Дэлхийн хамгийн хөгшин эгч дүү хоёр

Кристиан Пост-д бичсэнээр Гиннес-ийн албаныхан энэ оноос эхлэн дэлхийн хамгийн хөгшин эгч дүүс, ах дүүс гэсэн шинэ номинациудыг бий болгожээ. Харин энэ ер бусын амжилтыг эзэмшээд буй эгч дүү хоёрын нас нийлээд 213 жил гурван cap 27 хоног юм байна. Д.Ричардс 1903 оны арванхоёрдугаар сарын 15-нд төрсөн өдгөө 108 настай бол дүү М.Раддл 1907 оны дөрөвдүгээр сарын 21-нд төрсөн 105 настай ажээ.

Эгч дүүс Английн зүүн хэсэгт орших Нортамптон хотод мэндэлжээ. Тэдний эцэг гутал үйлдвэрлэгдэг хувийн, жижиг үйлдвэртэй байсан ба охидоо коллежид сургахаар Лондон явуулжээ. Тэд сургуулиа төгсөөд төрөлх хотдоо хүчээр шахуу буцаж ирсэн байна. Учир нь тэдний ээж нас барсны дараа гэр бүлийнх нь үл хөдлөх хөрөнгийг харах хүн байхгүй болжээ.

Дэлхийн хамгийн хөгшин эгч дүүгээр тодроод буй тэдний хамаатан садан, ойр дотныхон нь дээд амжилтын баярыг нь Питерборо дахь „ асрамжийн газарт нийлүүлэн тэмдэглэжээ. Энд Маржори Раддл амьдардаг байна. Харин түүний эгч Д.Ричардс ахмадуудад зориулсан Стэмфордском хэмээх нийтийн байранд амьдардаг аж. Цайны ёслолын үеэр М.Раддл Бид эрүүл мэндийн байдал, сувилагч нарын шаардлага, газрын хол зэргээс шалтгаалж сүүлийн гурван жил уулзаагүй байсан. Үнэхээр гайхалтай байна гэж хэлжээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button