Хөгшин тив-д алаг бөмбөгийн Амтат дайн эхэллээ

хөлбөмбөгийн 14 дэх удаагийн тэмцээн 50 мянган хүний суудалтай Варшавын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Нээлтийн ёслол үнэхээр гайхалтай болж өнгөрсөн бөгөөд 63 орны 800 гаруй уран бүтээлч 12 минутын турш урлаг спортын гайхалтай үзүүлбэрийг өргөн барьсан юм. Ёслолын арга хэмжээг Италийн Flimmaster Eүents компанийн ажилтан Марко Балич найруулан үзэгчдийн хүртээл болгожээ. Энэ хүн 2009 онд Украины Донбасс арена цэнгэлдэхийн нээлтийг дэглэж байсан туршлагатай нэгэн аж. Унгарын төгөлдөр хуурч Адам Дьорд Польшийн нэрийн хуудас болсон алдарт Ф.Шопены дүрд хувирсан нь ёслолын ажиллагааны оргил нь байсан бөгөөд үүнээс гадна тэмцээнд оролцогчдын эв нэгдлийг харуулсан үзүүлбэрүүдийг багтаасан байсан юм.

Нээлтийн ёслолыг манай гаригийн 150 гаруй сая хүн цэнхэр дэлгэцээр үзэж сонирхсон гэсэн тооцоо гарсан байна. Үүний дунд манай монголчууд ч багтаж байгаа нь мэдээж. Ингээд сэтгэл догдлуулсан мөч өндөрлөж, тамирчид талбайд гарч ирлээ. Зохион байгуулагч Польшийн шигшээ болон 2004 оны Европын аварга Грекийн шигшээ багуудын тоглолтоор энэ удаагийн тэмцээн эхэлсэн бөгөөд тоглолт 11 тэнцээгээр өндөрлөв. Тоглолтын 17 дахь минутад тэмцээний анхны гоолыг Германы Борусси Дортмундад тоглодог, энэ тэмцээнд Польшийн шигшээ багийн гол тоглогч гэж нэрлэгдэж байгаа Роберт Левандовски оруулсан бол Грекчүүд буурь зааж 51 дэх минутад Салпингидис тэнцээний гоолыг хийсэн юм.

Польшийн гол найдваруудын нэг гэгдэж байсан хаалгач Войцех Шесны удаа дараа бүдүүлэг алдаа гаргасны улмаас улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн явдал грекчүүдэд давуу байдал олгосон. Тэд хожих боломжийг удалгүй гаргаж, 11 метрийн торгуулийн цохилт гүйцэтгэх эрх авсан ч Шесныгийн оронд гарч ирсэн хаалгач Титон багаа аварч, багууд эхний оноогоо авцгаасан юм. Харин хоёр дахь тоглолтод ОХУ-ын шигшээ баг Чехтэй тоглосон. Тэмцээний өмнө ЕХХ Оросын шигшээ багийн тэмцээнд түрүүлэх магадлалтай багуудын долдугаарт нэрлэсэн байсан. Тэд ч үүнийгээ батлан 4-1-ээр бут ниргэсэн юм. Тэмцээний өмнө А хэсгийг амьдралын хэмээн тодотгож байсан. Үнэндээ бол гурвын гурван Европын аварга баг багтсан чанга хэсэг. Цаашдын тэмцээн харуулах биз ээ.

Аваргуудын дуэльд Чех азгүйтлээ

Польш – Грек – 11

Роберт Левандовски 17, Димитрис Салпингидис, 51

ОХУ-Чех-41

Алан Дзагоев 15, 79 – Вацлав Пиларж, 52

Роман Широков 24

Роман Павлюченко 82

Энэ хэсгийн дараагийн тоглолт зургаадугаар сарын 12-нд Грек -Чех, Орос – Польшийн багуудын хооронд явагдана.

Немцүүд үргэлж хождог, Голланд хааяа хожигддог

Хөлбөмбөгийн ЕАШТ-ий Б хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө болж өнгөрлөө. Өмнөх өдөр болсон А хэсгийг Амьдралын хэмээн тодотгож байсан бол энэ хэсгийг Үхлийн хэмээн нэрлэсэн нь учиртай. Дэлхийн гурван удаагийн аварга Герман, гурван удаагийн дэд аварга Голланд, Европын аварга, урьдчилсан тэмцээнд итгэл төгс тоглолтыг үзүүлсэн Дани, мөнхийн хатуу самар Португал энэ хэсэгт багтсан юм.

Герман – Португал -10 (00)

Гоол Гомес (73)

Герман Нойер, Лам, Боатенг, Бадштубер, Хуммельс, Хедира, Швайнштайгер, Өзил (Кроос, 86), Мюллер (Л. Бендер, 90+2), Подольски, Гомес (Клозе, 80)

Португал Руй Патрисиу, Перейра, Пепе, Бруно Алвеш, Фабио Коэнтрау, Мигель Велозу, Моутиньо, Мейрелеш (Варела, 80), Роналду, Поштига (Оливейра, 71)

Шар хуудас Поштига, Бадштубер, Коэнтрау, Боатенг

ЕАШТ В хэсэг. Львов. Львов-Арена цэнгэлдэх. Шүүгч С. Ланнуа (Франц)

Хоёр баг аль аль нь хожлын төлөө улайрч, хатуу ширүүн тоглосон нь авсан шар жавтийнийх нь тооноос харагдана. Португалийн баг тоглолтоор германчуудаас дутаагүй ч эцсийн дүндээ хожигдож, хэсгээс гарах магадлалаа багасгалаа.

Алдарт хөлбөмбөгч Г.Динекер нэгэнтээ Хөлбөмбөгийн хоёр баг тоглодог. Гэвч ялагч нь үргэлж Германчууд байдаг гэж хэлсэн нь бий. Тоглолт яг үгийг баталж, тоглолтын 73 дахь минутад Марио Гомесын оруулсан ганц гоолоор немцүүд хожлоо. Үүнээс хойш Португалийн баг санаачлагыг авч олон довтолгоо зохион байгуулсан ч үр дунд хүрсэнгүй ээ. Хэрвээ тоглолтын эхний минутад Марио Гомес боломжоо ашиглаад гоол оруулчихсан бол Португальд боломж гарах байж гэсэн онин бодол төрж байв. Жером Боатенгийн яг толгойд нь өгсөн дамжуулалтыг Марио ашиглаж чадаагүй. Тэр гоол орсон бол Португалчуудад оролдлого хийх арай олон минут гарах байсан байх. Тоглолтын дараа Португалийн багийн гол тоглогч К.Роналду Бид Германаас илүү тоглосон гэж гасалсан ч нэгэнт өнгөрсөн хойно яах ч билээ.

Голланд- Дани 01 (01)

Гоол 01 – Крон-Дели (24).

Голланд Стекеленбург, ван дер Виль (Кюйт, 85), Хейтинга, Флар, Виллеме, Н. де Йонг (ван дер Варт, 71), ван Боммел, Роббен, Снейдер, Афеллай (Хунтелар, 71), ван Перси.

Дани Андерсен, Якобсен, Кьер, Аггер, С. Поульсен, Квист, Цимлинг, Роммедаль (Миккельсен, 84), Эриксен (Шоне, 74), Крон-Дели, Бендтнер.

Шар хуудас ван Боммел (66), С. Поульсен (78), Квист (81).

Металлист цэнгэлдэх.

Улбар шарууд-ын дасгалжуулагч Берт ван Марвейк тог­лолтын өмнө Даничуудын сөрөг довтолгооноос хамгийн их болгоомжилж байна хэмээн мэдэгдэж байсан нь яг зөв,байжээ. Яг айж байсан хувилбараар нь oрсон гоол тоглолтын хувь заяаг шийдлээ. Тэмцээний өмнө Даниг энэ хэсгийн хамгийн сул багаар нэрлэж байсан. Гэвч Нугасны муухай дэгдээхий-нүүд 1992 онд бүтээсэн гайхамшгаа давтахад бэлэн гэдгээ энэ тоглолтоор харууллаа. Тэд тоглолтын эхнээс л идэвхитэй байж Стекеленбургийг зүгээр зогсоогоогүй. Даниэль Аггер, Н.Бендтнер нар шигшээ багтайгаа гайхалтай хөл нийлж, Голландын хамгаалагчдыг сандаргаж байв. 24 дэх минутад Крон Делигийн оруулсан гоол тэдний цаашид байгуулах олон ялалтуудын зөвхөн эхлэл нь ч юм бил үү…

Х.САЙХАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button