багтай хэрхэн тоглох вэ гэдгийг ирэх 14-ний өдөр харах л үлдлээ.

Л.Тамир

Olloo.mn

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button