ОУ-ын эрүүгийн шүүхийн дөрвөн ажилтан Ливид баривчлагджээ

Муаммар аль-Каддафигийн хоёр дахь хүү болох Сайф аль-Исламтай уулзахаар явж байсан гэнэ. Одоогоор дээрх дөрвөн ажилчны баривчлагдсан шалтгаан тодорхойгүй байгаа юм. Харин Ливийн мэдээллийн агентлаг Solidarity Press -ийн мэдээгээр Олон улсын Эрүүгийн шүүхийн ажилтнууд Каддафигийн хүүтэй уулзсаны дараа баривчлагдсан. Учир нь тэд сэжигтэй баримт бичгийг авсан хэмээжээ. Олон улсын Эрүүгийн шүүхийн ерөнхийлөгч Сан-Хюн Сон дээрх дөрвөн ажилтанг яаралтай суллахыг шаардсан байна. Тэрбээр Бид ажилтнуудынхаа аюулгүй байдалд санаа тавих болно. Ливийн албаныхнаас манай төлөөлөгчдийг аль болохоор хурдан суллахыг шаардаж байна хэмээн мэдэгдээд эл байд­лыг яаралтай шийдвэрлэж, өөрсдийн хамтын ажиллагаагаа тогтвортой байлгана гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ.

Ливи болон Олон улсын Эрүүгийн шүүх cap гаруй хугацааны өмнөөс хаана Сайф аль-Исламыг шүүхийн өмнө зогсоох вэ гэдэгт маргалдаж байгаа бөгөөд Ливийн шилжилтийн Засгийн газар Каддафигийн хүүг Ден Хаагт биш нутагт нь шүүхийг хүсчээ. Өдгөө 39 настай Сайф аль-Ислам өнгөрсөн арван нэгдүгээр сард Ливийн зүүн зах болох Нигерийн хилээс баривчлагдсан бөгөөд үүнээс сарын өмнө түүний аав нийслэл Сирте хотод босогчдын гарт үхсэн юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button