Нийтийн хөгжил нийслэлийн сайн сайхан

Нэг. НИЙГМИЙН ХӨГЖИЛ

Уриа Эрдэм боловсролтой, эрүүл чийрэг, эрхэлсэн ажилтай, энэрэнгүй хамгаалалтай, соёлжсон нийслэлийн иргэн

Зорилт 1. Боловсролтой, чадварлаг иргэн

1. Ерөнхий боловсролын сургалтад Кембрижийн стандартыг бүрэн нэвтрүүлнэ.

2. Сургууль, цэцэрлэг, ясли хүрэлцээгүй болон огт байхгүй хороодод сургууль, цэцэрлэг, ясли шинээр барьж, өргөтгөх замаар анги дүүргэлтийг багасгаж, суудлын болон орны тоог нэмэгдүүлэн, 2-3 ээлжээр хичээллэх явдлыг бүрэн зогсоож, сургалтыг чанарыг сайжруулна.

3. Хотын иргэн-Хотын соёл хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

Зорилт 2. Эрүүл иргэнтэй нийслэл

1. 35-аас дээш насны иргэдийг хоёр жилд 1 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна

2. Нийслэлийн эх, нялхсын эрүүл мэндэд үйлчлэх Улаанбаатар хотын эх, нялхсын төв-ийг шинээр байгуулна.

3. Нийслэлийн 1, 2, 3 дугаар амаржих газрыг өргөтгөж, шинээр барина.

4. Түргэн тусламжийн төвүүдийг дүүрэг бүрт байгуулан парк шинэчлэлтийг хийнэ.

5. Улаанбаатар хотын Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв Сонгино хайрхан, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барьж, ашиглалтад оруулна.

6. Нийслэлийн дүүргүүдэд спортын цогцолбор, усан бассейн, битүү дээвэртэй мөсөн гулгуурын талбайг барьж ашиглалтад оруулна.

Зорилт 3. Иргэдэд хүртээмжтэй нийгмийн хамгаалал

1. Нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулах Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт хөтөлбөр хэрэгжүүлнэ

2. Сүүдрээс гэрэл гэгээнд уриан дор ажил эрхэлдэггүй, нийгмийн халамжид хамрагддаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болзошгүй иргэдэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулна.

Хоёр. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

Уриа Нийслэлчүүдийн сэтгэл хангалуун амьдрал -ыг бид бүтээнэ.

Та жилдээ 14899 долларын орлоготой болно.

Зорилт 1. Эрүүл хүнс-найдвартай хангамж бүрдсэн нийслэл

1. Мах, гурилыг жилийн турш хангах зориулалтын Нөөцийн сан байгуулна.

2. Эрчим хүчний нэмэлт эх үүсвэр найдвартай болж ДЦС-4-ийн өргөтгөл, ДЦС-5-ын эхний ээлж ашиглалтанд орно.

Зорилт 3.Шинжлэх ухаан, инновацийн хурдацтай хөгжлийг хангасан нийслэл

1. Нийслэлийн Засаг даргын дэргэд Нийслэлийн хөгжил судалгаа-ны инновацийн хүрээлэн байгуулна.

2. Нийслэлийн нийт өрхийн 60% нь 50Мбит/сек-с багагүй хурдтай, Нийслэлийн бүх дүүргүүдийг хамарсан суурь сүлжээ бүхий Metropolitan network-д холбогдоно.

Зорилт 4.Нийслэлийн хөгжил – хөрөнгө санхүүгийн бие даасан байдал

Иргэдийн тухтай амьдралын төлөө та бүхний төлсөн татварыг зарцуулна.

1. Нийслэл,хотод саадгүй явах замын сүлжээ бий болно.

2. Төсвийн зарцуулалтын тайланг танд мэдээлнэ.

3. Аялал жуулчлалын баазуудад ногоон стандарт мөрдөгдөнө.

Худалдаа эрхлэгчдийн тохь тухыг хангана.

1. Нийслэлийн томоохон захуудын задгай талбайд явуулдаг үйлчилгээг стандартын шаардлага хангасан барилга байгууламжид шилжүүлнэ.

2. Зах дээр худалдаа хийдэг хувиараа бизнес эрхлэгчдийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулна.

Төлөвлөлтгүй тэлэлтийг хязгаарлаж, дагуул хотыг эрчимтэй хөгжүүлнэ.

1. Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нийслэлийн дагуул хот болгон хөгжүүлэх, ерөнхий төлөвлөгөө, эрхзүйн орчныг бүрдүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлнэ.

2. Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалттай хамт аэросити дагуул хотыг шинээр байгуулж, Улаанбаатар хоттой холбосон хурдны зам барина.

3. Орчин үеийн жишигт нийцсэн их дээд сургуулийн шинэ хотхон байгуулж, зарим их дээд сургуулийг хотоос нүүлгэн шилжүүлнэ.

4. Дүүрэг тус бүрт 150-200 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, бизнес, олон нийтийн шинэ төвүүд, гэр хороололд тус бүр нь 8000-15000 хүнд үйлчлэх чадалтай, орон нутгийн үйлчилгээний бичил төвүүдийг хөгжүүлнэ.

5. Оршин суугчдын зөвшөөрөлгүй элдэв барилга, обьектийг нийтийн эзэмшил, дундын өмчлөлийн газар, орон сууцны хороололд барьж байгуулах, газрын зориулалтыг дур мэдэн өөрчлөх зэрэг амьдрах орчны тав тух алдагдуулсан үйлдлийг таслан зогсооно.

6. Газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийг хүчитгэн, буулгаж, иргэдийн оролцоотойгоор дахин барилгажуулна.

7. Туул, Сэлбэ, Улиастай, Баянгол, Толгойт голуудын урсацыг тохируулж, цэцэрлэгжүүлэн, олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын орчин бүрдсэн ногоон коридоруудыг байгуулна.

8. Дархан цаазат Богд хан уулын экосистемийг хамгаалж, нөхөн сэргээж, Хэнтийн нурууны экосистемтэй холбогдох хүйн холбоог дэмжсэн, экологийн коридор байгуулна.

9. Шинээр баригдах орон сууцны хорооллын газар нутгийн 20-иос доошгүй хувьд ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн талбай байгуулна.

Хог хаягдлын шинэ цогц менежмент, хоггүй орчин

1. Бичил төвд хог хаягдлыг цуглуулж, ангилах, нягтруулах, дэд ба бүсийн төвүүдэд ангилагдсан хогийг түүвэрлэн боловсруулах, төв үйлдвэрт өндөр хэмд эцсийн боловсруулалт хийж авах ажлыг эхлүүлнэ.

2. Гэр хорооллын өрх хогны төлбөр төлөх биш хог хаягдлаа худалдах шинэ тогтолцоог дэмжинэ.

3. Буянт-Ухаа, Эмээлтэд цэвэрлэх байгууламж шинээр барьж, төв цэвэрлэх байгууламжид технологийн шинэчлэл хийнэ.

Түгжрэлгүй гудамж замын хөдөлгөөн

1. Чингисийн өргөн чөлөө дагуу 25.1 км урттай тусгай замын автобусны BRT системийг иж бүрэн нэвтрүүлж, Энхтайваны өргөн чөлөө дагуу 19,3 км урттай метроны хэвтээ шугам барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

2. Нийслэлд 28 байршилд газар доорх болон давхар гараж, авто зогсоол барьж, гараж, авто зогсоолын тоог 4 дахин нэмэгдүүлж 100 мянгад хүргэнэ.

3. 2016 он гэхэд 216 км хатуу хучилттай зам шинээр барьж, 350 км авто замыг шинэчилж, хатуу хучилттай авто болон явган хүний замын сүлжээний нийт уртыг 1000 км-т хүргэнэ.

4. Баруун, Зүүн 4 замын уулзвар, Саппоро болон Баянбүрдийн аюулгүйн тойрогт олон түвшний огтлолцлыг байгуулна.

5. Нарантуул ОУХТ-ийн баруун уулзварт болон Олимпийн гудамжнаас Их Монгол улсын гудамж, Нарны замаас Ажилчны гудамж, Толгойтоос Сонсголонгийн замыг холбосон, төмөр зам дээгүүрх гүүрэн гарц барина.

6. Замын цагдаагийн газрын урд талын төмөр замын гармыг өргөтгөн, 4 эгнээтэй болгоно.

7. Төв шуудан, их дэлгүүр, Ард кино театр,120 мянгатын автобусны буудал, 100 айлын уулзвар зэрэг нийт 9 байршилд явган хүнд зориулсан гүүрэн болон нүхэн гарц барина.

Инженерийн дэд бүтцийн найдвартай хангамж

1. Гадаргуугийн ус хуримтлуулан ашиглаж, Нисэх, Яармаг, Гачууртын усан хангамжийн шинэ эх үүсвэрийг барина.

2. Хэрэглээний өсөлттэй уялдуулан 4-р цахилгаан станцын өргөтгөл, 5-р цахилгаан станцын 1-р ээлжийг ашиглалтад оруулж, хотын зах, гэр хороололд 120 мвт-ийн хүчин чадалтай дулааны станцыг барина.

3. 220/110 квт-ийн 97 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугам бүхий Их тойрог цахилгаан дамжуулах цагираг шугамыг ашиглалтанд оруулна.

4. Хотын дэд бүтцийн хуучин шугамуудыг шинэчилж, шинээр барих хорооллуудын инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлнэ.

5. Нийтийн эзэмшлийн гудамж талбайд байрлаж байгаа гэрэлтүүлгийн шонгуудыг холбосон цахилгаан, холбооны кабелийн эмх замбараагүй утсан сүлжээг хонгилын системд оруулж, хотын өнгө үзэмжийг сайжруулна.

1. Дэнжийн 1000, Дарь-Эх, ҮII бичил хорооллуудыг барилгажуулах, дэд бүтцийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ.

2. Шинэ бүтээн байгуулалт хөтөлбөрийн хүрээнд Толгойт, Орбит, Баянхошуу, Чингэлтэй, Хайлааст, 7 Буудал-Салхит орчим, Дэнжийн 1000, Дамбадаржаа, баруун, зүүн Сэлбэ, Мамбадацан, Дарь-Эх, Шархад, Яармаг, Нисэх зэрэг хорооллын барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлнэ.

3. Шинэ бүтээн байгуулалт, 100 мянган айлын орон сууц дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үе шатны ажлыг дуусгаж, 35 байршилд 80.0 мянгаас доошгүй орон сууц барьж, ашиглалтад оруулна.

4. Жаргалант, Аргалант, Хотын шинэ төв, Тахилтын ам, Сонсголонгийн зам дагуух суурьшил, Хонхор, Туул тосгон, Био-Сонгино орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ.

Дөрөв. БАЙГАЛЬ ОРЧИН, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖИЛ

Уриа Амьдралын таатай орчинтой гэр хороолол

Монгол гэр хөгжил хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Зорилт 1. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэр хороолол

Aгаарын бохирдлыг бууруулах Дэд бүтцийн Зээл хөтөлбөр

1. Гэр хорооллыг төвлөрсөн дэд бүтцэд холбон, утаагүй түлш, бүрэн шаталттай зуухны хэрэглээг нэмэгдүүлж, шүүлтүүртэй яндан бүхий нам даралтын зуух тавьж, шингэрүүлсэн хийн түлштэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлнэ.

2. Монгол гэрийн халаалт хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Тоосжилт багатай гэр хороолол

1. Гэр хорооллын явган болон автомашины зам, талбайг хатуу хучилттай болгох ажлыг иргэдийн оролцоонд түшиглэн нийтийн хөдөлгөөн болгон зохион байгуулна.

1. Цэвэр усны 5 дахь шинэ эх үүсвэрийг ашиглалтанд оруулна.

2. Гэр хорооллын барилгажилт, өнгө төрхөөс ялгагдахуйц стандарт бүхий Зуслангийн шинэ бүс бий болгон, зуслангийн бүсийн газрын харилцааг боловсронгуй болгоно.

Гэр хорооллын олон төвтэй шинэ гудамж

1. Мухар гудамжны түгжрэлийг арилган, түргэн тусламж, гал командын үйлчилгээг иргэдэд ойртуулсан төлөвлөлтийн коридорын систем буюу гудамж замын шинэ сүлжээг бий болгож, шинэ гудамж бүтээн байгуулалтыг өрнүүлнэ.

Тав. ЗАСАГЛАЛЫН ХӨГЖИЛ

Нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд таван А-ийн зарчим баримтлах болно. Өөрөөр хэлбэл нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд Асуудаг, Анхаардаг, Ажилладаг, Авлигагүй, Амжилтад хүрсэн байх зарчмыг үйл ажиллагаандаа бүрэн хэвшүүлнэ.

1. Нийслэл, дүүргийн цагдаагийн байгууллага, хөдөлгөөнт эргүүлийг шаардлагатай машин техник, ажиллах нөхцлөөр хангаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн Амар амгалан – тайван нийслэл болно.

2. 30 хорооны цогцолбор байр байгуулна.

3. Дүүргүүдийн нэг цэгийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгоно.

4. Нийслэлийн Засаг дарга 3 сар тутам, дүүргийн удирдлагууд сар тутам иргэдтэй нэгдсэн уулзалт хийдэг Нийслэлийн нээлттэй засаглал өдөрлөгийг хийж хэвшинэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button